Эдийн засгийн уул уурхайЭдийн засгийн ярилцлага

Ц.Ганболд: Газрын ховор элементээр багадаа л 100 сая ам.долларын орлого олох боломжтой ч хүний нөөц, үйлдвэр байхгүй

Монгол Улс газрын ховор элементийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах амбиц сүүлийн жилүүдэд тодорхой хүрээнд илэрхийлэгдсээр ирсэн. Өнгөрөгч парламентын үед энэ агуулга ҮАБЗ-ийн хүрээнд яригдаж байв. Харин саяхнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон, Германы айлчлалаар уг агуулга хөндөгдөж, манай улсад айлчилсан БНСУ-ын Гадаад хэргийн сайд газрын ховор элементээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн нь анхаарал татаж буй.

Судлаачид газрын ховор элемент агуулсан 250 гаруй эрдэс байгаа гэж тогтоосон байдаг. Харин сүүлийн үед газрын ховор элементийн талаарх судалгаа, үүнд чиглэсэн ажил манай улсын уул уурхайн салбарт нэмэгдэж байгаа. Дэлхий дахинаа хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй нь түүхий эдийн эрэлтийг нэмж байна. Газрын ховор элементийн судалгааны төслөө хийж эхэлснээр 13 жилийн дараа баяжуулах, боловсруулах технологийг гарган авч, шороо чулуунаас баяжмал гаргаж буй өдгөө төслийн ажлынхаа 16 дахь жилтэй золгож буй "Монгол газрын ховор элемент" ХХК-ийн захирал, газрын ховор элементийн судалгааны төслийн удирдагч Ц.Ганболдтой ярилцлаа.

-Манай улсад газрын ховор хэчнээн элемент байгаа талаар ярилцаж, ярилцлагаа эхлүүлье?

-Газрын ховор 17 элемент бий. Үүний нэг элемент нь дэлхий дээр байхгүй, солироос гаралтай хэмээн эрдэмтэд тогтоосон юм билээ. Харин үлдсэн 16 элемент нь манай улсад байгаа. Тэр дундаа маш их хэмжээтэй байдаг.

Элементийг хүнд болон хөнгөн хэмээн ангилдаг. Хүнд элементэд цөмийн цахилгаан станц, тусгаарлагч, зам гэх мэт зүйлсэд оролцох элемент бий. Хөнгөн элементэд нь хөдөө аж ахуйн салбар, цахилгаан машин гэх эт өдөр тутмын хэрэглээнд шаардлагатай элементүүд багтана. Газрын ховор элемент нь цэвэр металл хэлбэрээр оршдоггүй ба силикат, оксид, карбонат, фосфат, галид зэрэг янз бүрийн эрдсүүд багтдаг.

Дэлхийн техник технологи, хүний хэрэгцээ нэмэгдэж байна. Тэр хэрээр энэ төрлийн элемент эрэлттэй. Бүр Ангараг гараг руу явахад ч шаардлагатай. Нүүрсний хэрэглээ багасаж буй энэ цаг үед цахилгаан хэрэгслийн орц найрлага чухал болоод байгаа юм.

-Энэ төрлийн элементийн эрэлт нэмэгдэж байгаа гэлээ. Тэгэхээр улс орон бүр газрын ховор элементтэй болохын тулд нэлээдгүй ажлыг хийж байгаа гэсэн үг биз дээ?

-Хятад улс уул уурхайн түүхий эдийн 83 хувийг авдаг томоохон зах зээлтэй. Ийм улс манай улсын бөөрөнд байна. Хятад улс газрын ховор элементийн 97 хувийг дангаараа 2009 он хүртэл экспортлодог байсан. Өнөөдрийн байдлаар тус улсын экспортын хэмжээ буурсан юм. Тиймээс улс орнууд Хятадаас хараат байхгүйн тулд өөр өөрсдийн улсаас газрын ховор элементийг гаргаж авах болсон.

Сүүлийн үед Солонгосын Засгийн газар манай улсын Засгийн газартай гэрээ хийж, 2023 оны тавдугаар сараас эхэлж, Монгол Улс Солонгос улсын буцалтгүй хөрөнгө оруулалтын тусламжаар шинжлэх ухааны судалгааны төвийг барьж өгч, судалгаа шинжилгээг нэмэхээр төлөвлөж байгаа. Манай улсын баг газрын ховор элементийг баяжуулах аргаар гаргаж авсан. Нэг ёсондоо дэлхийд шаардлагатай түүхий эдийг нь бид бэлдсэн гэсэн үг.

-Элементээ хаанаас гаргаж авах вэ?

-Ховор элементээ уул уурхайн хаягдсан хаягдлаас гаргаж авдаг. Жишээлбэл, манай улсад алт, нүүрс олборлохын тулд газар ухаагүй аймаг гэж байхгүй. Ухсан шорооноос нь баяжмалын аргаар ховор элементээ салгаж авна. Үүнд нэгэн жишээг дурдахад манай "Монголын газрын ховор элемент" ХХК Дархан-Уул аймагт өөрсдийн үйлдвэрийг барихаар ажиллаж байгаа. Ингэхдээ өөрсдийн зардлаар барихаар чармайж байна.

-Манай улсад буй элемент нь 18-30 хувь хүртлээ өндөр агууламжтай гэх юм билээ. Агууламж нь өндөр байх тусам дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар сайтай хэмээн үзэж болох уу?

-Газрын ховор элементийн өрсөлдөх чадварын хувьд манай улс мундаг шүү дээ. Учир нь агууламж өндөртэй байдагтай холбоотой. Нөгөө талаас эрдэмтдийн судалгааны баг маань гайхалтай. Шинжлэх ухааны академийн судлаачид маань сайн ажилладаг. Тэд маань сая төгрөгийн цалингаа голохгүйгээр цаг наргүй судалгааны ажил хийдэг юм. Судалгааны ажлуудын үр дүнд өнөөдөр өндөр үнэ ханш бүхий ховор элементийн баяжмалыг гаргаад авлаа. Бид чинь 33 сая биш гуравхан сая хүн амтай улс шүү дээ. Энэ салбар, судалгаа, баяжмалыг ашиглавал иргэдээ сайхан амьдруулах бүрэн боломжтой.

-Газрын ховор элементийг уул уурхайн хаягдсан хөрсөөс гарган авах боломжтой юу?

-Хятад улс дэлхийн бүх тогтцоос баяжмалаа гарган авах чадвартай. Технологи нь тэр хэмжээний сайн байна гэсэн үг. Бид газрын ховор элементийг хаанаас ч гарган авах боломжтой. Долоон буудал, Улааанбаатарыг хүрээлсэн уул, манай судалгааны хүрээлэнгийн хашанаас ч энэ ховор элементүүдээ гарган авах боломжтой. Хамгийн гол зүйл бол технологи.

Газраас ховор элементээ гарган авахын улд химийн хүчтэй хорыг ашигладаг. Өртөг нь ч чамлахааргүй өндөр. Үйлдвэрийн химийн хорыг ашигласнаар 99.9 хувьтай баяжмалаа гаргаж авдаг. Нэг тонн баяжмалаас хүссэн хэмжээгээрээ элементээ ялган авах боломжтой. Жишээ нь, люцитий гэх элемент бий. Энэ элемент нь цөмийн цахилгаан станц, цөмийн зэвсэг гэх мэт бүхий л техник технологид ордог. Уг элементийг манай нэг тонн баяжмалаас нэг килограммыг ялгаж авна.

Тэгвэл нэг хөнгөн элементийг ялгаж авахад 100-300 кг хүртэлхийг ялган авах боломжтой. Бидэнд энэ мэт боломж байсаар байхад томоохон эдийн засагтай улсын бөөрөнд наалдчихаад ядуу амьдарч болохгүй.

-Дэлхийн уул уурхайн зах зээлд эрэлт их байгаа гэхээр тэр хэрээр санхүүжилт багагүй орж ирнэ биз?

-Газрын ховор элементэд хөрөнгө оруулагч гэж байхгүй. Ганц хоё сая ам.доллар бус олон арван, зуун сая ам.долларын талаар ярьж байна. Санхүүжилт татаад хөрөнгө оруулагч оллоо гэхэд хууль эрх зүйн орчноос болоод алга болно. Өнөөдрийн хууль маргааш үйлчлэхгүй байх тохиолдол бий. Томоохон дарга нар нь гаднын хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг дээрэмдэж, мөнгийг нь газарт булах жишээтэй.

Манай улсын эрдэмтэд ядуу, мөнгөгүй шүү дээ. Төр засгаас шинжлэх ухаанчдаа дэмждэггүй. Тиймээс л санхүүжилт гэхээр юу ч байхгүй юм. Судалгаа шинжилгээ хийхийн тулд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө мөнгө зээлдэг. Товчхондоо хувиасаа л судалгааныхаа зардлыг гаргадаг гэсэн үг.

-Тэгвэл үйлдвэр, дэд бүтцийн барилга байгууламж бараг л байхгүй гэсэн үг үү?

-Барилга, үйлдвэр бүү хэл хууль ч байхгүй салбар шүү дээ. Газрын ховор элементийг гаргаж авахаас эхлээд зарж, борлуулах хүртэл ямар ч хууль байхгүй. Бүр нэг ширхэг үйлдвэр ч газрын ховор элемент гаргахгүй шүү дээ. Хууль байхгүйн улмаас бидний ажил шат шатандаа ихээхэн саатдаг. Ямар хэцүү гэж бодож байна. Бүр манай залуучууд хэдэн технологио аваад Америкийг зорих уу гэх зүйлийг ч ярьж байгаа.

Америкийн Тесла компани газрын ховор элементийг гаргаж авах хайгуул, судалгааны ажилд 40 тэрбум ам.долларыг энэ онд зарцуулж байх жишээтэй. Бид 30, 40 жилийн турш ухсан алт, нүүрсний хаягдал шороогоо баяжуулж, газрын ховор элементээ зарснаар дорхноо баяжина шүү дээ.

-Үйлдвэр барилаа гэж бодоход хэчнээн хэмжээний орлоготой болох боломжтой вэ. Тооцооллоосоо хуваалцвал?

-21 аймагт жижиг үйлдвэр байгуулвал нэг аймгаас жилд 100 сая ам.долларын орлоготой болох боломжтой. Энэ бол олж болох орлогын хамгийн бага хэмжээ. Ингээд бодоод үзвэл багадаа 2.1 тэрбум ам.долларын орлоготой болох юм.

-Тэгвэл нэг үйлдвэрийг барихад хэр хэмжээний мөнгө шаардагдах бол?

-Нэг үйлдвэрт л 10 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн бодоод үз л дээ. Нийт 21 аймагт үйлдвэр барилаа гэхэд 210 тэрбум төгрөгийн зардал гарна. 2024 он гэхэд Монгол Улсад нэг аймагт дунджаар 100 сая ам.доллар оруулж ирнэ шүү дээ. Ингээд бодоод үзвэл их хэмжээний гадагшаа урсах валютын орлого дотоодод төвлөрч үлдэнэ.

Бүр шинэ уурхайн орд хайх шаардлагагүйгээр хаягдал шороогоо баяжуулаад алт, нүүрс, зэсээсээ их валют олох боломжтой. Ганц том үйлдвэр бус 21 ширхэг жижиг үйлдвэр барьснаар Оюу толгой болон Эрдэнэтийн нэг жилийн орлогоос илүүг олох боломжтой юм. Бид өнөөдөр алтан дээр суусан гуйлгачин шиг л байна шүү дээ.

-Үйлдвэр барилаа гэж бодъё. Хүний нөөц хэрхэх вэ. Улс даяараа салбар бүрд хүний нөөцийн хомсдол нэлээдгүй байна. Тэр тусмаа шинжлэх ухааны салбар маань хүний нөөц дутмаг байдлаараа "Улаан ном"-д орохуйц болсон байна?

-Хүний нөөцийн хомсдол ихэссэн. Би улсын Шинжлэх ухааны академид ажилладаг хүн. Бод л доо. Монгол Улсын ирээдүйд шаардлагатай мэргэжлүүдийн нэг бол химич. Гэтэл одоо нэг сургуульд 1-3 химич төгсөж байна. Монголын чадвартай залуучууд цар тахлын дараа Япон, Солонгос гэх мэт гаднын улсуудыг зорилоо.

Надад химич олдоогүйн улмаас хүнсний технологич гурван охиныг сургалаа. Японы эрдэм шинжилгээний туслах ажилтан сарын 10 мянган ам.доллын цалинтай байна. Гэтэл манай улсын шинжлэх ухааны туслах ажилтны сарын цалин нэг сая төгрөг ч хүрэхгүй. Ийм байхад хэн өөрийн улсын шинжлэх ухааны салбарт ажиллах юм бэ. Эдгээр хүмүүс ч гэсэн ажиллаж, амьдарлаа авч явах хэрэгтэй.

-Эргээд газрын ховор элементийн орд, илэрц, нөөцтэй холбоотой ярианд орцгооё?

-Одоогоор арилжааны нэг банкны харьяанд нэг орд байдаг. Бусдаар олон жилийн өмнө илэрсэн орд бий. Манай улсад Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдэй гэх мэт хэд хэдэн газрын ховор элементийн орд, 80 гаруй илэрцүүд байгаа. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээгээр манай улсад гурван сая гаруй тонн нөөц бий хэмээн мэдээлсэн.

-Газрын ховор элементийн талаар ярилцах тусам ямар ч уул уурхайн компани хажуудаа газрын ховор элемент баяжуулах үйлдвэртэй байх ёстой юм байна хэмээн ойлголоо?

-Тийм ээ. Байх ёстой шүү дээ. Хаягдалгүй улс орон гэж байхгүй. Хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Ашиглаж болох зүйлсээ ашиглах хэрэгтэй.

-Элемент бүр хөрс, байгалийг амьтай байлгахад тустай. Тэгвэл газрын ховор элементээ баяжуулж, экспортлоод байгаа нь байгальдаа хэр сөргөөр нөлөөлөх вэ?

-Байгальд огтхон ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Манайх огтхон ч химийн хор ашигладаггүй юм. Манай улсад химийн хорыг ашиглахгүйгээр элемент гаргаж авдаг.

Шалтгаан нь 30 гаруй жилийн турш уул уурхайн хаягдал шороо газрын хөрсөн дээр байсан. Нар, бороонд байсан хаягдал шороо исэлдэлт өндөртэй болсон байдаг. Тиймээс хаягдал шороонуудыг хооронд нь хольж, бага температурт шатаалт явуулж, ашигладаг. Дараа нь баяжуулалтын соронзонгоор ялгах гэх мэт шат дамжлагыг дамждаг. Энэ хугацаанд байгальд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй.

-Ярилцсанд баярлалаа.


Энэ агуулгад хамаарах өмнөх контент:

Хоёр жилийн өмнө буюу 2020.10.09-нд нийтлэгдсэн "ҮАБЗ Худалдаа хөгжлийн банк, “Макс”-ын Д.Ганбаатар нарын эзэмшдэг ордуудыг төрд авахаар ярилцжээ" контентын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-08 08:17

Ямарсайндаа л гадны улс орнууд манай овоолоод зүгээр гаргаад овоолчихсон бгаа хөрсийг өндөр үнээр авий, хот бариад өгий гэдэг.

Зочин
Зочин
2022-11-08 08:18

Mash chuhal sedew

Зочин
Зочин
2022-11-08 08:20

Амьдр�##�тай ярилцлага болжээ. Бас л харамс�##�тай бгаа юм шүү тэгээд энэ т�##� дээр хэн ч анхаарахгүй маш их баялаг хаягдаад байна гэсэн үг л дээ өдий хүртэл

Зочин
Зочин
2022-11-08 08:22

Ene talaar meddeggvi mash olon hund ene yria hurch gazriin howor elementee ashigladag boloodoi

Зочин
Зочин
2022-11-08 09:17

Амархан ш дээ, Хятад оруул, монгол ухлаа ч Хятадаас өөр орон авахгүй, бүх юмаа Хятадад гуйж өгдөг ш дээ

zochin
zochin
2022-11-08 09:39

Iim soliotoi hunii solitoi unemshilgui yariag gargah gej dee

Зочин
Зочин
2022-11-08 09:41

uneheeer hairan ym

Зочин
Зочин
2022-11-08 10:19

Ингээд дотоодын үйлдвэрийн дутагд�##�тай байгаа нь харагдаж байгаа юм даа. Түүхий эд нөөц нь байгаад л байна даа

Зочин
Зочин
2022-11-08 10:30

Тийм ашигтай бол Дотоодын ямар ч компани яагаад 10 тэрбум хөрөнгө гаргаад нүүрс �##�тны уурхайн дэргэжд үйлдвэр барина даа нэг л учир байна.

mgl hyn
mgl hyn
2022-11-08 10:50

ireeduin hymyysiin ideh uuh zyiliig baigaagaar n yldeeh yumsan. Bid yahaw mahaa ideed ene nasaa barchihna

zochin
zochin
2022-11-08 11:53

Байг�##�ь орчинд хэр х�##�тай үйлдвэрлэл юм бэ? Мөнгөөр хэмжиж болохгүй хэмжээнд байг�##�иа сүйтгээд дуусах юм биш биз?

Del
Del
2022-11-08 15:42

шар хаданд оч

Зочин
Зочин
2022-11-08 15:59

sohoj hondoh heregtei

Холбоотой мэдээ

Back to top button