Нийгмийн

“Витамин ₮” урамшуулалт аяны автомашины супер азтан тодроход 2 хоног үлдлээ

Иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор Голомт банкнаас санаачлан хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аяны супер хонжворын тохирол явагдаж, Nissan Leaf цахилгаан автомашины эзэн тодроход хоёрхон хоног үлдлээ. Тохирлыг энэ Бямба гарагт буюу 2020.10.10-ны өдөр “Боловсрол суваг” телевизээр 19 цагт шууд дамжуулна. Энэ үеэр супер хонжвор болох Nissan Leaf цахилгаан автомашинаас гадна ухаалаг утас, ухаалаг цаг болон цахилгаан скүтерийн эзэд мөн тодрох юм.

“Витамин ₮” урамшуулалт аян энэ оны долдугаар сард эхэлснээс хойш дөрвөн удаагийн тохирлоор нийт 57 азтан төрж, ухаалаг утас, цахилгаан скүтер, ухаалаг цаг болон эрхийн бичгийн эзэд болжээ. 12 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх уг урамшуулалт аянаар нийт 122 азтаныг шалгаруулна.

Харилцагч та Голомт банкны энгийн хугацаатай хадгаламж шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаатай болж, энэхүү урамшуулалт аянд оролцох боломжтой.  

Сугалаа шалгах, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:

  • https://loyalty.golomtbank.com/mn/ вэб хуудасны “Урамшуулалт аян – Хадгаламж” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулан урамшуулалт аяны дэлгэрэнгүй мэдээлэл, өөрийн сугалааны тоо, дугаар, идэвхтэй эсэх мэдээллийг авах боломжтой. Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтай вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл та өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.
  • Голомт банкны албан ёсны Фэйсбүүк хуудас болон 1800-1646 харилцагчийн үйлчилгээний төвтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Танд таалагдах

Close
Back to top button