Нийгэм мэдээ

Он гарсаар 1989 хүн скүүтэр, мопедын ослоор бэртжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт энэ оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтер, суррон болон цахилгаан дугуй зэрэг бичил моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийн нийт 1989 тохиолдол бүртгэгджээ.

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан 6-7 дугаар сард 1235 тохиолдол нэмэгдэж, осол гэмтлийн тоо эрс өссөн үзүүлэлттэй гарчээ. Бүртгэгдсэн осол гэмтлийн тохиолдлоос үзэхэд эрэгтэйчүүд илүүтэй өртжээ. Осол гэмтлийг тээврийн хэрэгслийн төрлөөр нь авч үзвэл мопедоос үүдэлтэй осол хамгийн их хувийг эзэлж байна. Үндсэндээ, эхний таван сард 335, зуны хоёр сард 774 буюу нийт 1,109 тохиолдолд хүрсэн байна.

Мөн эхний долоон сарын байдлаар суррон болон цахилгаан дугуйнаас үүдэлтэй 347, скүүтерээс үүдэлтэй 250 тохиолдол тус тус бүртгэгджээ. Үүнээс гадна дээрх бичил моторт хэрэгслүүдэд мөргүүлж бэртсэн явган зорчигчийн тоо энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 283-т хүрсэн байна. Насны бүлгийн хувьд насанд хүрэгчид буюу 20-иос дээш насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байгаа аж.

15-19 насны залуучууд бэртэж гэмтэх нь их байгаа бөгөөд тус эмнэлгээс энэ насны 677 иргэн тусламж үйлчилгээ авснаас мопед, суррон болон цахилгаан дугуйнаас үүдэлтэй бэртэл гэмтэл давамгайлж байна.

Б.АЛТАНГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Нас барсан хүний тоог гаргаагүй юм уу. Маш олон хүн бэртэж гэмтэхээс гадна зуурдаар нас барсан. Зориулалтын замаа бий болгоогүй бол энэ тоонууд нэмэгдээд л байх болно. эхлээд аюулгүй орчноо бүрдүүлчих тэр болтол мопед, скүүтер, суррон болон цахилгаан дугуй зэрэг бичил моторт тээврийн хэрэгслийн хэрэглээг хорих хэрэгтэй. Бид цөөхүүлээ. Хичнээн хүн нас барж, тахир дутуу болох ёстой юм. Амьд явмаар байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button