НийгмийнУРЛАГЭнтертайнмент

Люмино хамтлаг 22 нас хүрлээ

Монголын хип хопын анхны тоглолт, цомгийг гаргаж байсан, Пентатоник наадмаас 4 удаа шагнал хүртсэн Люмино хамтлагийн 22 насны төрсөн өдөр энэ сарын 9-нд тохиож байна.  

Тус хамтлаг нь 1998 онд MC, Skitzo, Quiza, Хөлгөө, Чинзоо гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн юм. Улмаар 2013 онд хамтлагийн бүрэлдэхүүнд DJ Zolo орж ирснээр Люмино хамтлаг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй болсон. 

Люмино хамтлагтай 22 жилийн турш хамт байж, тэдний уран бүтээлээс эрч хүч авч, өөрийгөө цэнэглэдэг үнэнч сонсогчид нь сонирхуулахад, Тэд төрсөн өдрөө Зайсан хиллд тэмдэглэхээр болжээ. Мөн төрсөн өдөрт гурван охин хамтлагийн дуучин Г.Анхаа, реппэр Цэцэ, Гинжин, Gangbay хамтлаг гээд олон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөх аж.

Э.Булган

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button