НИЙГЭМ

“Шунхлай” зөвшөөрөлгүй ШТС барьж байсныг болиулжээ

Сонгинохайрхан дүүргийн арваннэгдүгээр хороо, Баянхошууны Хөтөлд зам дагуу газар шорооны ажил хийгдэж байна, ШТС барихаар нүх ухаад байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр шалгалт хийлээ.

Шалгалтаар Шунхлай трейдинг ХХК тус газар дээр ШТС барих зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажлыг эхлүүлж байсанд 07-201076 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэн шалган, Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дах заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч, зөчлийг арилгуулахаар 07-104/1355 дугаартай даалгавраар ШТС барих ажлыг зогсоолоо.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button