ДЭЛХИЙ

Д.Трамп эмнэлгээс гарчээ

АНУ-ын Ерөнхийлгөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авч “Walter Reed” эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэрбээр гурван өдөр тус эмнэлэгт хэвтэн Remdisivir болон стероид эмчилгээ хийлгээд өчигдөр эмнэлгээс гарчээ. Улмаар Цагаан Ордон руу буцсан Трамп “Би сонгуулийн компанит ажлаа тун удахгүй үргэлжлүүлэх болно” гэж жиргэжээ.

Тэрбээр Цагаан Ордон руу нисэхээр гарч ирэхдээ сурвалжлагч нарын асуултад хариулалгүй зүгээр л “Та бүхэнд баярлалаа”  гэсэн аж. Үүнээс хоёр цагийн дараа Трамп өөрийн твиттер хуудсандаа“Би саяхан “Walter Reed” эмнэлэгээс гарлаа. Тэндхийн ажилчид их гайхалтай хүмүүс юм... Нэг зүйлийг онцгойлон хэлэхэд энэ вируст бүү дарамтлуул, бүү ай бидэнд хамгийн шилдэг эмийн бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл байгаа”  гэжээ.

Дональд Трамп Remdisivir, стероид эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх юм байна.                                                                                              

   Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button