УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ХАЛАМЖИД ТУЙЛСАН МОНГОЛ: Жилд 700 мянга гаруй иргэн ХАГАС ИХ НАЯДЫН халамж хүртдэг

Эрүүл саруул хэрнээ ажил алба эрхлэхгүй, улсаас өгдөг халамж, тэтгэмж хүртэн зүгээр тэрийн хэвтэгсэд олон болжээ. Монгол Улс гурван сая хүн амтай. Тэдний гуравны нэг орчим нь буюу 800 мянган иргэн төрөөс халамж хүртэж амьдардаг гэсэн дүн мэдээ байна. Энэ бараг таван хүн тутмын нэг нь халамж хүртэж байна гэсэн үг. Хүн амын нийт тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт.

Нийгмийн халамж гэж “эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” хэлнэ гэж тодорхойлжээ.

Тэгвэл бид улс даяар жилд хичнээн хүн халамж хүртдэг. Түүнд нь жилд хичнээн төгрөг зарцуулагддаг тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

-2019 ОНД 657,639 ХҮНД 406 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАЛАМЖ ОЛГОЖЭЭ-

2019 онд 657,639 хүн нийгмийн халамжийн сангаас нийгмийн халамжийн үйлчилгээ авчээ. Эдгээр иргэдэд халамж өгөхийн тулд улсаас 406,352,971,026 төгрөг /дөрвөн зуун зургаан тэрбум гурван зуун тавин хоёр сая есөн зуун далан нэгэн мянган/ зарцуулсан байна.

Үүнээс хамгийн их хүн буюу 32,209 иргэн халамж хүртсэнээрээ Хөвсгөл аймаг тэргүүлж байна. Үүний араас Өвөрхангай аймгийн 27,365 иргэн, Баян-Өлгий аймгийн 25,029 иргэн халамжид хамрагджээ.

Харин 2019 онд Улаанбаатарын 269,375 иргэнд 163,709,668,219 төгрөгийн халамж олгосон аж.


-2017 ОНД ХАГАС САЯ ГАРУЙ ИРГЭН ХАЛАМЖИД ХАМРАГДСАН-

2017 онд 73 мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, 63 мянган хүн асаргааны тэтгэмж, 67 мянган хүн онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмж, 31 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламж, 141 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, тусламж үйлчилгээг, 4 мянган хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг халамжийн сангаас авчээ. Нийт 379 мянган иргэн халамж хүртсэг байгаа юм. Бусад төрлийн халамжийг нэмэхгүйгээр.


-ӨНГӨРӨГЧ ОНД БАЯН-ӨЛГИЙД 19 МЯНГАН ЭМЭГТЭЙ ХАЛАМЖ ХҮРТЖЭЭ-

Сүүлийн үед нийгмийн олон нийтийн сүлжээгээр Баян-Өлгий аймагт халамжийн үйлчилгээ хавтгайрсныг амтай болгон шүүмжилж буй. Тус аймгийн эмч нар эрүүл иргэдийг өвчтэй, тахир дутуу болгон бичиж халамжид хамруулж өгч авлига авдаг асуудал ч дэгдэв. Мөн нутгийн аймгийн казак иргэд төрүүлсэн үр хүүхдээ өндөр настай аав ээжийнхээ нэр дээр бүртгүүлж, нас барахаар тэжээгчээ алдсаны тэтгэмж авах нь олонтаа хэмээх мэдээлэл чих дэлсэв.

Тус аймаг өндөр халамж хүртдэгээрээ улсад дээгүүрт бичигддэг. Өнгөрөгч 2019 онд гэхэд 25 мянган иргэн нь 17 орчим тэрбум төгрөгийн халамж хүртжээ. Эдгээр халамж хүртсэн 25,026 иргэнийг задалбал 5,069 эрэгтэй, 19,960 эмэгтэй, 563 хүүхэд, 7,069 хүүхэд, 5,026 хүүхэд тус тус байна.


ДҮГНЭХЭД: “Монгол Улс хүн амынхаа ихэнхид нь халамж олгодог баян улс уу” гэвэл тийм биш. Гагцхүү улс орноо бус амин хувийнхаа ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд ард түмний өмнө популист амлалт өгч, тэрхүү амлалтын болхи биелэлт нь “Хавтгайрсан халамжийн” эх үндэс болж байгаа нь үнэн билээ. Энэ нь Монголд хүмүүсийн орлого бүтээмжээсээ их болсныг бэлхнээ харуулна. Тиймээс халамжийн бодлогоо эргэн нэг харж, халамжийн хөтөлбөр бүрийн нөлөөллийн үнэлгээг хийж, нийгмийн халамжийг шинэчлэх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-10-13 11:16

мөнгөгүй гээд байдаг х�##�амжинд мөнгөө зарцуулдаг юм биш үү гол нь сонгууоийн сан�##� авах

Зочин
Зочин
2020-10-13 12:59

БУЗАРТСАН ТӨРИЙН ЭМГЭНЭЛ

Иргэн
Иргэн
2020-10-13 20:36
Reply to  Зочин

Иргэдийн төлөөлөгчдийн хур�##�д нам оролцдог буруу тогтолцооноос болоод улс орон самуурч гүйцлээ. Задарсан нь хулгай луйвар хийгээд , ядарсан нь х�##�амж , намын сонгуулийн тэтгэмжээр амьдрах болжээ. Хууль ,УИХ- тайгаа хамт шаварт суучихаад таг , засгийн газар нь иргэдийн өмчийг хураагаад үрчихэнэ , ерөнхийлөгч шуудай , шуудайгаар төмөр үүрээд шогшино.
Яамаар ч юм бэ. Ард түмэн минь.

zochin
zochin
2020-10-13 21:39

хүүхдийн мөнгөнөөс бусад нь худ�##� гэдгийг бүгд мэднэ одоо тэгээд юу хэлэх юм вэ даанч дээ хэлэх үг �##�га

zochin
zochin
2020-10-13 23:48
Reply to  zochin

Halamj avaad halgij amidraad bna uu? Hetsuu l amidraltai bgaa daa...

Хавгайрсан халамж
Хавгайрсан халамж
2020-10-14 00:27

Хавтгайрсан х�##�амжийн бодлого явуулж төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байхын оронд ажлын байр олноор нь бий болгож иргэдээ ажилтай,орлогтой байлгах нь �##��####�а монгол улс хөгжихөд түлхэц болно.Улс төрийн намууд сонгуульд ялахын тулд хэт популист амл�##�т өгч ард түмний ядуу амьдр�##�ыг д�##�имдуулан х�##�амжаар хахааж сан�##� авдаг болсон нь х�##�амжийг хавтгайруулахад хүргэж байна.Энэ нь монголыг мөхөөхөд хүргэх хамгийн хортой бодлого. ..

Зочин
Зочин
2020-10-14 00:32

Х�##�амжын бодлогыг хэрэгжүүлэх явцад мөнгө завших,хахуул авах,өгөх,танил т�##� хамаатан садангаа тэтгэх зэрэг бохир мөнгөний ажил цэцэглэж байдаг учраас дарга нар дуртай байдаг юм.

Иргэн
Иргэн
2020-10-14 11:20

Х�##�амжийн бодлогоо нарийн цензүртэй болгох хэрэгтэй, уг нь Х�##�амжаас- Хөдөлмөрт шилжие гээд уриа гарсан байна лээ

Холбоотой мэдээ

Back to top button