Нийгмийн

Д.Хатанбаатар: Төрийн үйлчилгээний асуудалд анхан шатны нэгж маш мэдрэмжтэй хандах ёстой

Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Д.Хатанбаатар нь 2020 оны Орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа ба түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

Д.ХАТАНБААТАР  “Би Говь-Алтай аймгийн Бугат сумд тээврийн жолооч Дорлигийн дөрөв дэх хүү нь болж мэндэлсэн. Дунд сургуулиа Говь-Алтай аймгийн 10-н жилийн V сургуулийг төгсөж, 2007 онд ШУТИС-ийг Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр төгссөн. Ажил амьдралын гараагаа төрийн байгууллагаас эхэлж байсан ба хэдийнээ арав гаруй жил өнгөрчээ.

Одоо эхнэр, гурван хүүхийн хамт амьдардаг. Гэр бүлийн хүн маань нягтлан мэргэжилтэй, Алтай нутгийн бүсгүй. Бид хоёр 2010 онд хөөрхөн ихэр охинтой болж, харин 2015 онд хүүтэй болсон. Их хувь заяа гэж бэлэгшээж явдаг юм. Бусад залуу гэр бүлийн адил энгийн л гэр бүл. Үр хүүхдүүдээ эх орноо, эцэг эхээ хайрлах сэтгэлтэй зөв хандлагатай, сэтгэлийн боловсролтой иргэн болгон хүмүүжүүлэхийг хичээж явна”

-Ёс зүй шударга байдлын талаар та юу гэж боддог вэ?

-Ёс зүй, шударга ёс бол нэг зүйлийн хоёр тал. Ялангуяа хувь хүний гэр бүлээс олгосон суурь хүмүүжил, амьдралын явцад бий болсон аливаа зүйлд хандах хандлага нь ёс зүйн хэмжүүр юм. Өнөөгийн нийгэм бол хүмүүсээс маш их хариуцлага шаараж байгаа тийм цаг үе. Иймээс залуучуудаас ёс зүйтэй байхыг шаардаж байна. Албан тушаалтан ч бай, хувь хүн ч бай аливаад ёс зүйтэй хандах ёстой. Шударга ёсыг төрийн албан хаагчид өөрсдөөсөө эхэлж үлгэрлэх хэрэгтэй. 

-Таны хамгийн чухал үнэт зүйл юу вэ. Тэдгээрийг ажил амьдралдаа хэрэгжүүлж чадаж байна уу?

-Ер нь амьдралд бүх зүйл үнэ цэнтэй. Хүн амьдралынхаа үнэ цэнийг тодорхойлоод түүнийг зарчимаа болгон амьдралдаа хэрэгжүүлж явах ёстой. Үнэт зүйл дээрээ тулгуурлан хүнд зөв хандлага тогтоно. Миний хамгийн чухалчилдаг зүйл бол үндэснийхээ хэл соёл, тусгаар тогтнол, эцэг эх,, гэр бүл, үзэл бодол юм. Гэхдээ олон үнэт зүйлээсээ чухалчилсан нь энэ юм шүү. Эдгээр үнэт зүйлсээ амьдралынхаа зарчим болгож явдаг.

-Таны ажлын арга барилаас юуг анзаарч мэдэж болох вэ?

-Хариуцлагатай байдал гэж хамгийн түрүүнд хэлнэ ээ. Энгийнээр хэлбэл ажлын цагаа хэрхэн барьдаг гэдгээс л ажлын арга барил, ажилдаа хэрхэн хандах хандлага гээд олон зүйлийг дүгнэж хэлж болно. Ямар ч ажлын ард үр дүн гардаг. Хариуцсан ажилдаа хариуцлагатай, шударга, гүйцэтгэл сайтай сэтгэлээсээ ажиллахыг зарчим болгодог.

-Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүний хувьд чингэлтэй дүүрэгт тулгамдаж буй асуудлыг тодорхойлно уу?

-Нийслэл хот маань өөрөө төвлөрөл ихтэй, тулгамдсан асуудал ихтэй болчихлоо. Дүүргүүдийн асуудлыг нэгдсэн бодлогоор нарийн зохицуулах шаардлагатай. Чингэлтэй дүүргийн хувьд тулгамдаж буй хэд хэдэн асуудал бий. Хамгийн эхний асуудлууд гэвэл агаар, хөрсний бохирдол, дахин төлөвлөлт орон сууцны асуудал, боловсролын хүртээмж, ажлын байр, дэд бүтэц гэх мэт шийдэл хүлээсэн ажлууд. Эдгээрийг ажлуудыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж, үе шаттай хэрэгжүүлж ажил болгох нь зүйтэй. Судалгаагүй асуудалд хандаж болохгүй. Аль болох иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйцаар төлөвлөгдсөн эрх зүйн орчин нь бүрдсэн бодитой ажлуудыг хийх ёстой.

Мөн төрийн үйлчилгээний асуудалд анхан шатны нэгж маш мэдрэмжтэй хандах ёстой. Технологийн зуунд бид амьдарч байна. Бүгдийг цахимжуулж, иргэдийг чирэгдүүлдэг олон цаасны ажлыг төр өөрт байгаа мэдээллээ ашиглаж үгүй хийх хэрэгтэй гэх мэт асуудлууд байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button