УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Суррон, скүүтерийг зориулалтын бус газар байршуулбал ₮100 мянгаар торгоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэцлээ. Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ-нд шилжүүллээ.
Тус хуульд цахилгаан скүүтер, мопед, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлох эрх зүйн зохицуулалтууд багтсан. Тухайлбал,
- Мопед, скүүтер, сурроныг 18-аас доош насны хүүхэд унахыг хориглоно. Зөрчиж жолоодсон тохиолдолд бол 100 мянган төгрөгөөр
- Эцэг эхчүүд өөрсдийн нэвтрэх эрхээр насанд хүрээгүй хүүхдээ зорчуулсан бол 200 мянган төгрөгөөр
- Явган замаар зорчвол 50 мянган төгрөгөөр
- Зориулалтын бус газар байршуулбал 50 мянган төгрөгөөр тус тус торгоно.
2022-2024 оны эхний долоодугаар сарын байдлаар унадаг дугуй, цахилгаан скүүтер, цахилгаан дугуйнаас үүдэлтэй 206 зам тээврийн осол бүртгэгдэж байсан бол 2025 оны эхний 4 сарын байдлаар 985 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Насан хүрээгүйг нь яаж мэдэх юм, мэдлээ гэхэд торгуулын 50 мянгатай явах уу? Нөгөө Нямбаатарыгаа өглөө сэрэхдээ шинэ юм гаргаж ирдэг гээгүй бил үү? Гэтэл өөрснөө түүнийг дагаж байх шив дээ. 5,10,20 мянга гэвэл бас өөр хэрэг. Шууд л 50, 100, 200 мянга гэхээр “монгол улс модоо барьжээ” гэсэн бодол төрлөө. Төсвийн алдагдалаа биднээр нөхүүлэх нь. Ард түмний халаас хоосон ш дээ. Өөрсөншигээ халаасаа түнтийтэл мөнгөтэй гэж бодоо юу? үгүй шүү.