УЛС ТӨР

Б.Пүрэвдорж: Та нар даргадаа долгиноод бүх эрх мэдлээ өгсөн шүү дээ

Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Танхимаас хөөж гаргах тухай заалт байж болохгүй. Жишээлбэл, нэг асуудалтай холбоотой эсрэг байр суурьтай хүнийг хөөж гаргаад батлаад байж болохгүй. Нэг хүний эрх ашгийн төлөө тойрог, иргэдийг төлөөлж байгаа хүнийг танхимаас гаргаж болохгүй. Сүүлийн 10 жилд УИХ Засгийн газрын гүйцэтгэх байгууллага болгож хувиргасан. Засгийн газар, Ерөнхийлөгчид хүссэн эрх мэдлийг нь өгсөн, данхайсан.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Гишүүдийг хөөж гаргаж яах юм бэ. Надад эсвэл тэгж санагдаад байна уу. Хөөж гаргаж яах нь вэ. 14 амьтныг хөөж гаргаж яах нь вэ. Та нараас бол хөөгдөнө гэж байхгүй. Мөн чуулган 10 цаг эхэлдэг болохыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдүүлээ ард түмнээс сонгогдсон юм чинь ажлаа хийдэг, эрт эхэлдэг байя. 9 цагтаа л эхэлж байя гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын чуулган хэзээ 10:00 цагт эхэлдэг байлаа. Өнөөдөр өөрчлөгдөөд 09:00 цагт хурлаа хийж чадаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Надад зориулж хууль баталж байгаа юм байна. Та бүхэн цөөнхийг үг хэлүүлэхгүй байх л хууль баталж байгаа юм байна. АН олонх болсон тохиолдолд энэ хуулийг чинь хамгийн түрүүнд хүчингүй болгоно. Бид олонх 5 минут үг хэлж байхад цөөнх 6 минут үг хэл гэдэг хууль батална. Цөөнхийн эрх баталгаажиж байж, олонхийн эрх баталгаатай хангагдаж байдаг юм. Та нар цөөнхийн эрхийг хааж, ЖДҮ, тендер хулгайлдаг. Наанаа гоё юм ярьдаг хэр нь цаанаа асуудалд холбогддог хүмүүстээ яаж хариуцлага тооцох юм бэ. Та нар ганц даргадаа долгиноод бүх эрх мэдлээ өгсөн шүү дээ. Дээр нь парламентын эрхээ хаагаад явах юм. Парламентын засаглалтай орон гэдгээ санаж хуулиа батлах ёстой шүү дээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Асуудлыг улс төржүүлж ингэж мушгихгүй байхыг хүсье. 2007 онд баталсан хуульд гишүүдэд хариуцлага тооцох талаар заасан байсан. Б.Пүрэвдорж гишүүнд оноосон заалт нь хатуу байгаа тул зөөлрүүлж, эргээд үг хэлэх эрхийг нь нэмж өгөх гэж заалтыг хөнгөрүүлж байна. Битгий мушги гэлээ.

Үүгээр гишүүд үг хэлж дууссанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн оронх үзсэн тул анхны хэлэцлүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button