Улс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: МАН-тай тохиролцоогүй

УИХ дахь АН-ын бүлэг яг одоо цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Ардчилсан намын бүлгийн зүгээс МАН-ын дарга Н.Учралаар таван намын бүрэлдэхүүн бүхий парламентыг удирдуулахгүй гэдэг зарчмын шаардлага тавьж, чуулганы хуралдаанд оролцохоос татгалзаад байгаа юм.

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлөөс АН-ын бүлгийн гаргасан уг саналыг хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргана гэсэн хүлээлт үүссэн ч одоогоор товоо зарлаагүй байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Хэдий УИХ-н чуулганы хуралдаанд суухгүй байгаа ч гэсэн цаг үеийн тулгамдсан асуудлаар бүлэг дээрээ мэдээлэл авч, хэлэлцсэн хэвээр байгаа. МАН-тай тохиролцоод чуулганы хуралдаанд суух гэж байна гэсэн зүйл байхгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

176 гай бололгүй зайлцгаа

Холбоотой мэдээ

Back to top button