2.000 тонн хаягдал ус цэвэршүүлэх чадалтай байгууламж барьжээ

Монгол орон усны нөөцөөрөө дэлхийд сүүлийн 25-д ордог усны нөөц багатай орнуудын нэг юм. Бид одоогийнх шигээ усаа хэрэглэсээр байвал 2026 оноос усны хомсдолд орж эхлэх эрдэмтдийн судалгаа ч гарсан байна.
Усны нөөцийг хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор М-Си-Эс Кока-Кола компани “Эх орныхоо усны ирээдүйн төлөө Цэнхэр Алт усаа хайрлая” арга хэмжээнд нэгджээ. Тус компани эх орныхоо усны ирээдүйн төлөө хийсэн нэгэн бүтээн байгуулалт нь Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж аж.
Энэхүү байгууламж 2 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар баригдсан бөгөөд хоногт 2,000 тн үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх хүчин чадалтай юм байна. Цэвэршүүлсэн усны чанарын үзүүлэлт нь хүрээлэн буй орчинд нийлүүлэх, цэвэршүүлсэн бохир усны стандартыг хангасан байна. Өнгөрөгч оны байдлаар цэвэршүүлсэн усны 5%-ийг УБ Нэгтгэл ХХК-д үнэ төлбөргүй нийлүүлэн Улаанбаатар хотын зам талбайг угааж цэвэрлэх, үйлдвэрийн орчны ногоон байгууламжийг услахад зарцуулжээ. Ингэснээр жилдээ 5,000 өрхийн цэвэр усны нөөцийг хангахуйц усыг хэмнэж чадсан байна.
С.ЧИЧҮҮЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.