УЛС ТӨР

8.000 мандатын төлөө 17.000 нэр дэвшигч өрсөлдөж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт улс орон даяар эхэллээ.  

Энэ удаагийн сонгуульд 8000 мандатын төлөө 12 нам, эвслээс болон бие даан 17,149 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2,148 хэсгийн хороонд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн бөгөөд иргэн Та сонгуулийн санал өгөх байраа ЭНД дарж мэдэж авах боломжтой. Мөн зөөврийн дөрвөн хайрцгаар иргэдийн саналыг авах юм.

Нийслэлд 1,004,256 сонгогч саналаа өгнө гэж УБЕГ-аас мэдээлсэн. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button