ХОТЫН ДАРГА: Д.Сумъяабазарыг орлох “Сумъяабазар”-аар хэн нэрлэгдэх вэ
ДҮГНЭЛТ: ХОТЫГ ЯЛУУЛЖ, ГОВЬ-АЛТАЙГ ЯЛАГДУУЛСАН Д.СУМЪЯАБАЗАР, Д.АМАРБАЯСГАЛАН НАРЫН КЭЙС ЮУГ ӨГҮҮЛЭВ
УИХ-ын сонгуулийн дараа “Д.Сумъяабазар Ерөнхий сайдын нүүрэнд цохисон”, “Ерөнхийлөгч шахсаар байсан ч Ерөнхий сайд түүнийг сайдаар томилоогүй”, “Хотын МАН-ын хороог Д.Амарбаясгалан авах ёстой” зэргээр явган яриа хөвөрсөн. Орон нутгийн сонгуулиар Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нарын өрөөнд тус тусдаа НИТХ-д өрсөлдөх 45 нэр гарсан нь үнэн. Эцэст нь нэг юм хайрцаглагдаж ороод, Нийслэл дээр МАН яллаа.
Эндээс Д.Сумъяабазар улстөрчийнхөө хувьд өөр дээрээ “зэвүүн” төвлөрч чаддаг, уур нь хүрэх тусам дотоод эрчмээ үр дүн болгож гадагшлуулах гэж зүтгэдэг нь харагдав. Эсрэгээрээ Говь-Алтайд МАН унасан нь Д.Амарбаясгалан шунах тусмаа алддаг хүн болохыг харуулав. Саяны сонгуулиар МАН хотод ялаагүй бол хоёр парламент дараалан засаглаж буй эрх баригчид нүдний булай болохоор л дүн гарлаа. Орон нутгийн сонгуулийн нүүрийг Д.Сумъяабазар тахалж, МАН ялсан дүр үзүүлсэн.
Одоо хамгийн чухал нь Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл МАН ялагч статусаа нийслэлд хадгалах. Уулын оройд дуран барьж суугаа малчны сэтгэлгээг МАН-д ээлтэйгээр удаан барих боломжгүй. Эсрэгээрээ дэлгэцийн хамааралтай нийслэлчүүдээ тойглох нь МАН-д илүү амар гэдгийг сонгуулийн дүн бэлхнээ харууллаа. Тиймээс ч Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын гол түшиглэх түшиц нь Нийслэлчүүд байхаар болов.
ЗӨВШИЛЦӨЛ: ЕРӨНХИЙ САЙД Д.СУМЪЯАБАЗАРЫГ СОНСОХООС АРГАГҮЙ БАЙДАЛД ОРОВ
Ингэхийн тулд хотын мээрийг Д.Сумъяабазарыг орлох “Сумъяабазар”-аар сонгож, ирэх жилийн хавар эрчмээ алдахгүй байх нь МАН-д ихээхэн чухал асуудал болж хувирлаа. Хотын даргаар нэг тийм үлбэгэр, шийдмэг бус хүн тавьчихвал бүх ажил нь уначихна. Дүр болж гялазаж ч чадахгүй, МАН-ын нэр хүндийг бүүр унагачихна. Эсрэгээрээ Ж.Батбаясгалан мэт хүн загнахын өвчин туссан нөхдүүдээс масс уйдчихлаа.
Эл логикоор яг ямар кандидат явуулах вэ гэдэг нь У.Хүрэлсүхийн толгойны өвчин болохоор. Хүссэн ч хүсээгүй ч энэ асуудлаар тэр Д.Сумъяабазартай тохиролцож, түүний саналыг үнэмлэхүй байдлаар авч үзэх нь ч тодорхой боллоо. Харин Д.Сумъяабазар яг өөрт нь нийцсэн байдлаар хотыг хэн удирдаж чадна гэж харах бол.
Нийслэлд сонгогдсон МАН-ын төлөөлөгчдийн ихэнх нь Д.Сумъяабазарын хүмүүс. Буруу тийш эргэчихэж мэдэх нөхдүүдэд мандат өгөхдөө л тэр урвахгүй байх амлалтыг нь авчихсан. Ийм тохиолдолд Т.Аюурсайхан, Д.Амарбаясгалангийн хүмүүс төдийлөн сарвалзаж чадахгүй юм. Нийслэлийн МАН-ын хороог татан булгах хүсэлтэй нөхдийн зорилго ч мөрөөдөл болон замхрах нь.
ДАРГА: Д.СУМЪЯАБАЗАРЫГ ОРЛОХ “СУМЪЯАБАЗАР”-ААР ХЭН НЭРЛЭГДЭХ ВЭ
У.Хүрэлсүх ч тэр, Д.Сумъяабазар ч тэр, айхтар поп мөртлөө туйлын хүн муутай этгээдүүдэд нэг их албан тушаал өгөх сонирхолтой биш. Яг энэ үзлээр бол зангиагаа ч эвтэйхэн засчихаж чадахгүй мөртлөө хаа сайгүй хүн загнаж яваа Ж.Батбаясгалан, хувь хүнийх нь хор найруулга, юу ч хийж мэдэх аашнаас намынхан нь хүртэл айдаг Б.Сүхбаатар нарыг яавч өөд нь дэвшүүлэхгүй.
Харин Р.Дагвыг Д.Сумъяабазарын хүн гэдэг утгаар нь дэмжиж болох. Гэвч туйлын чадмаг, шийдмэг хүн бас л биш. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Сонгинохайрхан дүүрэгт түүнийг сүүлийн жилүүдэд дагаж буй шинэ залуучуудаасаа ч нэрлэж мэдэх. Ер нь бол явж явж, хотын даргын албан тушаалд Д.Сумъяабазар л өөрөө хамгийн сайн зохих билээ.
Яг түүнийг орлох Сумъяабазараар шууд сэтгэл дүүрэн нэрлэчих хүн ховор байгаа нь МАН-ын зовлон болчихоод байна. Мэдээж хотын дарга болох гээд нойр нь хүрэхгүй яваа нь бол олон. Хотын даргаар хэнийг сонгох нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө төрхөнд ихээхэн нөлөөтэй тул “Бод, дахин бод” гэх асуумжид МАН-ын удирдлагууд орчихоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Долгорсүрэнгийн тэнэг хар л лав яав ч биш шүү Хүрэлсүх даргаа.......
зэвүүүн новш юм аа Сумкяа
Тэр Сандаг очироо чичрүүлэх вий дээ
Sumiyabazariig ih basah iim ayultai. Ug yarianaas iluu ajil uilseeree yum heldeg hun yum daa. Zugeer neg buh bish l dee. Avargiin setgel uhaan gej. Ireh songuuliig Sumiyabazar todorhoiloh bolloo doo
нохой зодооноор Сүхийг айлгадаг байх бүгд нохой зодоончид
Сайн менежер хүн байх ёстой шүү хийх ажил их ингэж байж л тэр дараа дараагийн сонгуулийн т�##�аар ярих байх.
Yamar ch medsen sursan yumgui hooson hor nairuulj uls tur hiihees uur chadvargui mungu bodson etgeediig hotiin dargaar tawij bolohgui. Bas orchin ueiin hot tosgon tuunii talaar zegsen medlegt, shiniig sanaachildag booovsrolt huniig dargaar tawisan ni deer. Tugjreed zogsoolgui amidarmaargui bna
эвтэйхэн голыг нь олоод явчих хүн Дагва л бна даа.
Циркийг самарч байгаатай адил хотыг самрах улс бол Долгорсүрэнгийн хүүхдүүд Бөх удамтай бол тэнэг л хүмүүс.
НИЙСЛЭЛИЙН МХГ-Н ДАРГА ЭРДЭНЭЧУЛУУН ШҮҮ
Шинэ хотын дарга хуулийн хүрээнд ажлаа явуулаарай.Хуулийн хэлтсийн даргаа зөв итгэлтэй хүн тавьж ажиллуулахгүй бол одоогийн хуулийн хэлтсийн дарга А.Даваажарг�##� шиг болхи хүн хол явуулахгүй шүү
Да Иргэд сонгуульд итгэхээ 1энт больсон. Ман-ынхан ил цагаан мөнгө тарааж буй бичлэг цацагдаад байхад хуулиар арга хэмжээ авдаггүй. Мөнгө тараах сүлжээг бий болгосон. Автобус машинаар хүмүүсийг зөөдөг. Айлууд дээр хүмүүсийг хэдхэдээр нэмж бичиж сан�##� өгүүлдэг.Хар машины мэдээг дураар өөрчилдөг.Иргэдийн тархийг угаах базах ажиллагааг эрээ цээргүй явуулдаг.Хороо хэсэг багийг мөнгө тараах х�##�амжид хамруулах гм аргаар ёс бус хууль бус үйлдэлд иргэдийг татан оролцуулдаг. Эрх баригч нам иргэдийг хууль бус үйлдэлд хүчээр татан оролцуулах нь бусармаг байж болшгүй явд�##� Дээрх аргуудыг эрх баригч нам гаргуун хийдэгт иргэд ихэд дургүйцэвч юу ч хийж чадахгүй байна. Дээрх аргууд шударга сонгуулийн эсрэг хүнд гэмт хэрэг ба ардчиллын үнэт зүйлийг нухчин дарах үйл явц болоод удаж байна
БАЯРМӨНХ Л ДАЖГҮЙ ГЭЭД ЯРИАД БАЙГААМДАА
za bayrmunh l bish shu????
Hotiin dargaa hurdan songohoo zuv shuu. uvul hayand irchlee. Turshlaga harval ih zgrdee
Zasss.Uuruu bichuuleed bgaa yum uu? Haasha yum!!Estoi Tsirkshig ungutei buhnii ni tuuh blgui.Ner devchigchud ni uursduu sain guisniih Kuukiin ner hund l namaa avch garlaa.Ene nuhur ard tumnii fund ner hundgui yugaaraa avchgarahbe de@
Sumiyabazar gj huniig buh hun l gj harluulah yumdaa... ugui dee ugui holiig hardag ih aihtar hun bn shu yaavch hooson tolgoi bish odoo burch ene hun anhaaral tataj ehlej bn niisleliinhe tuluu yum hiih l heregtei bndaa huleej bn
Энэ хүмүүсийн хэн нь ч олигтой ажиллахгүй. Бодож шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэрээ эргэж буц�##�гүй биелүүлдэг, гүйцэтгэлийг цагт нь хянаж, багаа бүрдүүлж удирдаж чадах хүн байна уу?!
Би бодохдоо түүнийг үгийг түүн шиг дугарч хийх хүчтэй хүн хэрэгтэй тэгж бодохоор Н.Алтаншагайгаас өөр тийм ойр хүчтэй хүн үгүй. Өөр олон ч түүн шиг түүнийг итгэлийг дааж ажиллах нь ховор
Томилгоо нь эзнээ олохгүй юм аа, энэ хулгайчаас өөр бага шун�##�тай хүн олддоггүй юм бх даа
Яахав, Нийслэлд хүчээ авах гэсэн сонирхолын бүлгүүд бөөнөөрөө л арз�##�заж байгаа, тэд урдуураа гишгүүлсэн Сумка-даа өс санаж харлуулах гэж их ч дайр�##�тууд хийж, муйхар бөх гэж хараглуулах гэж ядаж байна даа. Муйхар бөх гээд байгаа хүндээ бавуулчихдаг хөгийн чар�##�баанууд бол доо. хха
Өмнө бөх байсан гээд 10 гаруй жил улс төрийн тогоонд чанагдчихсан хүн хоосонгүй л байгаа, тэгээд ч таарсан нэг хоосон толгойтой аавын хүүгийн хийж чаддаг ажил, санаархаад хүрдэг оргил ч биш. Сумкаг дутуу үнэлэх нь өөрөө �##�даа