УЛС ТӨР

Төрийнхөө далбааны өнгийг ч анзаараад харчих сэтгэлгүй ГХЯ

Аливаа улсын Гадаад харилцааны яам тухайн орныг гадаадын орнуудад төлөөлж, нүүр царай нь болдог билээ. Ерөөс Монгол Улсын ГХЯ-ны бодлого, чиглэл, хэлж буй үг, хийж буй үйлдэл нь зөвхөн нэг байгууллагыг бус бүхэл бүтэн улсаа дэлхийд төлөөлдөг. Ямар нэгэн алдаа гаргахад ГХЯ бус Монгол Улс тэгж алдлаа гэж шүүмжлэн, ийм байр суурьтай байна гэж шууд төлөөлүүлж хүлээж авдаг шүү дээ. Зөвхөн манай бус бусад орны ч мөн Гадаад харилцааны яам нь ийм л байдаг. Тэр хэрээр ГХЯ-ны юм бүхэн нь юу юунаас илүү чухал, хариуцлагатай байдаг билээ. Гэтэл ийм өндөр түвшинд хариуцлагатай ажиллах учиртай ГХЯ том алдаа гаргалаа.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нарын уулзалтын үеэр манай улсын далбааны өнгө солигдсон нь олон хүний бухимдлыг төрүүлэв. Дипломат ёсонд энэ бол байж боломгүй том алдаа. Хэн нэгэн алдаа гаргаж гэхээсээ илүү Монгол Улс төрийн далбааныхаа өнгийг өөрчлөн, цэнхэр болгож гэж буруу ойлголт хүмүүст төрүүлэхүйц хэмжээний ноцтой асуудал. Нөгөө талаар Монгол Улсын ГХЯ ажилдаа хэр хариуцлагатай, сэтгэлтэй ханддагийг бусад орон иймэрхүү зүйлээр л дүгнэнэ.

Монгол Улсын төрийн далбаа улаан, хөх, улаан гэсэн гурван өнгөнөөс бүрддэгийг хүн бүхэн мэднэ. Цэцэрлэгийн жаахан хүүхдүүдээс ч асуухад торох юмгүй хариулж чадна. Гэтэл Төрийнхөө далбааны өнгийг анзаараад харчих, цэнхэр өнгийг нь хөхөөр сольчих сэтгэлгүй хүмүүс Монгол Улсыг, монголчуудыг хойд хөршид төдийгүй олон улсад төлөөлж байгаа нь харамсалтай. Хэн ч хараад анзаарах боломжтой, ойлгомжтой зүйл шүү дээ, уг нь. Гэтэл иймхэн зүйлийг анзаараад, сольчих сэтгэл ГХЯ-ныханд байсангүй.

Монгол Улсын Төрийн далбаа, түүнийг үйлдэх, дүрслэх, мандуулах, байрлуулах, дурсгах

11 дүгээр зүйл. Төрийн далбаа

 12 дугаар зүйл. Төрийн далбааг үйлдэх

 1. Төрийн далбааг улаан, хөх өнгийн хээгүй, цулгуй эдээр үйлдэнэ.

 2. Төрийн далбааг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, өргөн уртын 1:2-ын харьцааг чанд баримтална.

 14 дүгээр зүйл. Төрийн далбааг байрлуулах, дүрслэх

 1. Төрийн далбааг дараахь газар байнга байрлуулна:

 1/ Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн шүүх хуралдааны танхим;

 2/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга,Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн даргын албан тасалгаа;

 З/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, бүх шатны Засаг даргын албан тасалгаа;

 4/ Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын албан тасалгаа;  5/ хилийн төлөөлөгч, хилийн анги, салбарын даргын албан тасалгаа.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Энхболд
Энхболд
2020-09-23 12:56

Энхтайван юугаа ч мэдэхгүй хүн, Яаж яваад ийм хүнээр сайд тавьчихсан юм бүү мэд. Ерөнхий сайд нь гаднаас өртэй компаниудыг шахна гэж бхад Гадахд харилцааны сайд зөв зөвлөх ёстой байсан. Үндэс углуургаараа буруу, дарга гэхээр навтас хийдэг сайд гадаад харилцаа удирдахаар яах юм бүү мэд

Иргэн
Иргэн
2020-09-23 15:13

Хөх гэж өнгө байхгүй.
Цэнхэр өнгө л гэж байгаа.
Бараан цэнхэр, цайвар цэнхэр гэж байгаа.
Хөх тэнгэр гэж ярьдаг хэрнээ тэнгэрийн өнгөтэй бусады зүйлийг ЦЭНХЭР өнгөтэй гэцгээнэ. Бас л �##�и�##�ж чадаж байгаа юм шүү.

Зочин
Зочин
2020-09-23 17:25

Хөх өнгө бол үндсэн 7 өнгийн нэг Цэнхэр өнгө бол �##�ь нэг өнгөтэй уусаж бий болсон олдмол өнгө

гэрэл
гэрэл
2020-09-23 17:30

Элчин сайдын яам нь юу хийдгийм

Зочин
Зочин
2020-09-23 21:13

гадаа удаан байгаад гандсан өнгө бна даа

Зочин
Зочин
2020-09-24 16:41

Ийм арчаагүй амьтадыг сонгосон өмхий үхэр монголчууд хэзээ ч хөгжихгүй. МАН-ыг татан буулгасан цагт л Монгол улс хөгжинө тэгээгүй цагт Монгол Хятадын колони болно мэдэж ав мангаруудаа

Холбоотой мэдээ

Back to top button