Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Х.Нямбаатар сайд аа, зорилго нь ЗӨВ ч жонхуу болсон түүхүүдийг бүү давтаарай

У.Хүрэлсүхийн хоёр дахь удаагаа шинэчлэн бүрдүүлсэн Засгийн газар удахгүй 100 хоногтойгоо золгоно. Засгийн газрууд “100 хоног” гэж нэрлэж байгаад тайлан маягийн зүйл тавьж, амжуулсан ажил сэлтээ мэдээлдэг тогтсон жишиг бий. Энэ удаагийн Засгийн газар 100 хоногоо тайлагнах уу. Тайлагналаа гэхэд чухам ямар ажлуудыг сайдаар нь авторлан мэдээлж өнгө чимэг нэмэх үү гэдэг асуудал тодорхойгүй байна.

Ерөнхийдөө У.Хүрэлсүхийн танхимд бүрдсэн сайд нар мэргэжлийн байх суурь зарчим руу дөхөж очсон ч бие дааж асуудлыг шийдэх, улстөрийн тоглолт хийх, дуулианыг хагалах, эрс өөрчлөлт хийх зориг зүрх муутай баахан улсаар дүүрсэн. Харин хаа очиж, өнгөрсөн парламентын турш Эрүү, Зөрчлийн хуулиар балбуулж, ордны гадаа жагсаж, “поп” нэр зүүж явсан Х.Нямбаатар сайд бусдаасаа шийдмэг байдлаар ажлаа хөтөлж буй.

43 ЖИЛ ОРХИГДСОН ХИЛИЙН ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ

Тухайлахад, тэрбээр сайдын албаа аваад удаагүй байхдаа Монгол Улсын хилийн зааг нутгуудыг эргэж,хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцсан. Ингэж тойрч ирээд, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт хилийн торон болон нүхэн саадыг шинэчлэх, инженерийн байгууламжийг шинэчлэх, сайжруулах асуудлыг тусгуулсан байдаг. Өнгөц харахад, Х.Нямбаатар сайд хил дээр очингуутаа торон хашааг нь шинэчлэхээр шийдчихсэн мэт.

Гэвч Монгол Улс өмнөд бүсийн хилийн шугамаа л гэхэд огт шинэчлэлгүй 43 жил болсон түүхтэй. Энэ хооронд хилийн торон хашааны модон баганууд үжирснийг дээш нь харуулан зоож, шавартай хэсэгт  цоолж багана босгох, автомашины дугуй ашиглах зэргээр “додомдож” иржээ. Тусгаар улсын хилийн цэсийн хашаа гэхэд арай л өр өвдмөөр байдалд орсон нь ч нууц биш. Цаахна нь урд хөршийн хилийн цэс тэвхийж харагдах. Асар их зөрүүтэй байдал энэ мэтээр захаасаа аваад л үргэлжилдэг.

Гадны улсууд саад бартаа ихтэй хилийн онцгой цэгүүд дээрээ нисдэг тэрэг, өндөр хүчин чадал бүхий камер ашиглаж байхад манайх морь тэмээ, энгийн хөсөг хэрэглэж байх жишээтэй. Зөвхөн өвлийн улиралд оросын хил дамнан голын мөсөн дээгүүр тээвэрлэлт хүргэх онцгой застав хүртэл манай улсад бий. Тусгаар улсын бүрэн бүтэн орших баталгаа болдог хилийн зурвасаар жилдээ 2 тэрбумаар үнэлэгдэх мөл хөсөг урд хөрш рүү нэвтрээд эргэж олддоггүй гэх. Улсын хилийн заагийн эл өвгөрч доройтсон байдал хил дамнасан малын хулгай газар авахад зүй ёсоор нөлөөлсөөр ирсэн түүхтэй.

Үндсэндээ манай улсын хойт, урд хөрштэй хиллэдэг 8000 мянган км хилийн зурвасын дийлэнх нь асуудалтай. Тиймээс ч ирэх дөрвөн жилд багтаан бүрэн шинэчлэхээр болж. Авууштай нь, засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч тусгачихаж.

ЗОРИЛГО НЬ ЗӨВ Ч ЖОНХУУ БОЛСОН ТҮҮХҮҮДИЙГ БҮҮ ДАВТААСАЙ

Эдүгээ Ерөнхийлөгч төмөр замын бүтээн байгуулалтаар, Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн авторууд болцгоосон. Сайн хоногшуулалт ч хийцгээсэн. Буруу өрнөл нь, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн нөлөөгөөр эдгээр бүтээн байгуулалтууд шууд худалдан авалт хэт их хийж, хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө угаах хэрэгсэл болчихоод буй. Яг том утга, ач холбогдлоороо хилийн инженерийн байгууламжаа шинэчилнэ гэсэн зүтгэсэн Х.Нямбаатарын амбиц үүнээс ч том. Гол нь зөв явуулж, яг зарчмаар нь ажил хэрэг болгож, сайн автор болж чадах уу гэдэг л байгаа юм.

Манайд сайхан зорилго нь зөв ажил эхлүүлээд жинхэнэ жонхуу хутгасан түүхүүд өчнөөн.  Жишээ нь, орон сууцны хөтөлбөр эхэндээ яг бага дунд орлоготой иргэдээ чиглэж байснаа сайд нь солигдоод хүрээг нь хэт тэлснээр буруудсан. ЖДҮХС л гэхэд цагтаа аймаг, сум бүрд нэгжтэй байсныг сайд нь их мөнгө ганцаараатгахын хүслэнд автаж, өөр дээрээ татсан зэргээр гажуудуулсан түүх зэргээрээ захаасаа аваад хэдэн арваараа нэрлэгдэнэ.

Цаашлаад Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сангийн эхний агуулга одоо тэр чигтээ өөрчлөгдөж, хэсэг бүлэгт л үйлчилдэг болсон. Эхлүүлсэн хүмүүсийнх нь зорилго зөв байсан ч дараачийнх нь улс эрх ашиг болгон хувиргаснаар жонхуу үүсдэг. Яг ийм алдааг Х.Нямбаатар битгий давтаасай. Ажлаа хийсэн шиг хийж, дөрвөн жилдээ багтаад хилийн цэсээ шинэчлээсэй. Х.Нямбаатарын үед Монгол Улс хилийн инженерийн байгууламжаа шинэчилсэн гэх сайн нэр үлдээсэй.

Ингэхийн тулд гол нь эрээнээс бэлэн бараа татаж ирэн, хэдэн өргөст хил дээр өлгөж, мөнгө угаачхаад ямар ч хариуцлага үүрэхгүй зугтчих сэдэлтнүүдэд итгэл үзүүлж болохгүй. Ил тод стандартаа тогтоогоод, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, цаашлаад хил хамгаалах байгууллагууд өөрсдөө бүтээгч нэгж болж оролцох боломжийг нь хангаж өгөх боломж ч бий. Гол нь, урдаас бараа нийлүүлэгчдийн мөнгө угаах хэрэгсэл болгож болохгүй.

Буух эзэн буцах хаягтайгаар л хийж чадвал Х.Нямбаатар сайдын санаачилсан энэ ажил яах аргагүй зөв тусгалтай. Сайн ажил санаачлаад эрээний бараа зөөгчдөд идэш тавьж  өгөх үү. Яг өөрөө улайрч ороод, нэгдсэн стандарч, зарчмаар нь явуулж дөрвөн жилдээ дуусгах уу гэдэг нь Х.Нямбаатар сайдаас хамаарах асуудал юм. Яах аргагүй энэ бол түүний нэрээр авторлогдож, хэдэн үед яригдах, түүхэнд бичигдэх томоохон ажил болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
СХД
СХД
2020-10-06 08:24

Эгүүр зөв хөнджээ. Нямбаатар сайд нараасялгарч байгаа нь үнэн. Энэ ажил дээр өөрийнхөө хугацаанд л амжуул гэдэг үг нь зөв. Дараачийн улсууд нь гарч ирээд эонхууруулдаг л даа угаасаа

Хүк
Хүк
2020-10-06 08:31

Нямбаатар нэг ажил барьж авахаараа хэрүүл хийж чигээрээ дайрсаар байгаад юм болгодог шиг хүн байгаа юм. Сайд нараас өнгөлөг байгаа л даа

иргэн
иргэн
2020-10-06 09:44

угтах айл үүднээсээ гэдэг. Манай энэ нцрж хэмхэрсэн хашааг хараад хоёр хөрш дээрэлхэхээс аргагүй юм байна.

Уншигч
Уншигч
2020-10-06 13:32

Нямбааьар Сонгиэохайрхан дээрээ бол азарга шүү дээ. ыодоо хуултзшйн с�##�бартаа яах юм бхйгаам

zochin
zochin
2020-10-06 16:29
Reply to  Уншигч

said ooroo saitar anhaaral tabij oroltsoh ni zob ehnees ni duustal buhel buten uls ymsan tomor zamiin hajuugiin tor shig l ym baihiin .

hiliin tseergt alba haaj bsn irgen
hiliin tseergt alba haaj bsn irgen
2020-10-07 14:37

zuv shuu. tusgaar togtnoson ulsiin hilin zurvas dr baganaa dorvitoihon shinechleh heregtei. Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button