Сошиал трэнд

“Бүсгүйчүүдийн краш” шатахуун түгээгч хийж байна

“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын хамгийн тод оролцогчдын нэг Э.Дашням “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээгч хийж байна. Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаст, “Зарим үйлчлүүлэгч бензин авахдаа таниад зураг хөрөг даруулж байна. Яагаад ийм ажил хийж байгаа юм бэ гэж асууж байх юм. Хүн голохоор ажил биш юм байна шүү” хэмээн бичжээ.

https://www.facebook.com/erdenee.dashnym/posts/2050518901745739

Барууны хэв маяг бүхий хүчтэй оролцогчдын дунд Э.Дашнямын уртын дууны уянгалаг хоолой илтэд онцгойрч, үзэгчдийг хоёр талцуулахад хүргэсэн билээ. Нөгөө талаар дэлхийн хэмжээний тайзан дээр монгол уртын дуу эгшиглэж, шилдэг үзүүлбэрүүдийн жагсаалтад багтсан нь бахархал болж байв. Шоуны үеэр “Бүсгүйчүүдийн краш” гэдэг нэр зүүсэн авьяаслаг Э.Дашнямын хийж буй ажилд зарим хүн шүүмжлэлтэй хандаж байна. Ямар ажил хийж, өөртөө сэтгэл ханамжтай амьдрах нь хувь хүн бүрийн сонголт, эдлэх эрх чөлөө билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-10-27 13:30

Соёлын яам байгуулагдсан. Сайхан дуучиныг ажилд авах байх гэж найдаж байна

Зочин
Зочин
2020-11-06 14:57

Дуучин хүн хоолойгоо хайрлах хэрэгтэй. Шатахуун түгээгч хүйтэн х�##�уун нөхцөлд хэцүү хүнд нөхцөлд ажиллана. Эцэг эхээс өвөлсөн сайхан хоолой авъяасыг хайрлаж хамга�##�ах олныг баясгахад зориулах хэрэгтэй хүү минь.

Холбоотой мэдээ

Back to top button