НИЙГЭМ

Бусдын амийг санаатайгаар “угаартуулж хөнөөдөг” хэрэг дэлгэрэв үү, эсвэл...

Дулаанаас хүйтэн рүү шилжих улирлын заагт шахмал түлшний угаарт угаартсан гэх иргэд эмнэлгийн байгууллагуудад урт дараалал үүсгэдэг. НТТТ-д л гэхэд угаарын хийнд хордсон иргэдийн дуудлага эрс нэмэгдэж, өнгөрөгч сард 58 хүн угаартсан болохыг тус төвийн дэд захирал С.Ариунболд манай сайтад өгсөн  ярилцлагадаа дурдаж байв.

Сүүлийн үед энэ байдал гаарч, сэрүүхэн хоносон шөнө 100 гаруй иргэд угаартаж, хордлого тайлах эмчилгээ хийлгэдэг бол, амиа алдсан иргэдийн тоо ч нэмэх цэг рүү зүтгэсээр. Хэдийгээр мэргэжлийн багийнхан хэргийн газарт ажиллаж, олон дүгнэлтийг гаргасаар байвч тэд нэгэн шалтгааны дор дарагдана. Хохирогч зуухны яндангаа авч, өрхөө бүтээснээс гэртээ угаартаж амь хохирсон гэдэг.

Тодруулбал, дараалан гарах хүний амь хохирсон хэргүүдэд нэгэн ижил нөхцөл байдал давтагдсаар байгаа юм. Бүгдийнх нь утаа мэдрэгчийн зай дууссан, алдаа заасан. Энэ үед яндангаа сугалж, өрхөө бүтээсэн байдаг. Энэ нь зүгээр л нэг давхцал уу. Түүнчлэн хэд хэдэн угаартсан тохиолдолд зуухны онгорхой хэсгийг алчуур чихэж битүүлсэн байсан гэх. Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрсийг бодвол шатахын тулд илүү их хэмжээний хүчилтөрөгчийг өөртөө нэгтгэж байдаг.

Гал унтарч цогших үед янданг сугалан авах, өрхийг бүтээх, цаашлаад яндан хөө тортог, гаднын биетээр бөглөрсөн үед зуухны хүчилтөрөгчийн хэмжээ багасч, улмаар түлшний утаа нь “нүүрс хүчлийн дутуу исэл” үүсгэдэг. Энэ нь өнөөдөр бидний яриад буй угаарын хий юм.

Хамгийн сүүлийн ноцтой жишээг дурдвал, өчигдөр /2020.10.07/ өдөр 15:00 цагийн орчимд БЗД-ийн 22-р хороонд 59 настай О /эмэгтэй/, 8 настай Т /эрэгтэй/ нар гэрийнхээ өрхийг бүтээсэн байдалтай, угаартсан байж болзошгүй нөхцөлд учир битүүлгээр нас барсан байжээ. Тухайн үед мөн л утаа мэдрэгч нь ажиллахгүй байж таарсан. Ийнхүү харамсалтайгаар хоёр амь тэнгэрт дэвшиж, гэр бүлийнхэнд нь нөхөж болшгүй их гарз тохиолоо.

Түүнчлэн өдгөөгөөс долоон хоногийн өмнө мөн л БЗД-ийн 5-р хороонд байрлах айлд оройн 20:40 цагийн үед таван настай хүүхэд угаартаж нас барсан. Таван настай хүү хүнд хэлбэрээр угаартан амиа алдсан бол, түүнийг харж байсан ах нь өдгөө Хордлогын яаралтай тусламжийн төвд хэвтэн эмчлүүлж буй. Талийгаач хүүгийн аав энхийг сахиулах ажиллагаанд, харин эх нь эмнэлэгт хэвтэж байх хойгуур 5 настай хүү нь хэзээ ч эргэж ирэхгүйгээр алсыг зорьчихлоо.

Өдгөө нийслэлд амьдарч буй айл өрхүүдийн ихэнх хувийг гэр хорооллын гэх тодотголтой айл өрхүүд эзэлнэ. Тэдний ихэнх нь л бүр анхнаасаа саяхныг хүртэл хугацаанд түүхий нүүрс түлж өдийг хүрсэн. Гэтэл энэ мэт гэртээ угаартсан, яндангаа сугалж, өрхөө бүтээснээс амиа алдсан гэх харамсалтай мэдээ ховор дуулдаж байлаа. Хүмүүс угаартаад байна гэх харамсалтай мэдээллүүдийг дуулсаар, харсаар байгаа хэр нь өрхөө бүтээж, яндангаа сугалаад байгаа иргэд байсаар байна гэвэл үнэмшихэд дэндүү бэрх санагдана. Иймд эдгээр хэргүүд гаднын нөлөөтэй эсэх, амь алдсан иргэд бусдад хорлогдсон эсэхийг шалгах нь зүйн хэрэг.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хороо
Хороо
2020-10-08 07:50

Үгүй байлгүй дээ

Ням
Ням
2020-10-09 10:26

Хотынхон тоонондоо шилэн рам хийдэг .Сүүлийн үед зузаан гялгар цаас ч ашиглаж байгаа .Нүүрс түлдэг айл хэзээ ч яндан буулгаж өрх бүтээдэггүй.Өмнө нь ч тийм л байсан.Үхсэн хүн үг хэлдэггүй. Шахм�##� түлшний угар нүүрстэй зүйрлэшгүй

Зочин
Зочин
2020-10-10 08:48
Reply to  Ням

Яндангаа суг�##�ж авна гэдэг ёстой худлаа. Ямарч тэнэг хүн тийм юм хийхгүй.

Уншигч
Уншигч
2020-10-09 13:33

Би гэрт хэдэн жил амьдарч тухайн үедээ Н�##�айх.Багануур.Алагтолгой.Шарын голын уурхайн нүүрсийг түлдэг байсан.Тэр үед гадаа цас.бороо орж хичнээн хүйтэн бсан ч яндангаа авч өрхөө бүтээдэггүй л байсан даа.Сэтгэцийн өөрчлөлттэй л биш юм бол эрүүл ухаантай хүмүүс бөөн бөөнөөрөө өрхөө татаад бдаг сонин л бнх

Зочин
Зочин
2020-10-09 20:05

Ямарч тэнэг хүн г�##� түлээд яндангаа авахгүй

Зочин
Зочин
2020-10-10 23:32

Яаж эргүүтэхээрээ яндангаа суг�##�даг бнаа. Гайхаад бх юм

зочин
зочин
2020-10-11 00:04

тийм зориудын юм байхгүй байхоо. сэтгүүлчид хүмүүсд ийи хачин сэдлүүд өгөхөө болимоор юм. нийтлэлийг нь хянадаг хүн байхгүй юу хөөрхийд

Зочин
Зочин
2020-10-11 09:59

Одоо үед нүүрс түлээд яндангаа суг�##�ж авдаг хүн гэж байхгүй тэр тусмаа энэ хортой нүүрс гэдгийг мэдсээр байж ?????

Холбоотой мэдээ

Back to top button