НИЙГЭМ

Н.Өнөрцэцэг: Намайг Д.Гэрэлийг гүтгээгүйг шүүх тогтоолоо, “Zarig.mn” яллаа

ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй, “Zarig.mn” сайтад холбогдох хэргийн шүүх хурал дөнгөж сая дууслаа. Энэ талаар “Zarig.mn” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр “2019 оны арваннэгдүгээр сард ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлтэй холбоотой “Хурандаагийн хүү баяжиж байвал хүн, мал харангадах нь яамай” гэсэн гарчигтай нийтлэл, нэвтрүүлгийн манай сайт бэлтгэсэн. Энэ нийтлэлийг үг, өгүүлбэр бүхнийг Д.Гэрэлийн өмгөөлөгч цаасан дээр буулгаж байгаад долоон үйлдлээр гомдол гаргасан. Тэдгээр долоон баримтын эхнийх нь “Д.Гэрэл алтны компаниа тас нууж, тас нуусан баримт”. Энэ хүн албан тушаалаа урвуулан ашиглаж, хүүгийнхээ компанийг Засгийн газрын шалгалтаас бултуулсан нь үнэнг өнөөдөр шүүх тогтоолоо. Өөрөөр хэлбэл, Д.Гэрэл нь ТЕГ-ын даргын өндөр албан тушаалаа ашиглаад төрсөн хүү Аранзалынхаа нэр дээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумд байдаг алтны уурхайгаа шалгалтад хамруулаагүй гэж би бичсэн. Үнэнг нь шүүх өнөөдөр тогтоолоо.

Хоёрдугаарт, Д.Гэрэл тагнуулч хүн учраас хүүгээрээ дамжуулж, уурхайгаа ард түмнээс амжилттай нууж чадсан гэж Зариг.мн мэдээлсэн. Үүнийг шүүх “Үнэн байна” гэж үзлээ. Улмаар тэдний гомдлыг хэрэгсэхгүй болголоо.

Гуравдугаарт, Энэ бол хамгийн ноцтой. Д.Гэрэл юун алдар нэр, албан тушаалтайгаа зууралдах вэ. Төрсөн хүүгийнхээ компанийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй. ХӨМ-тээ мэдүүлээгүй гээд олон албан тушаалтан хариуцлага хүлээдэг. Д.Гэрэл хариуцлага хүлээх ёстой байсан. Хүүгийнхээ алтны уурхайг ХӨМ-тээ мэдүүлээгүй гэдэг чинь нуусан л гэсэн үг шүү дээ. Үүнийг шүүх үнэн байна гэж тогтоолоо.

Ер нь дээрээс хойш айгаад, болгоомжлоод байсан нэг юм бий. Албан тушаалтай, эрх мэдэлтэй ийм хүмүүс шүүхэд нөлөөлөх магадлал өндөр. Анхнаасаа ийм зүйл анзаарагдсан. Уурхай нь Сэлэнгэд, Д.Гэрэлийн хүү нь Аранзал мөн. Хөдлөшгүй олон баримт байхад Н.Өнөрцэцэгийг унагаах баримт хайж эхэлсэн. Үгний бөөс түүж эхэлсэн байхгүй юу. Тэгж, тэгж байгаад нэг өгүүлбэр дээр намайг буруутгасан. Тэр нь “Д.Гэрэлийн хууль бус үйлдлийг бид Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голоос баримттайгаар хүргэнэ”. Ингэж бичсэн нь Д.Гэрэлийн нэр хүндэд халдсан гэж шүүх үзсэн. Голоос 200 метрийн зайд уурхай нь байгааг шүүх тогтоосон. Ямар ч байсан Н.Өнөрцэцэг, “Zarig.mn” сайт Д.Гэрэлийг гүтгээгүйг шүүх тогтоолоо. Д.Гэрэлийн хүүгийн алтны уурхай ажилладаг, Нарангол тасарсныг шүүх тогтоолоо. Хагас жил шүүхдэлцсэн маргаан ингэж цэг тавигдлаа. Манай нийтлэл Д.Гэрэлийн нэр хүндэд халдаагүй, үнэн болохыг нь шүүх тогтоосонд баяртай байна” гэлээ.

Генерал Д.Гэрэлийн долоон үйл баримтын гомдлоос зургааг нь хэрэгсэхгүй болж шийдлээ, зариг гүтгээгүй нь тогтоогдлоо

Posted by zarig.mn on Tuesday, October 6, 2020

Лайвын эх сурвалж: Зариг.мн

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button