УЛС ТӨР

ДЭВШИХ ҮҮ, ӨНЖИХ ҮҮ: У.Хүрэлсүхийн БОДОХ ЦАГ эхэллээ

Хөмсөг зангидсан хоёр хүрлийсэн удирдагчтай болсон л доо, манай улс. Нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга, нөгөө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Ер нь л хаан, заан болох мөрөөдөлтэй хоёр эрхмийн олон нийт дэх нөлөөлөл яг өнөөдрийн түвшинд ямар байгааг орон нутгийн сонгууль дүгнэж өглөө. Өчигдөр бид Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөллийг бичсэн бол өнөөдөр У.Хүрэлсүхийн шинэ нөхцөл байдлыг тоймлож байна.

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ МЭДРЭМЖ: “ДАРАХ ТУСАМ ГАРАА ДЭЭШЭЭ”

МАН ер нь хайрцаглах дуртай. “Школа” нь ч ингээд тогтчихсон. М.Энхболдын үед заал нижигнэтэл алга ташиж, бүх хурал нь түүний тархинд зурагдсанаар явагддаг байсан хэвшил үнэндээ У.Хүрэлсүхийн атгалтаар улам бэхэжсэн. Тэр уг нь ийм байдлыг задлаад, сүхдээд өгнө өө гэж гарч ирсэн боловч эсрэгээрээ хэдхэн тойрон хүрээлэгчдээ л сонсдог, үгэнд нь автдаг супер хайрцаглагч болсон юм. Тэрбээр тойрон хүрээлэгсдэдээ баахан албан тушаал өгөөд, төрийн алба, орон нутгийн сүлжээгээр дамжуулж, малчны гэрт зангидах лүндэн буулгах гэж үзэв. Гэвч бүтсэнгүй.

Язгуураасаа ардчилсан үзэлд хайртай, нүүдэлчин ард түмэнд эрх чөлөөний мэдрэмж асар өндөр байдгийг орон нутгийнхан У.Хүрэлсүхэд сануулав. Номхон, хувь заяатайгаа эвлэрдэг Энэтхэг, Хятадын ард түмнийг нэгэн удирдагчийн гараар нам зангидаж болдог байхад эсрэгээрээ манайд хумьж, базаж, атгах тусам гараа дээш өргөж, тэрсэж тэмүүлэх цусны зан байна. Нэг ёсондоо омгийн ахлагч аятай У.Хүрэлсүхийн захиргаадсан хэв шинж эхэндээ масст таалагдсанаа энэ байдлаар нь түүнийг хол явуулж болохгүйг давхар ухаарсан гэлтэй.

ГОВЬ-АЛТАЙ, СҮХБААТАР, УВСЫН МЕССЭЖ: ТОМ АЛБАН ТУШААЛ ӨГ, ХАР ПИ-АРАА Ч ХИЙ, “БИД “ДАГАХГҮЙ

Хэзээнээсээ нааш улаан талд итгэл өгч, МАН угшилтай улстөрчдийг толгой дээрээ залсаар ирсэн Говь-Алтай, Увс, Сүхбаатар аймаг АН-д итгэл үзүүллээ. Говь-Алтайнханд У.Хүрэлсүх МАН-ын генсек, сайд, дэд сайд, төрийн нарийн, агентлагийн дарга гээд хамаг сайн албан тушаалаа сорчлон барьсан. Түүний ойрын гэгдэх улсууд нь аймгуудын эв нэгдлийг зад татаж, намаа бүр сэглэсэн байх жишээтэй. Гэвч үнэндээ өнгөн дээрээ улстөрийн нөлөөг мянга чангатгалаа гээд хөхрөгч уулс, өргөн талд дурандаж суугаа малчны сэтгэхүйг түгжиж болдоггүйг харуулав.

Сүхбаатар аймагт л гэхэд Ерөнхий сайд сонгуулийн өмнөхөн хоёр өдөр ажиллаж, бүх хүчүүдээ татан, АН руу чиглэсэн хар пи-арыг хамаг чадлаараа хийсэн. Бас л Сүхбаатарын угшилтай баахан албан тушаалтнууд тэнд очиж, сурталчилгаа хийж, АН-ын хоёр гишүүний хөлийг нам тасдахаар тооцов. Гэвч Сүхбаатар аймгийнхан суртал ухуулга, хар пи-арт ч автахгүйгээр АН-ыг олонхиор зурав. Увсчууд мөн л адил, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар баахан л хүч хаялаа. Тесо-гийн О.Цогтгэрэлийн ардчилсан үзэлд хүч нь замхрав.

ДАВТАМЖ: ОЛОН СҮХДЭХ ТУСАМ ИР НЬ МОХДОГ

МАН-д дөрөвхөн сарын  өмнө УИХ-ын 62 гишүүний суудал өгч байсан ард түмэн үлэмж эргэж, тэднээс нүүр бурууллаа. Ковидын хуулиар далимдуулж баахан томилгооо өөрийн хүслээр хийж, зарчимтай сайн улс нь түүнээс зугтсан нь ч нөлөөлөв. Хэмжээ хэтэрнэ гэж энэ. Том дүнгээрээ тэд ялсан мэт боловч УИХ-ын сонгуулиас хойш эрх баригчдын рейтинги ямагт газрын уруу чиглэснийг харууллаа. Яагаад?. Учир нь тэд бүгдээрээ дүрдээ орцгоосон.  У.Хүрэлсүхийн нэг хүн загнадаг байдал Нийслэл, дүүрэг, аймаг, сумын засаг дарга нарт халдварлаж, агентлагийн дарга нь бүр ч “галзуурцгаасан”.

Олон давтамжтай загнуулсан үг сонссон ард түмэн бодит ажил байдлыг нь хараад харьцуулалт хийжээ. Яагаад “ААН-үүдийг загнадаг Засгийн тэргүүнтэй байх нь хэр зохимжтой вэ. Яагаад торгоно, шийтгэнэ гэх тогтолцоо Монголд бэхэжсээр байгаа вэ. Төрийн албаны сэлгээг МАН-д дээгүүрээ л хувааж идсэн нь зөв үү”. Үндсэндээ ийм асуудлуудад ард түмэн эрүүл нүдээр хандаж, итгэл өгч болсон юм чинь эргүүлээд авч бас чадна гэж сэтгэв.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Орон нутгийн сонгуулиас өмнөхөн ерөнхийдөө У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг нь ойлгогдож эхэлсэн. Тэр л сонгуулийн өмнөх өдрийн сэтгэлзүйг санал хураасны маргааштай харьцуулахад хэцүү болов. Түүний тархинд ямар бодол зурсхийсэн бол. Нэг л их сүхдээд, загнаад, тачигнаад яваа имиджээрээ 2021 он хүртэл давхиад нэмэргүй нь тодорхой болов. Түүний бодох цаг ингэж эхэллээ. “Дэвших эсэхээ дахин нухацтайгаар бодох”.

Эсрэг талд нь 21 аймгаар тойрч одон гардуулж, төмөр зам үзүүлж яваа Ерөнхийлөгч түүнээс энэ чигээрээ бол ирэх жил хол тасрахаар. Тэгэхээр У.Хүрэлсүх стратегич, зөв дотортой, агуулга өндөр хүнийхээ хувьд дахин өөр дээрээ төвлөрч, шинээр сэрэх хэрэгтэй боллоо. Эсвэл зүгээр л намаа, засагтайгаа удирдаад, өөр кандидат явуулж болно. Гэвч тэр дотроосоо л ингэж чадахааргүй, тэргүүлэгч шугам руу зүтгэдэг хүн билээ. Бодох цаг...


ӨМНӨХ КОНТЕНТ:

ТОЙМ: Эцэст нь дүгнэхэд орон нутгийн сонгуулиар Ерөнхийлөгч л “САЙН АЖИЛЛАЛАА” контентыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эсрэг
эсрэг
2020-10-17 09:15

олон сүхдэх тусам ир нь мохдог. Ёстой л тэгсэн

Зочин
Зочин
2020-10-19 14:46
Reply to  эсрэг

Хүрэлсүх мундаг шүү монголын ард түмний 80% дэмжиж байгаа шүү

зочин
зочин
2020-10-20 00:55
Reply to  Зочин

хүрэлсүхийг юугаар нь мундаг гэх вэ ? бид эх орондоо төрийн захиргааны хүнд сурт�##� жирийн амьдрхын төлөө яваа хүмүүст ирдэг байнгын дарамтыг нь хэлэхүү чамд тавилттай жүжиг нь мундаг харагдаж байгаа бол чи усан тэнэг

Зочин
Зочин
2020-10-18 16:05
Reply to  эсрэг

100 ХУВЬ ЯЛАХ ТОГЛООМД ОРОХГҮЙ ӨНЖВӨЛ ХОХЬ НЬ ГЭНЭ.

jenko
jenko
2020-10-17 09:22

MAN niisleld ylsan ni SUMIYABAZARIIN ACH. Sumiya ni battulgiin hun gewel yor in jenko yljee

Намын гишүүн
Намын гишүүн
2020-10-17 09:29

манай Хүрэлсүх дарга аймгуудаар тойрсон бол ялах байсан заа

Зочин
Зочин
2020-10-17 10:05

МАН ЁРӨНХИЙ САЙД У. ХҮРЭЛСҮХЭЭС ӨӨР ХҮН ЁРӨНХИЙЛӨГЧИД ДЭВШҮҮЛЭЭД ГАРАХ Ч ҮГҮЙ 2021 ОНЫ ЁРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД У. ХҮРЭЛСҮХ ТАСАРХАЙ ГАРНА. ХЭРЭВ ЭНЭ УДАА ДЭВШИХГҮЙ БОЛ МАН 2024 ОНД БУСАД НАМУУДАД СУУДЛАА АЛДАЖ ЯЛАГДАЛД ХҮРНЭ. ТИЙМ БОЛОХООР У. ХҮРЭЛСҮХ ЁРӨНХИЙЛӨГЧ БОЛООСОЙ ГЭЖ ИРГЭН БИЙ ХҮСЭЖ БАЙНА. ИНГЭЖ ЧАДАХ ЮМ БОЛ 2024 ОНД МАН ЗАСАГ БАРИХ ХЭМЖЭЭНИЙ СУУДАЛ АВАХ БАЙХ.

Зочин
Зочин
2020-10-17 10:24

МАН-Д АРД ИРГЭД ИТГЭЛ АЛДААГҮЙ ШҮҮ. У. ХҮРЭЛСҮХ ТА 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ТАСАРХАЙ ЯЛАХ БОЛНО ЭНЭ АЛТАН БОЛОМЖОО АЛДАЖ БОЛОХГҮЙ. 2024 ОНЫ УИХ СОНГУУЛИАР АРД ТҮМЭН ЯАЖ ЭРГЭХИЙГ ХЭН Ч ТААШГҮЙ ТА НАМЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАН ТУШААЛАА НАЙЗ НӨХӨД ГЭХГҮЙГЭЭР ШУДАРГА ЗАРЧИМЧ СЭТГЭЛТЭЙ АРД ТҮМНИЙ СЭТГЭЛД НИЙЦСЭН ХҮНД ӨГӨХ ЮМ БОЛ МАН ЯЛАЛТ АВЧИРСААР БАЙХ БОЛНО.

Zochin
Zochin
2020-10-17 11:13
Reply to  Зочин

Kkkk

Зочин
Зочин
2020-10-17 10:48

Сүх нь байгаа онохгүй байна Хэт сүржин байна Хамгийнгол нь улс орноо бодохгүй байна Хамгийн тэнэг нь сая Сүхбаатар аймагт болсон явд�##� тэгээд яав Тэр Анужин энэ тэр яахнав дээ ёстой
хэлэх үг �##�га даа

Зочин
Зочин
2020-10-17 11:28

Яг онож хэлжээ. Сайн бичдэг сэтгүүлч байна. Хүмүүс юм л бол шийтгэнэ, торгоно, хаана, хязгаарлана гэж загнадгаас бүр з�##�хчихсан

Зочин
Зочин
2020-10-17 11:52

Төрд олон луйварчин, хууль завхруулагч байгаа ч Баттулга шиг монголын хуулиудын дээгүүр �##�хдаг, том дарангуйлагч, одоогоор түүнтэй дүйх хууль завхруулагч, луйварчин төрд байхгүй

YUnden
YUnden
2020-10-17 12:19

hurelsuhiig bitii muuul. TEr mongoliin awragch. eh ornoo zarjbidsen humuus ataarhaj bgg yum

Зочин
Зочин
2020-10-17 12:47
Reply to  YUnden

Yag Unen shuu.

Иргэн
Иргэн
2020-10-19 09:02
Reply to  Зочин

Яс юман дээрээ, ЕС, Ерөнхийлөгч 2 яг юу ч хийгээгүй, Баттулга баахан одон тара�##�аа, Хүрэлсүх баахан хүн загн�##�аа, 2лаа үр пүн паг. Ярьсан хэлсэндээ хүрээгүй, оффшороос мөнгө нят, ЖДҮ гээс зээл аьсан гишүүд дэвшээд дээшээ. Ингэж худлаа ярихаар Ард түмний ядаж 50 дээш хувь нь ухаан саруул, санах ойтой, мэргэн сонголттой бж таарна биз дээ.

Эмээ
Эмээ
2020-10-17 13:21

Хүрэлсүх дэвш, шүүмжлэлийг байнга сонс.Алдаагаа яар�##�тай сонс. Ард түмэн дэмжинэ. Харин орондоо сайн ерөнхий сайд тавь.анужин мэтийн боддоггүй бүтээлч биш явган чрианы хүмүүсийг ярихүгээ эхлээд хүмүүсээс сонсож өөрийгөө , толгойгоо цэнэглэ гэдгийг хэл,

Зочин 1
Зочин 1
2020-10-17 16:49

Яг одоо ховд аймгийн жарг�##�ант суманд дээр МАН ялсан баг дээр нүүрсний �##��##�цаан болж байна.70 төг ний нүүрсийг үнэгүй авнаа.Энэ шудрага нийгэм мөн үү

Бат
Бат
2020-10-17 19:30

Ардаа бодох уу. Намаа бодох уу

Зочин
Зочин
2020-10-17 21:26

Ард иргэдийн итгэл �##�дарч буйг саяын орон нутгийн сонгууль гэрчлэв. Үнэнийг хэлэхэд энэ сонгуульд МАН үнэмлэхүй ял�##�т байгуулна гэж бодож, итгэж байсан шүү. Хүрэлсүхийн сүүлийн үеийн /УИХ-ын сонгуулиас хойшхи/ томилгоо ард иргэдийн итгэлийг �##�дах гол хөшүүрэг болсон. ЖДҮ болон 60 тэрбумынхантай эвлэрсэн явд�##�. Энхбаяр, Болдбаатар..г.м. хамгийн сүүлийн Хаянхярваагийн томилгоо.

Иргэн
Иргэн
2020-10-18 11:23

энэ хоёрыг ард түмэн мэдэх байлгүй дээ. Өөр хүн гарах байлгүй. Хулхи худ�##�ч нараас с�##�ах байлгүй

Зочин
Зочин
2020-10-19 11:17
Reply to  Иргэн

ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ НЭГ СҮРЖИН СОХОР ДЭСЛЭГЧ Л ӨРД ШУРГАЛСАНДАА. ЭНЭ ХҮНИЙ БАЙДАЛ ТҮР ЗУУРЫН ҮЗЭГДЭЛ. УДАХГҮЙ ТОНИЛНО УЛС ТӨРӨӨС

Зочин
Зочин
2020-10-18 15:01

Хүрэлсүхээ чиний 14саяын хэрэг түүхэнд бичээстэй шүү дээ. Чамд нүглээ наминчлах үүрэг ард түмэн аргагүй эрхэнд л олгосон.Үүнийг л ухаарч шударга ажилла.Энэ боломжийг �##�дваас чи хэргээс хэзээч бултаж чадахгүй болно.Орчмынхоо луйварчдаас улсын мөнгийг татаж ав.Тэд мэдээж чамтай барьцана.Чи ард түмний итгэлийг авсан тул эх орноо бодож хатуу гараар цэвэрлэ.Ингэ гэж ард түмэн итгэсэн.Ард түмэн ядуу амьдр�##�ыг тэвчихгүй.

Зочин
Зочин
2020-10-18 15:27

их хурлын сонгууль орон нутгийн сонгууль хоёр хоорондоо өөр юмаа.орон нутагт нэр дэвшигч өөрийнхөө төлөө амь тавин зүтгэдэг юм.харин их ур�##�д дэшигчийн төлөө тэгж зүтгэхгүй өгсөн мөнгөнд нь тааруулж зүтгэдэг юм. хүрэлсүх засгаа толгойлох хэрэгтэй эх оронд энэ нь ашигтай.

зочин
зочин
2020-10-18 20:59

2021 оны сонгуульд У.Хүрэлсүх дэвшээд ер.сайдыг Сү.Батболд хийвэл 2012ондМонголын эдийн засгийг 17% өсгөсөн туршлагаараа Монголыг өрнөөс гаргаад хөгжлийн өсөлтийг хангаад хөгжлийн замд оруулах боломж бүрдэх юмаа!!!

.

Ард
Ард
2020-10-18 21:25

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар аймаг. Энэ дүүрэг, аймгийн иргэд дэндүү оюуны чадвартай л даа. Тэд улсыг удирдаж, бодлого тодорхойлдог нь үнэн.

Ард
Ард
2020-10-18 21:33

Хүрэлсүхийг уг нь шударга бусыг сүх дэх байх гэж Ард түмэн сонгосон. Сүхний чинь иш хугараа юу, Юу болоод байнаа. Доод томилсон хүмүүс чинь ажил завхруулж байна шүү!!!

Зочин
Зочин
2020-10-19 06:48

ер. сайд .. ерөнхийлөгч .. сайд дарга. хэн боловч цүнхээ барьж ирээд цүнхтэйгээ гараад явдаг тийм тогтолцоог үндсэн хуульд оруулах байсан. нэг үгээр хэлбэл ямарч хулгайч . ухаантан. луйварчин төрд гарч ирсэн төрийн машин ямарч цочроогүйгээр ажилладаг тийм тогтолцоо ..

Зочин
Зочин
2020-10-19 06:55

Монголд хар массын эзлэх хувь 80 аас дээш хувьтай байна .. энэ бол улс үндэстний хувьд гамшиг.. эрх мэдэл . �##�бан туша�##�ын хэнээтнүүдэд диваажин .. хар масс гэдэг чинь нөгөө Мао даргын хэлдэг цагаан цаас нууд шүү дээ

Зочин
Зочин
2020-10-19 10:58
Reply to  Зочин

Үнэн үнэн

Зочин
Зочин
2020-10-19 07:11

хөгжлийн яам байгуулахгүй байгаа нь гарч ирсэн болгон дураараа дурьгах гэснээс үүдэлтэй .. 700 тэрбумаар зээлийг тэглнж ч байх шиг. ганц хүн зүтгэсэн төмөр замыг 700 тэрбумаар хийж байх шиг.. сонгуулын өмнөх төсөв их наядыг
зөвхөн сонгууьд зориулж зарж байх шиг.. хэн нэг гарч ирээд л нефтийн үйлдвэр би барьж байна чгэх шиг.. бас нэг нь утааг би 50 хувь буурууллач гэх шиг

Зочин
Зочин
2020-10-19 09:52

Хүрэлсүхийн нас ерөнхийлөгчид дэвшихэд хүрч байгаа билүү.

Зочин
Зочин
2020-10-19 10:57

Ялах ялахгүйдээ гол нь биш улс орны асуудлыг оновчтой зөв шийдвэрлээд явчих хүн хэрэгтэй байна. Одоохондоо тийм сонголт байхгүй харамс�##�тай юм даа хөөрхий

Зочин
Зочин
2020-10-19 12:10

Хүрэлсүхийн хүн чанарыг Саулe сайдаас харж бно. Хамгийн хүнд ажлыг эмэгтэй хүнээр хийлгүүлээд бялуу хуваахад хаяад явсан. Хүрэлсүхийн төлөө Саулe их л зүтгэсэн дээ.

Сүх
Сүх
2020-10-19 12:11

Сайн бод!!! Өнөөдөр хамгийн мундаг ЕС шиг санагдах бол Вакум ш дээ ... Ямар ЕС байна гэлээ түүнийгээ биелүүлбэл зүгээр бизээ Амжилт хүсье

Irgen
Irgen
2020-10-19 13:39

Hayanhayrvaagiin tomilgoo Hurelsuhiin uuriinh ni ner hundiig unagasan mash buruu tomilgoo bolson.Odoo hurelsuhed itgeh hun ugui bolson doo.Am ajil ni ald delem zuruustei.Battulgiig demjine ee.

сод
сод
2020-10-19 16:28

яахын Ерөнхийлөгч юу хийх юм бэ энэ Баттулгыг хар лдаа Ерөнхий сайд байсан нь хамаагүй дээр шүү Хүрэлсүхээ

Баянхонгор
Баянхонгор
2020-10-19 18:48

Хүрэлсүх бол Монгол улсыг маань тэр чигээр нь сорчлон дээрэмдсэн Элбэгдорж, Миеэ. Энхболд нарын АН-ын луйварчдыг эр зориг гарган дарж, дээрэмдсэн үйлдвэр завод, баялагаа буцаан төрд авч байгаа гавьяаг нь үнэлж баршгүй.
Ерөнхийлөгчид нэр дэвшвэл тасархай гарна,
Энэ нэг юмыг Женкогийн хөлснийхөн бичиж дээ, Женко бол айлгүй яахав

Зочин
Зочин
2020-10-20 13:57

Ene bvhniig erunhiilugjgvigeer hiij jadahgvi

Зочин
Зочин
2020-10-19 21:35

оюунэрдэнэ мэтийн мангарууд сүхдээд бай л гэсэн зөвлөгөө өгнө ш дээ өөр мэдэх юмгүй юм чинь

ккк
ккк
2020-10-20 00:42

Бүх эрх мэдэл засгын газарт үндсэн хуулийраа очичохсон байхад я�##�аа гэж eрөнхий сайдаасаа болихов дээ eрөнхийлөгч бол зүгээр л бэлэг тэмдэг шахуу хэдхэн эрхтэй шүү дээ

Өөр хүн байхгүй...
Өөр хүн байхгүй...
2020-10-20 08:51

Өөр хүн угаас байхгүй. 62 сууд�##� авсан намтай бодлого, үйл ажиллагааны хөг нийлж ажиллах элдэв бойкот, улс төржилтгүй урагшлах үндсэн гарц бол ердөө У.Хүрэлсүх. Өөр сонголт хэрэггүй.

irgen
irgen
2020-10-20 14:03

Hurelsuhed itgeh humuusiin itgel heveeree bgaa, Battulgiin gants ursuldugch shudee

Jargal
Jargal
2020-10-20 14:04

Battulga yu hiisiin beleg temdeg tudii, odontoi eejuuded baahan temdeg zuuj ugluu uur hiisen ym unendee l alga

Холбоотой мэдээ

Back to top button