18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөнө
УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүүтэр, мопедын хэрэглээг зохицуулаад буй. Уг хууль 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс буюу маргаашнаас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахыг хуулиар хориглоно. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүүтэр болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл) унавал эцэг, эх асран хамгаалагч болон тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч аж ахуйн нэгжид хариуцлага тооцно.
Өмнө нь нийслэлд хэрэгжиж байсан зохицуулалтуудын тухайд нийслэлийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжаар мопед (скүүтэр болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг түрээслүүлэгч байгууллагуудад Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу эрх олгож, нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ашиглуулах гэрээ байгуулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.
Скүүтер болон мопедын түрээсийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг “Тапатрип эжэнси” ХХК, “Эко технологи” ХХК, “Хурд хүч” ХХК, “Жэт шаринг” ХХК, “Юү гөү” ХХК, “Безен номт” ХХК гэсэн зургаан компанид олгосон байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.