Илон Маскийн “SpaceX” хувьцаагаа $135-аар IPO хийж $1.77 их наядын үнэлгээнд хүргэхээр төлөвлөж байна
Илон Маскийн “SpaceX” компани энэ сард IPO хийхдээ нэгж хувьцаагаа 135 ам.доллароор санал болгож, зах зээлийн үнэлгээгээ 1.77 их наяд ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаа аж.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд “SpaceX” мэдүүлсэн баримт бичгээс харвал тус компани 555.6 сая хувьцаа зарахаар төлөвлөжээ. Нэгж хувьцааг 135 ам.доллароор бодвол энэ нь 75 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрнэ. Харин андеррайтерууд нэмж 83.33 сая хувьцааг мөн үнээр худалдан авах боломжтой. Үүнээс 11.2 тэрбум ам.долларын санхүүжилт босох боломжтой.
Нэгж хувьцааг нь 135 ам.доллароор үнэлснээр “SpaceX” нь зах зээлийн үнэлгээгээр АНУ-ын долоо дахь хамгийн том компани болно. Зах зээлийн үнэлгээгээр найм дахь хамгийн том компани нь Маск гүйцэтгэх захирлаар ажилладаг, 1.6 их наяд ам.долларын үнэлгээтэй “Tesla” билээ. “SpaceX” зургаадугаар сарын 12-нд IPO зарлаж, Nasdaq индекст бүртгүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: CNBC














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.