Нийгмийн

Б.Ууганбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэгт  ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, АШУҮИС болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд  багтаж, онол, дадлага хослуулсан сургалтыг танхимаар болон цахимаар явуулж буй юм.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 89 дүгээр тушаалаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх,  хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой “Ковид-19”-ын цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулсаар байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button