Нийгмийн
“E-Mongolia аппликейшныг нэвтрүүлснээр албан хаагчдын тоо буурч, цалин нэмэгдэнэ”

УИХ-ын гишүүн Н.Учрал “E-Mongolia” аппликейшны тухай мэдээллийг өглөө. Тэрбээр хэлэхдээ:
“Технологийн хувьд цахимд шилжсэн ч иргэдээс цаасан материал нэхдэг хэвээр байна. Иймээс Төрийн цахим харилцааны хууль шаардлагатай байна. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэж батална. “E-Mongolia” апп хэрэглэж эхэлснээр ТҮЦ машин хэрэггүй болж байна.
Бид тагнуулын байгууллагатай хамтарч мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд УИХ-ын хүрээнд шалгалт зохион байгуулах саналыг хүргүүлсэн. E-Mongolia аппликейшныг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын тоо буурч, цалин нэмэгдэнэ”
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.