Нийгмийн

ТОДРУУЛГА: Ховд чиглэлийн онгоц Г.Занданшатарыг авч ирэхийн тулд Хөвсгөлд 3 цаг саатжээ

Энэ сарын 4-нд Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд хөөрсөн онгоц Хөвсгөлд олон цагаар газардаж, тус онгоцоор УИХ-ын дарга Г.Занданшатар Завханаас Хөвсгөлд ирсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн.

Бид энэ талаар “HUNNU AIR” нислэгийн компанийн Борлуулалтын албаны дарга П.Мөнхсүхээс тодрууллаа.

-Аравдугаар сарын 4-ний онгоц Хөвсгөлд яг хэчнээн цаг, ямар шалтгааны улмаас саатсан бэ?

-Зорчигч бага байгаа учраас манай компани гурвалсан чиглэлээр явж байгаа. Улаанбаатараас хөөрсөн онгоц Хөвсгөл аймгаар дайрч, зорчигчдоо буулгаад Ховд руу явах ёстой байсан. Тухайн өдрийн хувьд УИХ-ын дарга Г.Занданшатар Завханаас Хөвсгөл рүү яаралтай явах ёстой болсон тул зорчигчдоо Хөвсгөлд буулгаж, гурван цаг саатсан.

-УИХ-ын дарга Г.Занданшатар яаралтай буцах болсноо танайд хэзээ мэдэгдсэн бэ?

-Урьд өдөр нь мэдэгдсэн. Манай компанийн зүгээс онгоц хөөрөхийн өмнө бүртгэл хийж байх үеэрээ онгоц саатах талаар зорчигчдод мэдээлсэн. Онгоц саатсан хугацаанд ч хоол, цайгаар үйлчилсэн.

-Иргэд онгоц олон цагаар саатна гэсэн мэдээлэл бидэнд урьдчилж өгөөгүй гэсэн байна лээ...

-Бид зохих мэдээлэл өгсөн шүү дээ.

-Тухайн үед Ховд аймгийн онгоцны буудал дээр комонд орсон эмэгтэй онгоц ирэхийг хүлээж байсан юм билээ. Тухайн иргэнд онгоц хойшилсныг мэдэгдсэн үү. Биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Хөдөө орон нутгаас өдөр бүр хэвтэрт буй, өвчтэй 2-3 зорчигч ирдэг. Тэдгээр иргэдийг онгоц хөөрөхөөс 30 минутын өмнө эмнэлгээс түргэний машинаар авч ирдэг. Тухайн иргэний хувьд Ховд аймагт онгоц газардах хүртэл эмнэлэгт, эмчийн хяналтад байсан. Одоо Улаанбаатарт, эмчилгээ хийлгэж байгаа.

-Мөн Чингис хаан нисэх онгоцны буудал дээр амьсгалын аппараттай нярай онгоцонд сууж чадалгүй хоцорсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч...

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд андуу, ташаа мэдээлсэн байсан. Амьсгалын аппараттай нярай хүүхэд есдүгээр сарын 28-нд Баян-Өлгий аймаг руу явах гэж байсан. Тухайн зорчигч онгоцоор нисэж болно, аюулгүй гэсэн эмчийн бичиггүй, Хүчил төрөгчийн баллонтой явахаар, ямар өвчтэй вэ гэдгээ урьдчилж мэдээлээгүй учир бид онгоцонд суулгаагүй. Тухайн иргэн бичиг баримтаа бүрдүүлж, бидэнд асуудлаа урьдчилан мэдэгдсэний дараа аравдугаар сарын 2-ний онгоцоор Баян-Өлгий явсан.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
10 сар 13, 2020 13:15

Yoo laitai

Зочин
Зочин
10 сар 13, 2020 15:09
Reply to  zochin

З-шатараас болж 3 цаг саатахаар шууд хаяад нисэх хэрэгтэй. З нь уучл�##�т гуйх хэрэгтэй. Олны өмнө !

Зочин манайдаа бол хаан биш юу юм
Зочин манайдаа бол хаан биш юу юм
10 сар 13, 2020 14:53
Reply to  zochin

Энэ энхбаяр гэдэг хүн юу ярьж байгаагаа нэг бодоосой. Улс төрч хүн байж. Ардын намын төлөө нэг ч хүн сан�##� өгүүлэхгүй байхыг ури�##�сан ури�##�га гаргана гэнээ. Ингэж болдог юмуу . одоо тэгээд ардын нам хэрэв гарах юм бол хар машины буруу луйвардсан гэх нээ. их хурлын сонгуулаар дахин гараар тоолоод зөрчил гараагүй биз дээ. есвэл ер нь гараар тоолооч дээ 2 сая хүрэхгүй хуудсыг гараар хэд ч тоолсон яадгийн гараар тоолбол бас л нэг юм ярихыг нь харий,дэлхийн нийт харж элэг нь хөших байлгүй

Зочин
Зочин
10 сар 13, 2020 13:20

Тэгээд энэ нэг юмнаас болоод зорчигчдын цаг завыг хөсөр хаяад бас тэдэнд шйлчлэх хоол ундны зард�##� гаргаад байдаг тээ, хаан болчихсон юмуу хаашаа ч юм

Зочин
Зочин
10 сар 13, 2020 15:09
Reply to  Зочин

Яг үнэн. Зорчигчдын эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой.

Зочин манайдаа бол хаан биш юу юм
Зочин манайдаа бол хаан биш юу юм
10 сар 13, 2020 14:42
Reply to  Зочин

Ерөнхийлөгч хүнд энэ зэргийн асууд�##� байлгүй дээ. дандаа илүү харж булуу долоож байхийн

Зочин
Зочин
10 сар 13, 2020 13:32

ulsiinhaa 3 undurlugiin negiig avaad yavahad yun surtei yum be

Зочин
Зочин
10 сар 13, 2020 13:56

нэг намын дарангуйл�##� ийм л байдаг юм үхэрнүүдийн сонголт

Холбоотой мэдээ

Back to top button