Нийгмийн

Шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг зодож танхайрчээ

Өчигдөр /2020.10.15/ Увс аймгийн Тариалан суманд ажил үүргээ гүйцэтгэж, зүй ёсны шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг зодож танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал тус сумын албан хаагч 37 настай Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан жолоочид шаардлага тавихад, жолооч цагдаагийн нүүр рүү удаа дараа цохиж, хэвлий рүү нь олон удаа өшиглөсөн байна. Өдгөө цагдаагийн алба хаагч эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж байгаа бол хэрэг үйлдсэн этгээдийг харьяа цагдаагийн газарт шалгаж байна.

О. УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button