Нийгмийн

“БАГШ” найраглалын 35 жилийн ой тохиож байна

Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны алдарт “Багш” найраглал төрөн гарсны 35 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр  “Багш” найраглалын үнэ цэнэ эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.

Өдгөө 35 жилийнхээ ойтой золгож буй тус найраглалыг МУБИС-ийн багшийн сургуулийн өмнө бяцхан охин “Багш” найраглалыг дэвтэртээ хуулан бичиж, цүнх үүрч, бамбаруушаа хөтөлсөн хөшөөгөөр алдаршуулан мөнхжүүлсэн байдаг. Мөн тэгш ой бүр дээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж буй.

Үе үеийн, цаг цагийн нийгмийг тольдон харуулж,  Багш мэргэжлийн үнэ цэнэ, ач холбогдлын талаар бодитыг нүднээ харахаар дүрсэлсэн энэхүү бүтээл нь боловсролын салбартай салшгүй холбоотой юм.   Иймд  цаашид ч  үг, мөр бүрийг задлан шинжилж ажил үйлдээ тусгах ,  өвлүүлэн үлдээх тал дээр салбар яам болон холбоод хамтран ажиллах аж.  

Мөн  “БАГШ” найраглалын нь өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйд мөнхөд орших, түүчээлэн тахих уран бүтээл мөнөөс мөн хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байна. Түүгээр зогсохгүй Багш хэмээх алдар, амьдралын эх булгийг үүнээс илүүгээр мөнхлөх бүтээл  дахин төрж  үл гарна гэдгийг дурдаж байв. Тиймээс БАГШ бэлтгэж буй сургуулиудын аль нэг нь С.Сүрэнжав агсны нэрэмжит болгох нь зүйтэй гэсэн санал өнөөдрийн хурал дээр яригдаж байв.

Энэхүү арга хэмжээг БШУЯ, Монголын ахмад багш нарын холбоо,Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо, Улаанбаатар Их сургууль, Монголын чөлөөт зохиолчдын холбоо, МҮОНРТ, Ш.Сүрэнжав агсны гэр бүл, үр хүүхэд нар хамтран зохион байгуулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button