УЛС ТӨР

АН: Засгийн газар хүнд хэцүү газруудад хүрч ажиллаж чадахгүй байна

УИХ-ын намрын чуулган өнөөдөр өглөө нээлтээ хийсэн. Хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дараах мэдээлэл өглөө. Тэрээр “Төрөөс баримтлах мөнгөний бодлого, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын шадар сайдын Я.Содбаатар мэдээлэл хийх тухай зэрэг асуудлаар хэлэлцэж хуралдлаа.

ОУВС-гаас хэрэгжүүлсэн өргөтгөсөн хөтөлбөрүүд үр дүнгүй боллоо гэдэг байр суурийг бүлгийн гишүүд илэрхийлж байна. Мөн зээлжих зэрэглэл буурсан, төсвийн алдагдал зэргийн талаар байр сууриа илэрхийллээ. Хамгийн гол нь хууль журам хэрэгжихээ байлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл долоо хоногийн өмнө бидэнд ирчихсэн байх ёстой. Гэтэл Бүлгийн хурал эхэлж байхад өгч байх жишээтэй. Үүнээс болж бид санал дүгнэлтээ нэгтгэх боломжгүй болчхож байгаа юм. 

Миний бие хэд хэдэн аймгаар яваад ажиллаад ирлээ. Хэд хэдэн аймаг гантай байна. Дарга нар машинаа, онгоцоор сүнгэнээд давхиад байдаг. МУ-ын Засгийн газар, УОК-т гамшгийн зэргийг тогтоогоод өгөөч гэдэг хүсэлтийг бид тавьсан. Гэвч одоо хүртэл алга. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хаана, хэнд хүнд хэцүү байна тэр бүхэнд Засгийн газар хүрч ажиллана гэсэн. Хүнд хэцүү газарт очоод ажиллаад байгаа зүйл алга гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button