Нийгмийн

Л.Мөнхтүшиг: Манай улс гадаадын иргэдэд богино хугацааны виз олгохоор шийдвэрлэлээ

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Тэрээр “Энэ сард 11 удаагийн нислэгээр 2760 иргэнийг авч ирэхээр төлөвлөсөн байгаа. Өнөөдрийн байдлаар арван сард нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй, хүнд нөхцөлд амьдарч буй 3000 гаруй иргэн бий. Үүний 2500 орчим нь БНСУ-д байгаа юм.

Хүйтний улирал эхэлж буй учир энэ сарын 4-нээс эхлэн бид зорчигчдыг онгоцонд хоолой залгаж, нисэх буудлаар дамжуулан тусгаарлах байр руу тээвэрлэж эхэлсэн. Энэ ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийн чад хатуу сахисны үндсэн дээр хийж байгаа.

Манай улс энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн богино хугацааны бүх төрлийн визийг олгохыг зогсоосон. Харин нэн шаардлагатай, Монгол Улсад ирэх хүсэлтэй гадаадын иргэдэд богино хугацааны виз олгох зөвшөөрлийг УОК-ын удирдлагаас өгсөн. Өөрөөр хэлбэл 30 хоногийн визтэй ирээд 21 хоног тусгаарлагдах юм. Гэхдээ визээ дахин нэг удаа 30 хоногоор сунгах боломжтой юм. Мөн нислэгт хамрагдахаас өмнө заавал шинжилгээ өгсөн байх ёстой” гэв.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button