НИЙГЭМНийгэм мэдээ
Төв аймагт 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг цахимаар ажиллуулах шийдвэр гаргажээ
Сургуулийн өмнөх боловсролын хичээлийн жил дуусаж цэцэрлэгийн амралт эхэлсэнтэй холбогдуулан Төв аймгийн Засаг дарга захирамж гаргажээ. Улмаар 2026 оны зургаадугаар сарын 03-ны өдрөөс зургаадугаар сарын 12-ныг дуустал хугацаанд төрийн албанд ажилладаг 0-6 хүртэлх насны хүүхэдтэй албан хаагчдыг цахимаар ажиллуулахаар болжээ.
Энэ нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй байлгах, эрсдэлд оруулахаас сэргийлэх зорилготой аж. Учир нь урин дулааны улиралд хүүхдүүд ихэвчлэн гэртээ хараа хяналтгүй байх тохиолдол гардаг учраас хүүхдийн ахуйн гэмтэл бэртэл эрс нэмэгддэг. Тэгэхээр бага насны хүүхдээ гэртээ үлдээхдээ аль болох хараа хяналттай байлгах шаардлага үүсдэг юм.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.