УЛС ТӨР

Х.Болорчулуун: Зарим гишүүд хөдөө нэг жил амьдарчхаад хөдөөний асуудал ярь

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх”-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Сангийн сайд татвар нэмэхгүй гэж маш олон газруудад яриад яваад байгаа. 2021 онд халамжийн бодлогыг яагаад үргэлжлүүлээд байгаа юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарч ирсэн Баянхонгор аймаг, Ерөнхий сайдын нутаг Хэнтий аймагт төсөв яагаад өндөр байгаа юм бэ” хэмээн асуулаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Энэ төсвийн дагасан хуулиудыг хэлэлцэж байгаа. Коронагийн үеийн арга хэмжээг 2021 оны зургадугаар сар хүртэл үргэлжлүүлнэ. Хагас жилээс цар тахал гайгүй болно гэдэг мэдээлэл бидэнд өгсөн. Коронагийн үед авч байсан арга хэмжээгээ өөрчилсөн улсуудын эдийн засагт хүнд тусч байгаа. Тиймээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь зүйтэй. Баянхонгор аймагт өндөр төсөв тусгагдсан нь замтай холбоотой. Автозамуудыг оруулсантай холбогдуулан дүн өөрчлөгдсөн” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: “Малын хөлийн татварт эсрэг байр суурьтай байна. Малын хөлийн татварыг орон нутаг авах нь зөв. Юунд зарцуулахыг зааж өгнө гэж байна. Хэрэггүй ээ. Битгий түүнд оролц. Сумдын 21 иргэдийн төлөөлөгч бүгдээрээ тэнэг биш. Юунд зарцуулахаа УИХ-аар заалгахгүй. УИХ-ын гишүүд бүгд ухаантай биш. Хөдөө нэг жил ч амьдарч үзээгүй гишүүд эсрэг тэсрэг зүйл яриад байгааг би гайхаж байна. Хөдөө нэг жил амьдарчхаад хөдөөний асуудал, амьдралын тухай ярих хэрэгтэй шүү. Би хөдөө төрж өссөн, гишүүн болтлоо хөдөө амьдарсан хүн. Тиймээс энэ тухай ярих эрхтэй. Төсөв санхүүгийн болоод татварын бодлого нь социализмын үеийнх хэвээрээ байгаа улс Монголоос өөр байдаг юм уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button