Нийгмийн

Д.Нямхүү: 1248 сорьцод шинжилгээ хийхэд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

Өнөөдөр /2020.10.09/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн ээлжит цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Аравдугаар сарын 7, 8-ны өдөр 1248 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 10-р сарын 7-нд ирсэн 213 энхийг сахиулагчийн шинжилгээг хийсэн. Дорноговь, Дундговь аймагт тусгаарладсан, Сөүл, Нурсултан, Франкфуртын нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Монголд батлагдсан 315 тохиолдол байгаагаас 98 хувь буюу 308 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д долоон хүн эмчлүүлж байгаагаас нэг хүн хүндэвтэр байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button