Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ҮАБЗ Худалдаа хөгжлийн банк, “Макс”-ын Д.Ганбаатар нарын эзэмшдэг ордуудыг төрд авахаар ярилцжээ

ҮАБЗ өнгөрөгч мягмар гарагт /2020.10.06/ хуралдаж, хувийн хэвшлүүдийн нэр дээрх газрын ховор элемент бүхий ордуудыг төрийн мэдэлд авах асуудлыг хэлэлцсэн. Төрийн гурван өндөрлөгийн түвшинд маш нууцын зэрэглэлтэй хэлэлцэгдсэн асуудал хөшигний ар дахь анхаарал татсан сэдвүүдийн нэг болоод байна.

ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛСАД 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ ЦЭНЭ БҮХИЙ ХОВОР ЭЛЕМЕНТ БИЙ

Дэлхийн банк Монгол Улсад 10 тэрбум ам.доллартай тэнцэх үнэ бүхий газрын ховор элемент бий гэх судалгааг гаргасан байдаг. Техник технологийн эрин үе хөгжиж буй 21 дүгээр зуунд цахилгаан хэрэгсэл, технологийн шинэ бүтээгдэхүүн, цэргийн зэвсгийн үйлдвэрлэлд хүртэл газрын ховор элементийг өргөнөөр ашигладаг. Урд хөрш дэлхийн газрын ховор элементийн 80 хувийг дангаар хангадаг, тэд 3-5 хувийн агууламж бүхий ордтой.

Харин манай улсын зарим орд 18.7 хувь хүртэлх агууламжтай байдгаараа дэлхийд тэргүүлдэг аж. Зарим ордод 30 хувийн агууламж илэрсэн гэх яриа ч бий. Тиймээс ч Япон, Герман, Англи, АНУ-ын зүгээс манай улсын газрын ховор элементийн ордуудыг чухалчлан харж, хамтран ажиллах саналууд тавьсан байдаг. Тухайлахад, 2019 онд Германы канцлер Ангела Меркель манайд айлчлахдаа газрын ховор элементийн хайгуулд хамтрах санал тавьж, Д.Сумъяабазар сайд энэ чиглэлд нэлээд идэвхтэй ажилласан нь саяхан.

Улмаар салбар яамнаас хоёр үе шаттайгаар хэрэгжих “Газрын ховор элемент” хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар, холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулна” гэж тусгаж өгчээ.

Дэлхийн худалдааны дайн, АНУ, Хятад хоорондын асуудлаас үүдэж, олон улсад энэ төрлийн  элементийн эрэлт тогтмол өсөхөөр буй. Тодруулж хэлбэл, Монгол Улс газрын ховор элементийн нөөцөө зөв  байдлаар эргэлтэд оруулбал ихээхэн ашиг тус хүлээж байгаа гэсэн үг юм.

-ҮАБЗ ДЭЭР ХЭЛЭЛЦЭГДСЭН ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧИД ХЭН ХЭН БАЙВ-

Монгол орныг 20 гаруй жил хөндлөн гулд туулж, нэгэн насныхаа амьдралыг хайгуулд зориулсан “Буурал” Ц.Цэдэн гуайн яриа, бусад олон улсын ба Монгол дахь дата мэдээллүүдээс шүүж үзэхэд манай улсад цөөн хэдхэн газрын ховор элементийн орд бүртгэлтэй байдаг аж. Тодруулбал, манай улсын ОХУ, Польштой хамтарсан хайгуулаар, Мушугай худаг, Лүгийн гол, Халзан бүрэгтэй, Ханбогд, Хонгор, Хотгор зэрэг арваад төрлийн өндөр агууламжтай газрын ховор элементийн илрэл олдсон байдаг аж.

Эдгээрээс дата бүртгэл дээр голлох нэн их баялагтай гэдэг ДӨРВӨН орд нь нээлттэй мэдээлэгдсэн байна.

НЭГ: Халзан бүрэгтэй ордын лицензийг Худалдаа хөгжлийн банк эзэмшиж байна

Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааг эхлүүлэхээр ТЭЗҮ батлуулсан талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээлж байжээ. Уг ордын лиценз нь “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-д бүртгэлтэй бөгөөд компанийн үндсэн хувьцаа эзэмшигчээр Худалдаа хөгжлийн банк 2016 онд орж ирсэн нь анхаарал татав.

Эх сурвалжийн мэдээллээр уг лиценз барьцаалбар байдлаар тус банканд шилжсэн байж магадгүй аж.  

ХОЁР: Мушгиа худгийн ордын лицензийг “Макс”-ын Д.Ганбаатар эзэмшиж байна

Саяхан төрийн тэргүүнээс Хөдөлмөрийн баатар цол тэмдгээ гардан авсан “Макс”-ын Д.Ганбаатар Мушгиа худгийн ордын лицензийг эзэмшиж байна. Түүний хувь эзэмшдэг "Макс-Импэкс” ХХК тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг аж. Уг ордыг ОХА-тай хамтран хайгуулын хүрээнд улсын төсвийн зардлаар илрүүлж байжээ.

ГУРАВ: Хотгорын ордын лицензийг гаднынхан эзэмшдэг

Уг орд нь улсын бүртгэлийн дата сан дээр “Хотгорминералс” ХХК-д бүртгэлтэй байна. Компанийн үндсэн хувьцаа эзэмшигч нь ИБУИНВУ-ын иргэн байдаг аж. Харин Гүйцэтгэх захирлаар нь Л.Мөнхгэрэл гэх монгол иргэн 2020 оны долдугаар сарын 8-нд бүртгүүлсэн байна.

ДӨРӨВ: Лүгийн толгойн ордын лиценз БНСУ-д шилжжээ

Уг орд нь улсын бүртгэлийн дата сан дээр “Реалкокореа” гэх БНСУ-ын хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгэгджээ. Гүйцэтгэх захирал нь мөн л солонгос хүн байна. Гүүгл илэрц дээр уг ордыг Монголын талаас БНСУ-д зарсан гэх мэдээлэл олддог. Ордын нарийвчилсан судалгааг 1984-1988 онуудад Польштой хамтран хийж, баталгаажуулж байжээ.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Дэлхий нийтээрээ хар алт гэгддэг нүүрсний хэрэглээнээс татгалзахыг эрмэлзэж буй. Харин эсрэгээрээ газрын ховор элементийн хэрэглээ технологийн дэвшилд ихээхэн нөлөөтэй, эрэлттэй хэвээр байх хүлээлттэй. Тиймээс ч ҮАБЗ дээр Монгол Улсыг урт хугацаанд тэжээж мэдэх ирээдүйтэй газрын ховор элементийн асуудлыг нууцын зэрэглэлд хамруулан ярьсан бололтой. Энэ төрлийн ордууд дээр гаднын хөрөнгө оруулалт татах, төрийн мэдлээ үнэмлэхүй өсгөх гарц боломжуудыг ярьж, төрийн гурван өндөрлөг нэгдсэн шийдэлд хүрсэн гэх мэдээлэл байгаа юм.

Засгийн газрын тэргүүн ч тэр  “Цагаан суварга” тэргүүтэй стратегийн ордын тодорхой хувийг төрд авах, “Эрдэнэт үйлдвэр”, “Ачит-Их” зэрэг дээрх ойлгомжгүй байдлыг цэгцлэх зэрэг асуудал руу орсон. Үүн дээр газрын ховор элементийн лиценз эзэмшигчдийн асуудал зүй ёсоор нэмэгдэв. Гэвч одоогоор төр эдгээр ордууд дээр яг ямар шугам барих асуудлыг хөшигний ард ихээхэн нууцалж буй юм.


Энэ агуулгад хамаарах үргэлжлэл контент:

Эл контент нийтлэгдсэнээс хоёр жилийн дараа, газрын ховор элемент эргэлтэд орж эхлэх асуудал яригдаж эхэлсэнтэй холбогдуулан "Ц.Ганболд: Газрын ховор элементээр багадаа л 100 сая ам.долларын орлого олох боломжтой ч хүний нөөц, үйлдвэр байхгүй" ярилцлагыг 2022.11.08-ны өдөр нийтэллээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-10-09 08:24

маш зүйтэй, төрд авах нь зөв өө

Зочин
Зочин
2020-10-09 17:53
Reply to  иргэн

ТӨРД АВААД ТА НАР ӨӨРСӨДДӨӨ НААЛДАНА ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?ДАРГА НАРЫН ТАНСАГЛАЛ ШАГНАЛ МЭТЭД ХУВААЖ ИДЭЭД БАС НЭГ АШИГГҮЙ БӨӨН ӨР ҮЛДЭНЭ.БҮҮ ГОРЬД

Гүнбалай
Гүнбалай
2020-10-10 11:33
Reply to  Зочин

Яг үнэн бөөн өр л үлдэнэ. Төр одоо уул уурхайн ашигл�##�тын технологи, нөхөх сэргээлтийг хуулийн дагуу чанартай хийлгэх, татвараа авах ажлаа хийгээд хувийн хэвшлийн өмч хөрөнгө рүү дайрмааргүй байнаа

Жонхуун сэтгэлгээг ЯАЛТАЙ НЬ БИЛЭЭ
Жонхуун сэтгэлгээг ЯАЛТАЙ НЬ БИЛЭЭ
2020-10-09 22:03
Reply to  Зочин

ҮАБЗ-д 2 их гарын казиночин,банк дампууруулж мөнгө зохих аргад мэргэшсэн хүн бий.ЯАХЫГ ТЭНГЭР МЭДЭХ БИЗ

Зочин
Зочин
2020-10-13 22:42

гоё шаасан

Zochjn
Zochjn
2020-10-12 15:13

Zov bn tur avah n zov dandaa luivarchid avsan bsan bn

Zochjn
Zochjn
2020-10-12 15:12

Zov bn tur avah n zov

Zo
Zo
2020-10-12 15:11

Zov bn tur avah n zov

Баасансүрэн
Баасансүрэн
2020-10-09 21:00
Reply to  Зочин

Хөшигнийхөө ард юу нуугаад яриад байгаө юм бэ. Ард түмний өмч мөн юм бол ил тод ярьж улс орноо хөгжил дэвшилд хүргэх хамгийн зөв шийдвэр гаргахыг ард түмэн хүсэн хүлээж байна. Та нарт итгэл хүлээлгэж сонгосоныг бүү март.

Зочин
Зочин
2020-10-09 14:17
Reply to  иргэн

Зөвөө төр хүчтэй байх хэрэгтэй макс зүгээр л групп шүү ер нь группуудыг бүгдийг нь үзэх хэрэгтэй их орд авсан бэдийсэн юмнууд 9911 д�##�а�##�гасан хэдхэн нөхөр байгаа

Зочин
Зочин
2020-10-09 08:43
Reply to  иргэн

НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БҮГДИЙГ НЬ АВАХ ГЭЖ ЯАЖ СОЛИОРЧ БАЙЛАА. АДГИЙН ХУЛГАЙЧ ШҮҮ, ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ЧИЧИРСЭН ХУЛГАЙЧ

Зочин Ариунаа
Зочин Ариунаа
2020-10-10 08:52
Reply to  Зочин

Яг үнэн хэлжээ!

Өөв
Өөв
2020-10-09 08:41

хүүх юун нүүрс цаашаа ашигтай ордуудын өндөр нөөцтэй юм бна төр авах хэрэгтэй байх ооо

Ялна
Ялна
2020-10-09 08:45

Удахгүй Монгол Ялна. Ордуудаа авна цааш нь түгээцгээ

Ааааа
Ааааа
2020-10-09 09:20

ТӨРД АВАХ БИШ, АВСАН НЭРТЭЙ РИО ТИНТО МЭТИЙН ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦУУДАД ХУДАЛДАХ БАШИР АРГА НУУГДАЖ БАЙНА.

erdem buleg
erdem buleg
2020-10-09 09:51

mania 40 surguuli 60 000 huuhdes 1 bandi 2 ohin onts surdag. ter 3 onts abna. busdinha onts dung urlag sport duu hogjimin medeali onts dung oorto debterte tabiulj abndag soziolizmin yalzaral bolson bailaa.
urlagiin sportin medalig boldo bagsh huraay abaad hobd aimagin emdrel muutai banid ohind zarsan baidinma.

hair setgel
hair setgel
2020-10-09 09:55

manai 40 surguuli der shorongin heden horigdol rket tatbar abhar irsin bold bagsh ter horigdoluudig oogshuuled dunge zasuulah dungee nehsen zaluus ohiduudig zoduuldag bailaa.30 horigdol 12000 huuhdudig olhon bazdag baisan odoo bodhod gai l doo yarshig gey helnee.reket horidioluud 40 surguulias zaluusas amid yabsani tatbar sar bur 320 tugrug reket tatbar abdag baisan. majig jaga gantogoldor buyan naki taraldbal hutga zoono shuu.

buynaa
buynaa
2020-10-09 10:00

hassuri ganhuyag bas neg tiim huramch onts surdag donor dun abdag togoldor shde.manai 40 surguuli togsoh jil amerik japan ukraine geed 1200 hubari irsen jostoi lagaan egdeg bolood. hamag hubart hodoni huuhdud chiheed bidend amdral ih hatuu muuhai ahndsan zahiral bold maamu burne tsebelmaa bagshda gomdoy yabdinma.surah bolobsroh setgel huselig min bulshilsan daa.donbo gedg zolbin gar amerikt tegeleg abaad aybdinda.ardin huuhded alag ahndahgui bolhootoa rdin basgh bolooroi angin bagsh tsebelma.ardiin huuhdig huu shige ohin shige ener enerel hair emdehgui baiy yaj ardiin bagsh bolhin. ohin duu min tsusanda buduulsan hebtey abihad nulimad hayhgui dee. chi and amdral zagaguis huu. nilagdag hun bi bishee.onts tabidag hoshogni materilas guigachee.

hereg huuchirahgui
hereg huuchirahgui
2020-10-09 10:06

ardin bagsha angiara onts surbal abdin. tsebelma bagsha ardin huuded alagui dung tabi archagui amitan nohor shal arhichin danda gaigui yabhar arhini mongo guina ajil der ireed.ukraine ulsad maamu monhbaatar bold baayrhuu heden hund tsajin yal garsin. oros ohin nas barad neg ehreg bolsin.7000 tugrug tsalin abaadder huuhed burees 420 tugrug arai shdee.teged bar-nas daguulj irsen arhi uudag nohor zodoy alchih geed.17 hurald duu duulah baisan 320 huuhed bugd gara hugaluulsan tarhi hagaluulsan hereg gardin.ene nam zasag ard tumend armee haldsan hereg mon biz.ter hulgaich heni zahialgara rdin huralig busnuilab aa.

Зочин
Зочин
2020-10-09 10:15

Өнөөдөрийг хүртэлх гадныхантай хамтарсан нэртэй том бүлэг ордуудын цаана авилга , �##�бан туша�##�, хулгай, хил га�##�ьтай холбосон конторбандын хэргүүд цэцэглэн хагжсөөр ирсэн нь нууц биш..Банкны хуулинд өөр с�##�барт ямар нэг бизнес, ашигт м�##�тм�##�ын үйл ажиллагаа эрхэлэхийг хориглодог шиг санагдах юм.ХХБ ын эзэдийн Эрдэнэтмйн 49% д оролцсон хэрэгч шийдэгдээгүй бхйхад мөн улсын мэдлийн их хэмжээний бүлэг ордод эзэн сууж, гадныханд зарж хууль бусаар хөрөнгөжиж байснын нь тогтоож хаоиуцлага тооцох нь зүйтэй. .

Зочин
Зочин
2020-10-09 11:03

СААЙН БАЙНА АМЖЛТ ХҮСЬЕ

Зочин
Зочин
2020-10-09 12:58

Алтайн цаадахь говьд маш их юм бий. Нефть юу ч биш. Алт, зэс, хий гээд. Оросууд мэдэж байгаа. Дарьгангын т�##� тэр чигээрээ олзворлоход хялбар �##�т, мөнгө, цайр, уран гэх мэт байгаа. Соц-ын үеийн геологичид бүгд мэднэ. Төр засаг одоохондоо МАНАН-д очоогүй байгаа энэ мэт газар нутгаа хамга�##�ах ёстой

Зочин
Зочин
2020-10-09 13:30
Reply to  Зочин

магадл�##�тай

Иргэд
Иргэд
2020-10-09 14:21

Улсын циркээ ард .өргөө кино театраа бс хүүхэд з�##�уучуудын тёатраа одоо төр буцааж авч хүүхэд з�##�уучууд иогэдээ соён гэгээрүүлээээээ өөр гарц бхгүй өгсим буцааж авч болно.тэгээд ч соёлын яамтай боллоооо хүрэлсүх баттулга нараа энэ маш том буян болно шүүүүү

зоритойхон шийдээч
зоритойхон шийдээч
2020-10-09 16:04

3.3 сая иргэний АСУУДЛЫГ ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ. Хамгийн гол нь луйвар, авлига төрийг гутааж байгааг мартаж болохгүй.

Т
Т
2020-10-09 18:50

Энэ сэтгүүлч мэдэхгүй юмаа , мэддэг юм шиг бичжээ. Үнэндээ суд�##�гаа муутай байна.

Зочин
Зочин
2020-10-09 21:41

Зөв төр төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй соци�##�измын үед тогтоосон ордуудыг олигархууд бүгд хувааж авсан одоо төр өөрийн мэдэлдээ авах хэрэгтэй

Зочин
Зочин
2020-10-10 02:18

gazriin hobor element olon ulsuudad baigaa gebch mash ihk hortoi nohtsold gargaj abdag uchir uls ornuud ard irgedee eruul mendiin asuudliig bodood gargahgui baigaa mash ihk bohirdold oruuldag uchir odoo hyataduud l mongonoos oor unetei bish hun ardtai uchir gargaj baigaa . manai uls gazraa uhah hereggui bizee

Зөгий
Зөгий
2020-10-10 07:49

Эд нарыгаа аваад төрийн �##�бан хаагчидын ц�##�ингийн зээл тэгэлчихвэл болоод явчихна даа

Зочин
Зочин
2020-10-10 07:59

Газрыг нь хятадын банканд барьцаанд тавихаас өмнө авсан дээр байх хайгуулыг улс хийсэн юм бол нөхөн төлбөрөө өндөр хувиар авна өгөхгүй бол буцааж авах хуультай гадаадын банканд зээлийн барьцаанд тавихыг хориглосон хууль баймаар юм Цагаан суваргыг Оюутолгой шиг хятадын банканд зээлийн барьцаанд тавьсан уу төрийн зохицуул�##�т байхгүй юу

Зочин
Зочин
2020-10-10 08:35
Reply to  Зочин

Zov. Avaad zov zohitsuulalt chuhal. Ooriin hunees avaad GADNIIHAND OGCHIHVOL bur dordono! !!!!! Zohistop ashilglad ornoosoo garya! !!!!!!

X
X
2020-10-10 10:54

Hamag yum hamj turd avna gej soluorj yag nuguu Zimbabwe-giin araas yavj bna da.

Зочин
Зочин
2020-10-10 12:23

Төр татварын бодлогоо зөв болгох хэрэгтэй. Шат�##�сан татварын тогтолцоотой бол! Хадг�##�амжийн хүүгээс 10% татвар авдаг 10000 ₮ -нөөс ч 25 тэр бум ₮-нөөс ч адилхан 10%-ын татвар авах нь буруу. Хуучин хуулиар 100 сая ₮- нөөс дээших хадг�##�амжийн хүүгийн орлогоос 10% -ын татвар авдаг байсан. Ардчилсан нам засаг барих үед өөрчилсөн санагдана. Дахиад өөрчилсөн үү?! Зүй нь дундаж давхаргыг буй болгоё гэж зорьж байгаа бол хөрөнгө чинээ ихтэйгээс нь шат ахиулж өндөр татвар тогтоох хэрэгтэй. Татварын өршөөл, энээ тэрээг хориглох хэрэгтэй. Иргэн бүр татвар төлөх үүрэгтэйг Үндсэн хуульд заасан. Харин заав�##� ижил хувиар төл гэж заагаагүй. Татвар зөв байв�##� бүх зүйлийг төрд авах шаардлагагүй болно. Зөвхөн стратегийн чух�##� обьект төрийн хатуу хян�##�т дор байх хэрэгтэй санагдана. Орд газрыг гадныханд зарсан гэнэ үү? Харин ийм хууль бус зүйлийг улсад хурааж авах хэрэгтэй!

zochin
zochin
2020-10-10 14:20

мядаг гээд энэ нэг х�##�тар �########� юучэв дээ

zochin
zochin
2020-10-10 14:20

мядагбадам жиба

Зочин
Зочин
2020-10-10 18:49

төрд бөөгнүүлж аваад хаянхирваад атгуулах уу?

Иргэн
Иргэн
2020-10-12 09:54

Төрийн мэдэлд авах зөв. Дэмжиж байна

Зочин
Зочин
2020-10-12 15:15

ХХБ дандаа болохгүй юманд нэр нь явж байх юм

Zochin
Zochin
2020-10-15 10:10

ХУВИЙН ХЭВШЛИЙН УУЛ УУРХАЙ БАНКЫГ ТӨР ХУРААЖ АВААД БАЙВАЛ АРД ТҮМЭН Л ХОХИРНО

Зочин
Зочин
2020-10-15 18:39

Ulsiin nuutstai holbootoi medee yaj olon niitiin soshiald zadarch il bolov?

Холбоотой мэдээ

Back to top button