УЛС ТӨР

СОНГУУЛЬТАЙ ӨДӨР: Саналаа өг, өгөхгүй бол дараа нь бүү “ГОНШГОНО”

Өнөөдөр сонгуультай өдөр. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуультай өдөр. Өөрөөр хэлбэл одоо нийслэл, дүүрэг, аймаг, сумын өнгө төрхийг тодорхойлох, иргэдийн амьжиргаа, амьдралд хамгийн ойр байдаг төлөөлөгчдийг сонгоно.

Энэ удаагийн сонгуульд нийслэлийн МАН-ын хороо дангаараа оролцож байгаа бол Ардчилсан нам хэд хэдэн намтай эвсч, оролцохоо мэдэгдсэн. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэг шиг 17.000 гаруй нэр дэвшигчдээс 8.000 нь гарах л байх.

Гэхдээ л залуус та бүхэн сонгуулиа өг. Хатуухан хэлэхэд өгөхгүй бол дараа нь олон юм бүү “гоншгоно”.

Сонгуулийн бүрээр залуус голдуу “Улс төр надад хамаагүй” “Миний саналаар дутахгүй” гэх хандлага гаргадаг нь ажиглагдаж ирсэн. Залуучууд сонгуульд саналаа өгснөөр юуг бий болгож болох, бас юу бий болохгүй байж болох вэ? гэдгээ ухамсарлах цаг нь болсон.

Үүнийг бидний үр хүүхдийг хордуулж буй хотын утаа, стресс нерв барж буй түгжрэл, гэр хорооллын бохирын урсгаж ирэх борооны ус бидэнд хангалттай харуулдаг. Нэг ёсондоо сонгуульд оролцож саналаа өгөөд юу өөрчлөгдөх юм бэ, яагаад ч өөрчлөгдөхгүй гэх бодол л биднийг энэ бүхэнтэй зууралдуулаад байгаа нь бодит үнэн л дээ.

Өнөөдөр ахмадууд идэвхтэй саналаа өгдөг учраас улс төрийн намууд, нэр дэвшигчид халамжийн бодлогоороо хоорондоо голчлон өрсөлддөг. Бас амлалт өгдөг. Тэтгэврийн зээл тэглэсэн нь үүний хамгийн тод жишээ. Харин залуус санал өгдөггүй учраас тэдэнд тулгамдсан асуудлууд буюу ажлын байр бий болгох, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах ажилд тун хойрго ханддаг.

Гэтэл манайх хүн амын хувьд залуу бүтэцтэй улс. Энэ нь бусад улс орны залуучуудаас хэд дахин хариуцлагатай бай гэсэн үг.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Сан#### өгсөн өгөөгүй 2 яг адилхан үр дүн гарах тул явж цаг гарздах хэрэг бий юу?! Үр дүн нэгэнт ийм болохоор сан#### өглөө ч гоигиноо,өгөөгүй бас гонгинодоо

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button