Нийгмийн

ФОТО: Д.Ганбаатар, Л.Хүрэлбаатар, Д.Баттөр нар Хөдөлмөрийн баатар боллоо

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор:

“…Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах болон эрүүл мэнд, барилга, дэд бүтэц, худалдаа, хүнс, аж үйлдвэрийн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо нийгэм эдийн засгийн салбарт өндөр хувь нэмэр оруулж буй”

  • “Монос” группийн ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар,
  • “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Дашбалжирийн Баттөр,
  • “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар нарыг шагналаа.

Монгол Улсын гавьяат цолоор:

“…Үндэсний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, чөлөөт зах зээлийг дэмжих, Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хүнс, худалдаа, аж үйлдвэр, агаарын тээврийн салбарыг шинэ түвшинд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй”

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ашиглалтын инженер Дүүгийн Адъяа,
  • “Витафит милк” ХХК-ийн захирал Содномын Болорсайхан,
  • “Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Чойдонгийн Ганцэцэг,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг,
  • “ОБ Пластик” ХХК-ийн ерөнхий захирал Жамцын Отгонбаяр,
  • “Жүр үр” ХХК-ийн дэд захирал Баасангийн Мөнхзул нарыг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор;
  • “Моннидер” ХХК-ийн захирал Энхбаатарын Алтанбагана,
  • “Түшиг групп” ХХК-ийн захирал Ганзоригийн Баттүшиг,
  • МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Магваны Оюунчимэг,
  • “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Банзарын Жаргалсайхан нарыг Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор;
  • “Хурд групп” ХХК-ийн барилгын даамал Мятавын Хүрэлбаатарыг Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор;
  • “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн дарга Дашдондогийн Баярсайханыг Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор тус тус шагнасан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Д.Төмөрбаатар
Д.Төмөрбаатар
2020-09-26 15:25

Зөв шийдвэр болсон байна. Баялаг бүтээгчдийг байнга дэмжин хөхүүлэн шагнаж байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-09-27 15:29

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ШАГНАЯ ГЭВЭЛ ТӨРИЙН ДАРАМТ, ТӨР БИЗНЕСТ ОРОЛЦОЖ ӨРСӨЛДӨХ, ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЗАХ ЗЭЭЛ НТРЭЭ БОЛЬЖ, ТАТВАРАА ХӨНГӨЛЖ, ХУУЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАХ БОЛОМЖ Л ӨГЧИХ.

Зочин
Зочин
2020-09-27 15:29

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ШАГНАЯ ГЭВЭЛ ТӨРИЙН ДАРАМТ, ТӨР БИЗНЕСТ ОРОЛЦОЖ ӨРСӨЛДӨХ, ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЗАХ ЗЭЭЛ НТРЭЭ БОЛЬЖ, ТАТВАРАА ХӨНГӨЛЖ, ХУУЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАХ БОЛОМЖ Л ӨГЧИХ.

т
т
2020-09-28 06:16

баялаг бүтээгчдийн дунд тоон дотор үсэг цохиж явна гэгчээр баялаг бүтээгчдийн нэрийг өмнөө барьж худ�##�даж идэн амьдарч байгаа нэг авгай байгаа нь муухай харагдуулж байна, тэр авгай худ�##�дааны гавьяат байхдаа ч яах вэ дээ ццц

Холбоотой мэдээ

Back to top button