Танилц: Хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль дөрөвдүгээр сарын 28-нд болно. Энэ сонгуулиар, тус холбооны зөвлөлийн гишүүдийг сонгоно.
Хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн гишүүдэд дараах хүмүүс нэр дэвшжээ.
- Л.Энхбаатар /Мастер ангиллын тамирчдын зөвлөл/
- Ц.Мөнх-Эрдэнэ /Шинэ яармаг хөлбөмбөгийн клуб/
- Б.Пүрэв-Очир /Соёмбын барсууд хөлбөмбөгийн клуб/
- Г.Анархүү /Хоромхон хөлбөмбөгийн клуб/
- Д.Батнасан /Эрчим хөлбөмбөгийн клуб/
- Д.Төрбат /Улаанбаатар хөлбөмбөгийн клуб/
- Г.Тэгшжаргал /Шүүгчийн зөвлөл/ нар нэр дэвшсэн байна.
Монголын Хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн гишүүний сул орон тооны нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор нэр дэвшигчдийн хүсэлт, материалыг өнгөрсөн сарын 29-нийг хүртэл хүлээн авсан.
Ингэхдээ дараах шалгууруудыг материалдаа тусгажээ.
- МХБХ-ны дүрэмд МХБХ-ны Дүрмийн 38-р зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 18-аас дээш настай,
- МХБХ-ны Дүрмийн хавсралт 3-т заасан шударга байдлын мэдэгдлийг бөглөж хангасан, сонгууль эсвэл дахин сонгуулиас өмнө сонгуулийн хороонд материалаа шалгуулсан, хөлбөмбөгийн спортод дөрвөөс доошгүй жил идэвхтэй оролцсон
- Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, гэмт хэрэгт холбогдоогүй,
- Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэн байна. гэж заасан байдаг.
Хөлбөмбөг бол дэлхийн хамгийн их үзэгчтэй, хамгийн түгээмэл спорт. Үүнийгээ дагаад ч их хэмжээний мөнгө эргэлддэг. FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон бүс нутаг хариуцсан тивийн холбоод ч улс орнуудын хөгжил, үйл ажиллагаанд харамгүй мөнгө зарцуулдаг.
МХБХ-ны нэг жилийн төсөв ₮10.8 тэрбум төгрөг. Үүний $1.25 саяыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ноос авдаг. Харин Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC) нь жил бүр $500,000 авдаг гэдгийг нийтэд ил тод мэдээлсэн. Гэвч тус холбоо 3.8 тэрбумын өртэй болох нь батлагдаж, цаашлаад Төв аймаг дахь бэлтгэлийн эйрдомыг 500 сая төгрөгөөр барьцаалсан нь нийтэд ил болсон. Ингэснээр тус холбооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нар суудлаасаа бууж, сонгууль зохион байгуулахаар болсон юм.
Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаарх мэдээллийг доорх линкээс уншина уу.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.