УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг 1 сар цагдан хорихоор боллоо

Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг АТГ-аас саатуулсан тухай бид мэдээлсэн.

Тэгвэл түүнийг нэг сар цагдан хорихоор болжээ. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг тус тус үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан Т.Мөнхдалайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэжээ. 

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан“...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах,өөрчлөх, нуун далдах, хуурамчаар үйлдэх.. гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;” гэсэн үндэслэлээр яллагдагч Т.Мөнхдалайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Т.Мөнхдалайгийн ажиллаж байсан Японы О Си Жи гэж компани өмнө нь Пи си ай гэсэн нэртэй байсан бөгөөд авилгал өгсөн хэргээр гадаадаас хөөгдөж байсан газар шүү. Сайн шалгавал маш их хууль зөрчсөн үйлдэл гарч ирнэ шүү.

Зочин
Зочин

Яасан хаашаа хүмүүжил муутай ах дүүс вэ? Идэх уухаа урьтал болгодог хүнийг төрийн албанд битгий томилооч ээ

Сувдаа
Сувдаа

1 сар хорьсон болж бүү жүж !!! Төлбарыг төлүүл мөнгийг улсын орлого болгох чухал бна

МҮОНТыг эсэргүүцэгч
МҮОНТыг эсэргүүцэгч

Нийслэл чинь тэр чигээрээ төрөл садан гуйрамчнууд юм биш үү...тэгээд л ах дүүгээрээ зуслаж байдаг цадаж ханадаггүй өлөн бөөснүүд бх юмаа...

Корри
Корри

Энэ 2 ийн эх эцэг гэж ямар дүүрцэн 2 эрлийз эсрэг талын улсууд байдын бол? Гэр бүлээрээ эх орноосоо урвагч, авилгач ах дүүс. Таарсан сда яаж яваад нянгарын туслах болов? Их том байсымаа нянгар аа дагаад.

Бяса жоом нянбактер устгал хий
Бяса жоом нянбактер устгал хий

Хулгайч авилгачин луйварчидийн бузар гэр бүл вэ.. эцэг эх гж ямар чөтгөр шуламнууд байнаа .. энэ хоёр хулгайчийг хамгаалж ивээж байдаг хамтрагчид байгада нянбактер юу ч мэдээгүй бна гж байхуу... хамтрагч хамжигч хамсаатан захиалагч нтр гээд ямар нэгэн хэлбэрт нь нянбактер бгаада

Бодит байдал
Бодит байдал

Идээгүй бол гараад л ирнэ,гэхдээ хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг болчихгүй бол !

Зочин
Зочин

Өмхий золбин хууль ,шүүхийнхэн хориж байгаад мөнгө салгаад л явуулчихна.

Монголын иргэн
Монголын иргэн

Монголчууд юм хиих нэгнээ дандаа доош хиих үзэгдлийн нэгэн жишээ буюузалуусын зүрхийг мохоох улсад амьдарснаас өөр улсад наад мэдлэгээ ашиглаж амьдардаа

Холбоотой мэдээ

Back to top button