ЭДИЙН ЗАСАГ

АНУ-ын шүүх “Рио Тинто”-гийн захирлуудыг Оюутолгойн асуудлаар ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

АНУ-ын Нью-Йорк хотын Өмнөд дүүргийн шүүх “Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудлаар “Рио Тинто” компанийн удирдлагуудыг яллагдагчаар татжээ. Тодруулбал,

  • “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак,
  • “Зэс, очир эрдэнийн групп”-ийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат
  • “Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Улф Куэлманн,
  • дэд ерөнхийлөгч Брендан Лэйн,
  • Санхүү хариуцсан захирал Люк Колтан нарыг яллагдагчаар татсан байна.

Тэднийг АНУ-ын Нью-Жерси мужийн оршин суугч Антони Франчи гэгч хүний нэхэмжлэлээр тус улсын Холбооны Үнэт цаасны тухай хуулийг зөрчиж, хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгөх замаар зах зээлийн арилжаанд нөлөөлсөн гэж үзэж буй аж.

Антони Франчи нь 2019 оны эхээр 167 ам.долларын үнэ бүхий Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааг худалдан авсан жижиг хөрөнгө оруулагч аж.

Тэрбээр “Turquoise Hill Resources” болон “Rio Tinto” компани нь 2018 оны долдугаар сараас 2019 оны долдугаар сарыг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчдадаа худал мэдээлэл өгч, үнийг нь зохиомлоор өсгөсөн хувьцаа зарсан. Мөн Монголын талын төлөөлөгчид далд уурхайн төслийн явц, нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Энэ нь Рио Тинто болон Туркойз Хилл Ресурсын удирдлагууд хөрөнгө оруулагчдаасаа үнэнийг нуун дарагдуулах шалтгаан болсон. Учир нь бодит баримтуудыг эрт дэлгэх нь Монголын Засгийн газарт төсөл дэх хяналтаа нэмэгдүүлэх боломж олгох байсан” гэж гомдолдоо дурджээ.

Антони Франчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг ЭНД дарж уншина уу.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
2020-10-16 17:44

Гадны орны хүмүүс Монголын төлөө сэтгэл шан�##�ж байхад, манай төр амг�##�ан сууж байдаг нь, нэг юм бодмоор

Зочин
Зочин
2020-10-16 20:58

wow !

Холбоотой мэдээ

Back to top button