НИЙГЭМ

АМГТГ: Евро-5 ангиллын АИ-92 автобензиний үнэ 400 төгрөгөөр буурсан

Манай улсад АИ-92 автобензин Евро-2 /2390₮/ болон Евро-5 /2940₮/ гэсэн хоёр ангилалтай худалдаалагддаг бөгөөд шатахууны нөөц, нийлүүлэлт хэвийн байна.

Тэгвэл дээрх хоёр стандартын автобензинийн үнийн зөрүүг багасгаж, иргэдийг чанартай, хямд үнэтэй шатахуунаар хангахыг зорьж ажилласны дүнд Шунхлай компани Евро-5 ангиллын АИ-92 бензиний үнийг 400 төгрөгөөр бууруулж 2540 төгрөгөөр борлуулж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар АМГТГ-аас тодруулахад, "Евро-5 ангиллын АИ-92 автобензиний үнэ 400 төгрөгөөр буурсан нь үнэн. Энэ шатахууныг манай улсад "Шунхлай" компани ганцхан оруулж ирдэг. Бусад төрлийн шатахуунтай харьцуулбал чанарын хувьд илүү байдаг. Одоогоор БНХАУ-аас татан авалт хийдэг" гэлээ.

Харин УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, "Цаашид бусад ААН-үүдийн борлуулж буй энэ төрлийн шатахууны үнийг бууруулах боломжийн талаар судалж байна. Дизель түлшний тухайд, нөөц, нийлүүлэлт хэвийн, үнэ дэлхийн зах зээл дээрх ханшийн хэлбэлзлийг дагаад буурч байна. Тухайлбал, уул уурхайд өргөн хэрэглэгддэг Евро-5 ангиллын дизель түлш литр тутамдаа 1200 төгрөгөөр буураад байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 6, 2024 18:55

Бүх барааны үнэ өссөн энэ үед сайхан мэдээ байна. Ашгүйдээ баярл�##�аа.

Эрднээ
Эрднээ
2 сар 7, 2024 17:36

Өөрсдөө бууруулж чаддаг юм шиг. Хөгийн амьтад ч юмдаа

Холбоотой мэдээ

Back to top button