УЛС ТӨР

Д.Сарангэрэл: Гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэлх сая төгрөг олгоё

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.06/ хуралдаан 11.00 цаг 10 минутад 52.9 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэв.  

    Байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн ирцийг танилцуулснаар хэлэлцэх асуудалдаа орж, “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаан даргалагч Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан тогтоолын төслийг хэлэлцэж байгааг тэмдэглээд,  төслийг танилцуулав. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ч.Ундрам, Д.Сарангэрэл, С.Ганбаатар нар үг хэлж, асуулт асуулаа.  

    Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид тус зөвлөлийн дарга болон гишүүнээр Засгийн газрын гишүүдийг томилох нь зохимжгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсдэг хэмээн байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл  Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэх саналтай байгаагаа тэмдэглээд, боломжтой байгаа энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахыг Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдох албан тушаалтнуудаас хүсэв.

    Ийнхүү хэлэлцээд С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 88.9 хувийн саналаар дэмжлээ.

Мөн Засгийн газрын гишүүн А.Ариунзаяа, Т.Мөнхсайхан нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ.

 Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Засгийн газрын гишүүн Т.Мөнхсайханыг томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 88.9 хувийн саналаар дэмжив.  

Хэлэлцүүлгийг явуулж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулахаар тогтон хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sara
sara
2020-10-06 14:11

bitgii emzeg sedev hunii zovlongoor showd.nugel.

Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
2020-10-06 18:33
Reply to  sara

Энэ попчин авгай хаваржин,зунжин "КОВИД 19"-өөр поподсоон. Хүний өвчнөөр "ШОУ-дсаан. Нийгмийн хар массын тархийг ч угаах шиг болж байгаад эрхэм гишүүл болсоон. Зүгээр ч нэг хоосон "ШОУ" ПОПДООГҮЙ ээ. Хүн ардын эрүүл мэндэд зориулах нэрийдлээр засгийн газраас гаргасан мөнгөөс нижгээдийг хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө хуссан гээд байдаг юм билээ.Үнэн худлыг мэдэхгүй ч ямартай учир мэдэхээр хүмүүс нь ярьдаг нь үнээн

Unshigch
Unshigch
2020-10-06 14:29

Sarangerel EMSaid bhdaa iim 100.0 hurtelh say tog mgl emchilchilj chadahgui bol gsn sanalaa devshuulj baihgui yasiin. 5.0 say hurtelhi tog ogch bsan biz dee . Ingj bitgii popor hii

Иргэн
Иргэн
2020-10-06 15:20

Дандаа авилгач, хулгайчид эсвэл тэдний хамаар�##� бүхий этгээдүүд энэ 100 сая-ыг авна. Яг нөгөө ЖДҮ хуваадаг шиг.

Naraa
Naraa
2020-10-06 16:21

Merrell muutai avgai

Бадмаа
Бадмаа
2020-10-06 16:36

Эрүүл мэндийн с�##�бараа өөд нь татчихв�##� бүгдэд хүртээлтэйштэ

nam762887tetcher
nam762887tetcher
2021-11-10 02:48

mis762887utr MGHc5RM 9zBN GHfFF1O

Холбоотой мэдээ

Back to top button