Нийгмийн
Непалын хөл бөмбөгийн холбооны сургалтыг С.Жаргал удирджээ

Монголын хөлбөмбөгийн холбооны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга, FIFA,AFC Комиссар С.Жаргал AFC-гийн урилгаар Непалын Хөл Бөмбөгийн Холбоонд онлайн сургалт удирдан зохион байгууллаа.

Тэрбээр тэмцээн зохион байгуулалт, шигшээ багийн үйл ажиллагаа болон багийн менежерийн үүрэг хариуцлагын тухай сургалтыг хариуцаж тус холбооны удирдлагууд болон нийт ажилчдад семинар орлоо.

С.Жаргал нь Ази тивд зохион байгуулагддаг хөл бөмбөгийн бүхий л тэмцээн уралдаанд тоглолт зохион байгуулагчаар оролцож үзсэн топ комиссар юм.