Нийгмийн

Хэлний бодлого ӨЛӨН БАЙНА

Өнгөрсөн сард түргэн хоолны KFC сүлжээ ресторан “Өлөн бай” гэсэн сурталчилгааг хотын булан тохой бүрд байрлуулж, олны дургүйцлийг төрүүлээд амжсан. Ямар үгийг ямар үед хэрэглэхээ мэдэхгүй хүн уг сурталчилгааг хийсэн үү, эсвэл хүмүүсийн анхаарлыг татах арга байсан уу гэсэн иргэдийн асуултад бөөрөнхийлсөн хариулт өгөөд л өнгөрсөн.

Харин тэд өчигдөр өөрсдийн цахим хуудсандаа “KFC аван гэсэн хүнд эрхийн бичиг өгөн” гэсэн бичигтэй зураг хуудас байршуулжээ.

Тус хуудас нь 55,805,199 дагагчтай бөгөөд уг зургийг  одоогийн байдлаар мянга 200 гаруй хүн цахим хуудсандаа хуваалцсан байна. Зурагт хуудасны доор “ингэж бичдэг болсон юм уу”, “маркетинг сайн байна” гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байлаа.

Энэ бол инээдэм биш, эмгэнэл. Эх хэлээ уландаа гишгэж буй явдал юм. Тэд монголчуудаас уучлалт гуйх хэрэгтэй.

Тэдний энэ тохуурхалтай зэрэгцээд дунд сургуульд үзсэн түүх, уран зохиол монгол хэлний хичээлийг их дээд сургуульд оруулахгүй байхаар төлөвлөж буй аж. Энэ талаар БШУ-ны сайд С.Цэдэвсүрэн энэ сарын 3-нд хийсэн мэдээлэлдээ дурдлаа. Ерөнхий боловсролын сургуульд заасан сэдэв агуулгыг их сургуульд давтан заадаг гэж үү. Тийм байлаа ч бидэнд түүх, хэл шиг хэрэгтэй зүйл үгүй. Нөгөөтээгүүр  Монголд дан ганц монголчууд амьдардаггүй. Гадаадын олон орон, Өвөрмонголоос  бидний соёл, түүх, эх хэлийг сурахаар оюутнууд  ирж буй. Мөн гадаадад дунд сургуулиа төгсөөд ирж байгаа хүүхдүүд эх хэлээ хаана бүрэн дүүрэн эзэмших вэ. Үр дагавраа бодоогүй үгээ эргэн нэг хараарай, сайд аа.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-07 19:31

ЭХ ХЭЛЭЭ АВАРЦГААЯ
Хэл соёл, Хошин урлагаас үнэ цэнэтэй.

сайд
сайд
2020-10-07 19:36

өлөн харагдөх цаашаа

Зочин
Зочин
2020-10-07 22:07

Бас ямар юм нь сайдаар ирээл суучихсан юм бэ, KFC ч яахав хулдаас нь урдаасаа ирж бгаа байлгүй тэгээд л �##�даатай байгаа биз.

Холбоотой мэдээ

Back to top button