Нийгмийн

ТЭРСЛҮҮ ҮГ: Ганц өдрийн архитай битгий тэмц, эмэгтэй гишүүдээ

Нэг Монгол хүнд 8.5 литр архи ногдож буйгаараа Азид дөрөвдүгээрт бичигдэж, Монгол эрчүүдийн 51 хувь нь архины хамааралтай болжээ. Энэ бол сэтгэл зовоосон асар өндөр тоо. Архины зовлонг бид хангалттай амссан, бүр хэдэн арван жилээр. Архинаас хамааралтай хэсэг бүлгийг бий болтол нь живсэн. Тэгэхээр одоо эрүүлжих арга хэмжээг авах цар нэгэнт ирсгий илэрхийлэл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль анх 2000 онд батлагдсанаас хойш өнөөг хүртэл 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч архичдын тоо, архидан согтууралтын тоо багассан өчүүхэн төдий ч үр дүн алга. Харин ч нэмэгдсээр. Архинаас үүдэлтэй сэтгэл сэрдхийлгэм эмгэнэлт явдлуудын мэдээ мэдээлэл тасрахгүй байна.

Харин эмэгтэй гишүүд энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар өнгөрөгч долоо хоногоос ярьцгааж эхлэв.

Ингэхдээ тэд долоо хоног бүрийн Ням гарагт архи, согтууруулах ундааг Монгол улс даяар худалдаалахгүй байх санал гаргаж. Мөн 5000 хүн ам тутамд ганцхан архи борлуулах цэг байлгах тухай М.Оюунчимэг гишүүн хэлэв.

Гэвч энэхүү саналууд нийгэмд багагүй шүүмжлэл хүлээж эхлэээд байна. Мэдээж ганцхан өдөр архи зарахгүй байлаа гээд архидалт буурчихгүй. Нөгөө талаар Монгол улсад 5000-аас дээш хүн амтай сум маш цөөхөн. Ихэвчлэн 3000 гаруй хүн амтай. Тэгэхээр М.Оюунчимэг гишүүний хэлснээр бол Монголын маш олон сумдад архи, пиво зарахгүй болох нь.

Нийгмээрээ архинд донтож буй нь архи зарж буй дэлгүүрээс болж байгаа хэрэг биш л дээ. Хориглолоо, цагдлаа, худалдааг хязгаарлалаа, торголоо гээд асуудал шийдэгдэхгүй. Эсрэгээрээ хууль бус наймаа, шагийн наймаа, илүү нууцлалтай зарах үйлдлүүдийг улам дэвэргэх эрсдэлтэй. 3000 хүн амтай суманд нэг нь яаж ийгээд нууцаар аваачиж зараад, нөгөөдүүл нь яаж ийгээд хайгаад олоод байх нь жам.

Монголчууд урьд өмнө архийг хязгаарлаж байсан тохиолдлууд бий. Наяад оны дундуур Горбачёвын ЗХУ-д хийсэн архины хоригийг дуурайсан. Шанд нь гутлын цавуу үнэрлэх, үнэртэй ус болон  цэнхэр спирт хөнтрөх зэргийг сайн сурсан. 1992 онд хүнсийг картаар олгож эхлэхэд мөн л архийг хязгаарлаж шагийг гааруулсан. Харин ч “Өвгөнтийн хөндий”-тэй болсон.

Ерөөс хориг гэдэг нууц, дамын наймааг өөхшүүлэх л хэлбэр болдог. Түүний оронд арай өөрөөр хяналт тавихыг нийгэм шаардаж байна.

Тиймээс л нилээд гүнзгий ухаж, асуудлыг томоор харж ул суурьтай гарц гаргалгаа яръя, эмэгтэй гишүүд ээ. Ганцхан өдөр архи зарахгүй тухай ярих юм бол, архидалттай тэмцэхгүй орхичихсон нь дээр.

Сэтгэл нь өөдрөг хүн байнга хэтрүүлж архидаад байдаггүй аж. Тиймээс ажилгүйдэл, ядуурал нь архидалтыг гааруулдаг гол нөхцөл гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Архидалтын ул үндэс нь ажилгүйдэл, ядуурал яах аргагүй мөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-26 09:53

Бүх баярыг цаазлан хоригло. Архины газруудыг баяр гэж санхүүжүүлэхээ зогсоо. Аохид�##�тын 90 дээш хувийг төрийн байгууллагууд төрийн �##�бан хаагчид шүү дээ. Төрийн �##�бан хаагчдад "Шилдэг архичин" цолыг төрийн �##�баны хуулийн дагуу олго

ҮНЭТ
ҮНЭТ
2020-09-26 15:34
Reply to  Зочин

ШАГЧИД АХИАД МОДОНД ОРОХ НЬ ЭЭ.МЭРГЭН ХҮҮХНҮҮД АЖЛЫН БАЙР ШИНЭЭР НЭМЭХЭЭР ШИЙДЖЭЭ.

Mergen
Mergen
2020-09-26 12:07
Reply to  Зочин

1 sensats garanguut tenegteed sersen yum shig Shoy hiidgiin ug yndestei ne alillaach

Зочин
Зочин
2020-09-26 10:51

Тэр ганц өдрийн архинаас чинь хэдэн хүн амь амьдр�##�аараа хохирч байгаа бол!

Халх
Халх
2020-09-26 12:25

Ишш чааваа�####�а, энэ хэдэн тэнэг хүүхнүүд ийм л тэнэг хууль санаачлана л даа, эднээс олигтой санаа сан�##� гарахгүй ээ!! Архи гэдэг чинь ядуур�##�, ажилгүйдэл, хууль хян�##�тын хэрэгжилт сул доройгоос гардаг үзэгдэл. Энэ хэдэн МАН ын хулгайч , мөнгөтэй хүүхнүүд ажлын байр бий болгохыг санаачлаач!!

Хариулт
Хариулт
2020-09-26 12:42
Reply to  Халх

Дээрхи сэтгэгдэл бичигч яг үнэнийг хэлсэн байна.Яг үнэнийг хэлэхэд ажилгүйдэл ядуур�##�тай тэмц.Ажилтай хүн архи уудаггүй.хөрөнгө орлоготой хүн архи уудаггүй юм.Х�##�амж буусан өдөр л архи зарахгүй байхад болно.Ямар хүмүүс архи уугаад байгааг судла.Архичидтэй биш ажилгүйдлийн тэмц.Хүмүүсийн ухамсартай тэмц.Чадахгүй бол татварыг хэд дахин нэм, архины бүх үйлдвэрийг хаа

Оюунчимэгт
Оюунчимэгт
2020-09-26 13:05

Гэр хороололыг нүүлгэх хэрэгтэй гэж хэлж байсан.Боов Гантулгыг дэмжиж монголын эмэгтэйчүүдийг доромжилдог,ЖДҮ чин Оюунчимэг чи битгий тэнэгт.Ажилгүйдэл, ядуур�##�тай тэмц, Ахиад хэлэхэд хүнийг х�##�амжинд биш хөдөлмөрт сургахыг бодлогоор дэмж.Дундаас нь чи битгий ЖДҮ цохиод бай

Zochin
Zochin
2020-09-26 13:32

Yasli tsetserleg surguulias n uhamsart n arhinii esreg uhamsarig suulgaj ogoh heregtei bna

Сонгогч
Сонгогч
2020-09-26 14:43

Яг л тэтгэврийн эмгэдийн хэмжээнд сэтгэх юм. УИХ-ын гишүүд гэдгээ ойлгож, сэтгээч дээ, эрхэм авгайчууд минь дээ! Ард түмний сан�##� асуулга явуул. Цаазын ялыг сэргээх хууль санаачил. Эмэгтэй хүн УИХ-ын гишүүн байх нэр төрийг битгий шившиг болгоод бай. Ичиж амьдар.

Зочин
Зочин
2020-09-26 14:49

Архитай тэмцээд ялсан улсыг мэдэхгүй л юм бна. Эмэгтэй хүн урт үс ухаан богиго гэдэг нь үнэн буй за.

Зочин
Зочин
2020-09-26 15:44

Энэ авгай нараас ТОС БИТГИЙ ХЭЛ УС ч гарахгүй

Зочин
Зочин
2020-09-26 15:44

Сонин юм ярих юм аа, цаас хөлөглөөд үүлэн дунд үлгэр ярисан шигээ хөвж явахын оронд газар буугаад амьдр�##�д ойр хэрэгжүүлж болох ажил хийгнэч, наад зах нь архитай тэмцэх биш архичидтай тэмц, тэднийг архины хамаарлаас нь с�##�га, гэр бүл үр хүүхдүүдтэй нь эргэн нэгтгэн сайхан амьдруулах т�##�ын ажил хий, та нарыг худлаа шоудаж нэр төр хөөцөлдөж явахад чинь наад ажлыг чинь хийгээд, ар гэр нийгэмд адлагдаад гудамж траншейнд хоног төөрүүлж байсан тэнэмэл, архины хамаар�##� бүхий иргэд, гэр бүлийнхнийгээ хүчирхийлээд байсан сэтгэцийн доголдол бүхий иргэн, хүчирхийлэлд автаад байсан хөгшин, хүүхэд гээд 100 гаруй Монгол Улсын иргэдийг гадуур тэнүүлэлгүй, архи уулг�##�гүй, хулгай зэлгий хийлгэлгүй ар гэр үр хүүхдүүдтэй нь сайхан нийгэмшүүлж, хамгийн гол нь амьдрах итгэл мөрөөдөлтэй болгож чадаж байгаа нэг үл ялиг яхир, хэрүүлч, хэл амтай хөгшин эмгэн 2 байна, тэр 2 хүнээс сур�##�ц, өөрсдөө хийж чадахгүй бол хийж чадах сэтгэл зүрхтэй хүмүүсийг олж ажлуул, өргөжүүл 100 гаруй биш бүүр 200, 300 хүн гэр бүлтэйгээ амьдарч чадахаар хашаа хороогий нь томруулв�##� ядахдаа нэг ч гэсэн илүү иргэн архины хамаарлаас гарв�##� зүгээрсэндээ.

Зочин
Зочин
2020-09-27 06:54
Reply to  Зочин

Архи яах вэ? Өнгөн т�##�.Ажилтай завгүй байв�##� хүн архи уугаад байхгүй.Хүмүүсийг ажил хийлгэхгүй байна.Яг үнэндээ өнөөдөр ажил хийх гэсэн хүн бу�####�д ад болж байна.

Zochin
Zochin
2020-09-26 16:01

Uilder barij ajliin bair bii bolgovol humuus zorilgotoi ajiltai zavgui bno

зочин
зочин
2020-09-26 22:40

Та нар анхнаас нь хязгаарлах бодлогоо хийгээч, нэгэнт баахан тусгай зөвшөөрөл тараачихаад олон хүнийг өрийн сүлжээнд оруулчхаад гэнэт хаана бооно гэж тэнэгтэхээ болиоч, баахан зөрчил, зөвшөөрөл цуцлана гэж бөөн хахууль авилг�##�, хэрүүл маргаан, жижиг дунд наймаа бизнес эрхлэгчдийг тамлан зовоож хохироож дуусахгүйнээ, ТҮЦ, Сургуулийн орчин гэх мэт түшмэдүүдийн харигсл�##� дуусаагүй байхад юун дахиад архины хорио вэ, УИХ гишүүдийн нэлээд нь архи гаазтай ундаагаар хөлжсөн биз дээ. олон мөнгөн хүн дэлгүүр, баар, цайны газраар өдөр хоногийг өнгөрөөж байгааг бүү март, ард түмнийг хууран мэхэлж, хүч хэрэглэж, авилг�##�, зөрчил торгуулиар шулан мөлжихөө зогсоохгүй бол наад зах нь иргэд чинь туйлдаж, цаашилб�##� гудамжинд жагсахад хүрнэ шүү. та нарын ил д�##�д хийж буй бизнесийг чинь нэг өдөр хаана гэвэл яах вэ гэж нэг бодчихооч м�##�ууд аа

mongol
mongol
2020-09-27 23:15

АРХИ ГЭДЭГ АМЬГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ БИШ АРХИЧИН ГЭДЭГ АМЬД БИЕТҮҮДТЭЙ Л ТЭМЦЭХ ТАЛААР АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХҮЛЭЭН АВАЛТ ДАЙЛЛАГА ЦАЙЛЛАГА НАЙР НААДАМД ТӨРИЙН БОЛОН АЛБАН БАЙГУУЛЛАГААС ХӨРӨНГӨ ЗАРЖ АРХИДАХ. УУХГҮЙ НЭГЭНДЭЭ" Хамт Олноос тасарлаа" "зожиг "нарийн "гэх мэтээр ЭЛДЭВ НЭР ХОЧ ЗҮЙЖ "ЦОЛ ЧИМЭГ" ӨГЧ ДАРАМТЛАХ ГАНЦААРДУУЛАН БУЛАНД ШАХАХ ГАЖ ҮЗЭГДЭЛТЭЙ ТЭМЦ нийгмийн гишүүдийнхээ ухамсар сэтгэхүйг дээшлүүлэх соён гэгээрүүлэх т�##�аар ажилласан нь дээр дэ. АРХИЙГ ХОРИВОЛ АРХИНЫ НАЙМАА ЦЭЦЭГЛЭНЭ.

Холбоотой мэдээ

Back to top button