НИЙГЭМНийгэм мэдээ
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтын талаарх сонсгол энэ сарын 15,16-нд болно

“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал’’ сэдэвт сонсгол болоход 10 хоног үлдлээ. Тодруулбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг зургаадугаар сарын 15,16-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулахаар товлосон.
Сонсгол оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд хүсэлтээ бичгээр өгөх юм. Бүртгэл 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэлийн талаарх мэдээллийг УИХ-ын албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой бөгөөд танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай юм байна.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.