УЛС ТӨР

“Оймсчин” Н.Баярсайхан, Э.Аззаяа нарыг шүүж байх үеэр Ш.Раднаасэд ОЧСОНЫ УЧИР юу вэ

Авсан авлигаа оймсондоо хийтлээ төрийн албаныхан өмхийрч, авлигачдын толгойг илтлээ  Монголын хууль ялзарсны тод жишээг МХЕГ-ын хэлтсийн дарга нарын авлигын үйлдэл тод харуулсан. Оймсондоо 10 мянган ам.доллар нууж байгаад АТГ-ынханд “гардуулсан” МХЕГ-ын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, газрын дарга Э.Амарзаяа нарын хэрэг шүүхийн шатанд нилээдгүй сунжирч байгаад өчигдөр шийдэгдлээ.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хэлтсийн  дарга Н.Баярсайхан, газрын дарга Э.Амарзаяа болон бусад хүмүүст холбогдох шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд боллоо. Өмнө нь болсон шүүх хурлаар тэднийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ч олон нийтийн шахалт шаардлагаар хэргийг дахин хэлэлцэхээр болсон билээ.

Энэ удаа шүүхээс Н.Баярсайханыг хясан боогдуулах замаар хахууль авсан гэж үзээд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасч, 2,8 жилийн хугацаатай хорих ял оногдууллаа. Харин Э.Аззаяаг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар, бусад байцаагчдыг торгох ялаар шийтгэв.

Н.Баярсайхан Э.Аззаяа нар хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөвшөөрөл олгохдоо  аж ахуйн нэгжүүдийн хясан боогдуулах замаар НЭГ ТЭРБУМ орчим төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон нь энэ.

Тэдний хэн хэн нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй нэр холбогддог. Гэтэл өчигдөр /2020.09.21/ тэдэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хэлэлцэхтэй давхцан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд УИХ-ын гишүүдийн хамт Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай очиж танилцжээ. Тэнд очиж шүүхийн тухай хууль, шүүгчийн орон тоо, ажлын ачаалал, шүүхийн баталгаа, байр савны хүрэлцээ, төсөв мөнгөний талаар ярилцсан сонин тохиолдол өрнөсөн аж.

Өөртэй нь нэр холбогддог хүмүүсийг шүүж байхад эрхэм гишүүн шүүхийн үйл ажиллагаатай танилцсан эл үйл явдал яалт ч үгүй анхаарал татам, хачирхалтай үйл явдал.

Учир нь тэрээр оймсчдын ард нуугдсан оймсчдын нэг гэх ХЭРГИЙН ЦААД ЭЗНЭЭР олон нийтийн дунд зарлагдсан хүн мөн. Тиймээс шүүх дээр очсон явдал нь сонирхол татах хэмжээнд хүрч буй хэрэг.

“Оймс” Н.Баярсайханы авлигын дуулиан ид дэгдэх үеэр “Тэрбээр албан тушаалаа ашиглаж авсан хахууль болгоноосоо Ааяад тэдэн төгрөг өгсөн гэж тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэдэг байсан. Ш.Раднаасэдийг Ааяа гэж дууддаг” гэх зэргээр батлагдсан. Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Н.Баярсайханы их сургуулийн нэг ангийн найз, бөгөөд анх Мэргэжлийн хяналтад оруулахад нөлөөлсөн хүн нь гэдэг нь ил болсон.

Харин Э.Аззаяа нь Ш.Раднаасэдийн удирдлага дор ажиллаж байсан. Улмаар гуйлга гуйж очсон хүмүүсийг “Э.Аззаяатай уулз” хэмээн уулзуулдаг байсан бөгөөд гол холбоосыг нь Э.Аззаяа хийдэг байсан гэх яриа байдаг. 

Тэгвэл Н.Баярсайхан, Э.Аззаяа нарыг шүүх үеэр Ш.Раднаасэд тухайн шүүхэд санамрсаргүйгээр очиж таарсан уу, зорилготой байсан уу гэдэг нь эргэлзээ болон үлдэж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin bnoo
Zochin bnoo
2020-09-22 11:57

Aaya ochooguii bol 6~10jil bol awah bsan bhoo.Aayad huvi ogdog baisniih harin ch gaigui barag heregsehgui bolloo

Зочин
Зочин
2020-09-22 12:14

Раднаасэд очиж шүүгчид нөлөөлж Ардын хувьсг�##�ын 100 Жилийн ялаар шагнуулсан байна.

иргэн
иргэн
2020-09-22 12:35

ЦӨӨВРҮҮД ХООРОНДОО ХОЛБООТОЙ БОЛООД Л ТЭР Ш ДЭЭ. ТОДОРХОЙ ЮМ БИШ ҮҮ.

Зочин
Зочин
2020-09-22 13:11

САНАА НЬ ИХ ЗОВЖ ДЭЭ

ҮЗ
ҮЗ
2020-09-22 13:11

САНАА НЬ ИХ ЗОВЖ ДЭЭ

зочин
зочин
2020-09-22 15:27

очиж эргэхгүй бол хэргийг задраан гэж раднааг айлгасан

Баасансүрэн
Баасансүрэн
2020-09-22 17:30

Раднаасэдийн зорилго тодорхойшдээ. Дарамтлах гэж очсон,өмгөөлжч чадсан байх. Луйвар хахуулынхаа хураасан мөнгөнөөс овоо хэдийг өгнө гэдгээ ойлгуулаа биз. Энэ нөхөрийг УИХ-д сонгогдох нүүргүй болчихлоодоо гэж бодсон чинь гараад л ирэх юм. Ямар шүүлтүүр үйлчилхээр авилгачид сонгогдоод байдаг юм бол

Эрэндоо
Эрэндоо
2020-09-22 21:56

Гол эзэн нь юм чинь зохицуулга хийж, хэрэгжилтийг нь ш�##�гаа биз.

Нэг
Нэг
2020-09-23 06:20

Раднаасэд мөнгөндөө хахаж үхээсэй. Аззаяа гэдэг шуламыг яагаад хорьсонгүй вэ. Ийм илэрхий тодорхой хэргийг үнэн зөв шүүж чаддаггүй, зохих ялыг нь өгч чаддаггүй шүүхийнхэн ичиг ичиг. Адилхан авилгачид болохоор өрөвдсөн байх л даа

Viagra
Viagra
2021-10-30 19:09

kamagra lafrancol

Cialis
Cialis
2021-10-31 05:38

Danger Achat Cialis Internet

buy cialis on line
buy cialis on line
2021-11-03 02:34

cialis for sale in us

Stromectol
Stromectol
2021-11-06 03:37

Gabapentin Powder Online

Propecia
Propecia
2021-11-06 07:21

Cialis kaufen gunstig

Viagra
Viagra
2021-11-09 04:37

Avigra Sales Aus

Prednisone
Prednisone
2021-11-10 18:08

Cialis Viagra And Levitra

priligy for pe
priligy for pe
2021-11-14 00:05

Levitra Effets Secondaires

what does plaquenil do to your body
what does plaquenil do to your body
2021-12-04 05:38

Buy Zithromax Online Us

gabapentin and ibuprofen
gabapentin and ibuprofen
2021-12-04 15:57

Propecia En Parafarmacias

can plaquenil cause weight gain
can plaquenil cause weight gain
2021-12-05 19:43

Does Alcohol Affect Cephalexin

36 hour cialis online
36 hour cialis online
2021-12-09 01:15

Chloramphenicol

gabapentin pill
gabapentin pill
2021-12-10 00:32

Amoxicillin Competitive Inhibitor

Холбоотой мэдээ

Back to top button