Нийгмийн

Ж.Батзандан: ШИНЭ нам эх орныхоо төлөө гудамжинд тэмцэнэ

ШИНЭ намын удирдлага өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус намын дарга Ж.Батзандан “Сүүлийн гурван сар, шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш улс төрийн намууд ялангуяа сөрөг хүчин улс төрийн байр суурь, дүгнэлтээ илэрхийлэх үүрэгтэй болдог. Тийм ээ, сонгуулиас хойш гурван сар өнгөрлөө. Сөрөг хүчнүүдийн үйл ажиллагаа идэвхжих цаг болсон. 300 мянган сонгогчийн санал авсан, Монголын дөрөв дэх улс төрийн хүчин бол ШИНЭ нам. ШИНЭ нам шударга ёсны тэмцлээ эрчимжүүлнэ гэдгээ албан ёсоор зарлаж байна. Сонгуулийн луйвар өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Бид өнөөдрийг хүртэл хүлээлээ. ШИНЭ намын О.Ганбатын санал яагаад 5000-аар хасагдаж тоологдов. Хар машинд хасах үйлдэл байдаггүй гэдэг. ШИНЭ нам шударга ёсны төлөө байгуулагдсан.

Тэнцвэртэй, хяналттай засаглалыг хяналтад оруулахын төлөө орон нутгийн сонгуульд сөрөг хүчний намуудтай нэгдсэн блок байгуулж орж байна. Түүнээс намууд нэгдсэн гэсэн үг биш. Биднийг АН-тай нэгдсэн гэж худал мэдээлэл гаргаж байна. Ийм худал мэдээлэл тараахаа зогсоохыг ШИНЭ-ын даргын хувьд хүсье.

МАН, У.Хүрэлсүх сонгуулийн өмнө өгсөн амлалтдаа мартаагүй болов уу гэж итгэж, найдсаар өдий хүрсэн. Түүнд дахин сануулахаар энэ хэвлэлийн хурлыг хийж байна. “Сахал” Эрдэнэбилэг У.Хүрэлсүхийн туслах Ж.Энхбаяртай өдөр бүхэн уулзаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг өөрийн болгох тохироогоо хийж сууна. Шадар сайд Содбаатар гэдэг нөхөр бий. Содбаатар, Энхбаяр хоёрыг шударга гэж би боддоггүй. Л.Оюун-Эрдэнийг зайлуулж байгаад, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хулгайлах гэж байна. Үүнийг ШИНЭ нам зүгээр хараад сууж чадахгүй. ШИНЭ нам ордонд ч тэмцдэг нам байсан, гудамжинд бүр ч илүү их тэмцдэг нам гэдгээ харуулна” гэлээ. 

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-10-07 12:55

Тиймээ, Та бол гудамжинд тэмцэхэд яаааг таарах хүн шүү.

Зочин
Зочин
2020-10-07 14:57
Reply to  иргэн

зөв чи одоо ахыгаа энэ МАН-ын засагл�##�аас чөлөөлж ЗТХЯ-ны дэд сайдаас чөлөөлүүл тэгээд тэмц

Зочин
Зочин
2020-10-07 14:14

Батзандан угаасаа гудамжны тэмцэгч Төрийн ордонд тэмцээд тусыг олоогүй одоо байх ёстой газараа очсон болохоор ахин гудаижнаас 2024 оны УИХ сонгуульд дэвшиж УИХ гишүүн болохоос өөр замгүй болсон байх шүү. Та бол өөрийн эрх ашигийн төлөө тэмцэгч ард түмнээ бодож тэмцээд байгаа юм огт байхгүй. Та нам солидог АН таныг аварч байсан одоо та хоёр дахь удаагаа АН-с авр�##� эрж АН-н бөөрөнд на�##�дах гэж замаа засж байх шиг байна. АН ийм туйлбаргүй хүнийг дахин дахин ивээлдээ авахгүй биз дэн.

Зочин
Зочин
2020-10-07 15:12

Иймэрхүү нам нам дамжсан ах дүүсээрээ төр засаг улс орноо нулимсан хог шаар буртагнууд хаа сайгүй л с�##�бар бүрт хув�##�з а�##�з шиг шигдэж дээ. Идэж уугаад л ард түмэн гэж чангаар орилоод л идээд уугаад цадаад байж дээ.

zochin
zochin
2020-10-08 10:56

ahiigaa ajilgui bolgoh n

Холбоотой мэдээ

Back to top button