ДАТАГРАФИКУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ИНФОГРАФИК: 40.4 их наядад хүрсэн ТӨК-иудын өрийн задаргаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ААН, компаниудын өр 18 тэрбум ам.долларт хүрч хэрээс хэтэрлээ хэмээсэн. Гэтэл үүний 14 тэрбум ам.доллар нь Төрийн өмчит компаниудын өр болохыг ч ялгаж салгалгүй попорсон. Төрийн өмчит компани 500 орчим байдгаас 300 гаруй нь алдагдалтай ажилладаг. МАН 2016 онд ялсны дараа ТӨХК-иудын өр 4 их  наяд давж байснаа тэр ондоо 2.5 их наяд, 2017 онд 700 тэрбумаар буурч, цэвэр ашиг 859 тэрбумаар өссөн үзүүлэлттэй гарч байв. Гэтэл эдүгээ ТӨХК-иудын өр 10 их наяд давчихаад байна.

Бүр тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын өр төлбөр 2019 оны эцсийн байдлаар 40.4 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс 29.9 тэрбум нь “Оюутолгой” компанийн өр. Үүнийг оролцуулахгүйгээр тооцвол төрийн болон орон нутгийн өмчит компаниудын өр 10.5 их наяд болж байна.

Тэгэхээр 2016 онд 4 их наяд байсан төрийн өмчит компаниудын өр 2019 оны эцсийн байдлаар буюу дөрөвхөн жилийн дотор даруй 6 их наядаар нэмэгдсэн байгаа юм.

Төрийн тодотголтой өрийн “уурхайнууд” болон хувирсан нь энэ. ТӨХК-иудын захирлууд улстөрчдийн шахаасаар шууд томилогддог. Очсон хойноо “Улсын мөнгө уйлдаггүй” жишгээр тоглож өгдөг тогтсон заншилтай. Ингэж цөлмөсөөр өнөөдөр ашигтай ажиллаж байгаа нь гарын арван хуруунд хүрэхгүй цөөхөн, ихэнх нь өрөнд баригдсан байгууллага болон хувирчээ.

Өнгөрсөн 2019 оны сүүлээр төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ямар хэмжээний өртэй байсан тухай мэдээллийг бид инфографикаар хүргэж байна.

ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ОЮУТОЛГОЙ, ХӨГЖЛИЙН БАНК, ТӨРИЙН БАНК ТЭРГҮҮЛЖЭЭ-

Төрийн өмчийн оролцоотой компаниудын өнгөрсөн жилийн өрийн жинг Оюутолгой компани нилээдгүй даржээ. Тус компани 2019 оны эцсийн байдлаар 29.9 их наядын өртэйгээр тэргүүлсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын өр 40 их наяд хүрсний 30 их наяд нь Оюутолгойнх. Үүний араас Хөгжлийн банк, Төрийн банк жагсжээ.


“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХЭРЭГЖҮҮЛДЭГ КОМДАНИУДЫН ӨР ИХ НАЯД РУУ ДӨХӨЖ БАЙВ:

“Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудад болон “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэн ажилладаг. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд “Эрдэнэс Монгол” болон түүний охин компаниуд голлох нөлөө үзүүлсээр ирсэн. 

Эрдэнэс Монгол ХХК-ийн төлөөлөл хэрэгжүүлдэг эдгээр компаниудын өр 30.8 их наядаар хэмжигдэж байна. Эл өрд Оюу толгой компанийн өр хамгийн их жин дарж байна. Үүнийг оролцуулахгүйгээр 941.2 тэрбум төгрөг буюу их наяд руу дөхсөн өртэй гарчээ.


ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДААС ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ НЬ ТОСК:

Ашигтай гэхээсээ илүү байнга алдагдалтай шахуу ажиллаж ирсэн ТОСК 2019 онд ТӨҮГ-уудаас хамгийн их өртэй гарсан байдаг.


ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИУДЫН ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ НЬ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР:

Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлашатай компаниудаас хамгийн өндөр буюу 399 тэрбумын өртэйгээр “Эрдэнэт үйлдвэр” бичигдэж байж.


ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ КОМПАНИУДЫН ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ НЬ УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ:

Төрийн өмчийн оролцоотой компаниудын өр өмнөх оны сүүлээр нийт 496 тэрбум төгрөгт хүрсэн байна.


ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН ӨР:


СЭЛЭНГЭ АЗЗА ХАМГИЙН ӨНДӨР ӨРТЭЙ ГАРЧ БАЙЖЭЭ:

Өнгөрсөн оны төрийн өмчит компаниудын өр 40 гаруй их наяд буюу 14.2 тэрбум ам.доллар. Эдгээр компаниудын ашигт ажиллагаа нь 300 хүрэхгүй тэрбум төгрөг. Өгөөж асар бага. Энэхүү 40 их наяд төгрөгийн зээлийн 10 хувийн хүү 4 их наяд төгрөг. Жилийн хүүгийн зардал 4 их наяд, ашиг нь 300 тэрбум төгрөг. Олж буй ашгаараа урагшлах боломж огтхон ч байхгүй.

Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллавал алдагдлыг нь төсвөөс буюу татварын мөнгөөр нөхдөг. Тэгэхээр төрийн өмчийн компаниудын өрийг улсын төсвийн 10.5 их наяд төгрөгөөр дарахад гайхах зүйлгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг учраас л төрийн өмчит компаниудын удирдлагууд нь санаа зовохгүй мөнгийг үрж, түүндээ хариуцлага хүлээдэггүй. Мөн төрийн өмчит компаниудын төсөв, санхүүгийн мэдээлэл нь хаалттай, ил тод бус байдгаас ингэж их өр шир тавьтлаа дураараа дургих боломж захирлуудад нь олдсоор өдий хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-30 17:01

МАН -н гишүүн асан Ундармаа ЭМДС гийн мөнгөө өгч энэ олон байгууллагуудыг хэвийн болгооч ээ

зочин
зочин
2020-10-05 19:40

Хувьчлахын тулд санаатайгаар өрийн сүлжээнд оруулах ажлыг зохион байгуулсан явд�##� ч байдаг. Авах зорилго тавьсан хүндээ өөрийн үүсгэсэн хиймэл өр, бусад өрсөлдөгч нарт нь өрийг нь төлж байж авах өндөр үнэтэй байгууламж болж хувирдаг.

Холбоотой мэдээ

Back to top button