СпортСПОРТ

3x3 шигшээ багууд ДАШТ-ний хэсгийн сүүлийн тоглолтуудаа маргааш хийнэ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшид болж байна. Тус тэмцээн нь олимпын наадмын оноо цуглуулах чухал, хариуцлагатай тэмцээн юм. Манай Улсын эрэгтэй, эмэгтэй 3x3 шигшээ багууд хэсэгтээ тус бүх хоёр тоглолт хийгээд байна.

Тухайлбал, Монгол Улсын эрэгтэй баг "В" хэсэгт багтаж эхний тоглолтоо Чех Улсын багтай хийж ялагдал хүлээсэн. Харин хоёр дах тоглолтоо талбайн эзэн Польшийг 21-19-өөр хожоод буй. Хэсгийг Чех улсын баг хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол АНУ, Латви, Монголын багууд нэг хожилтой удаалж байна.

Маргааш буюу 6-р сарын 5-нд:

  • 01:20 цагаас: Mongolia vs United States
  • 03:10 цагаас: Mongolia vs Latvia тоглох хуваарьтай байгаа юм.

Монгол улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Австрали, Испанийн багуудад ялагдал хүлээсэн бол маргааш, 00:30 цагаас Mongolian vs United States, 02:45 цагаас Mongolia vs Hungary тоглох хуваарьтай байгаа юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button