УЛС ТӨР

ХУУЛЬ: Д.Сумъяабазар ХОТЫН ДАРГА болохын тулд гишүүний бүрэн эрхээсээ ӨӨРӨӨ ТҮДГЭЛЗЭНЭ

УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох саналыг Нийслэлийн МАН-ын хороо гаргасан. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар эцсийн шийдвэрийг дөнгөж сая гаргаж, түүнийг Хотын даргад дэмжлээ.

Тэгэхээр Монгол Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй болж буй юм.

Тодруулбал, Монгол УИХ-ын тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар: Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал:

  • 42.1.Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:
  • 42.1.1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;
  • 42.1.2.улс төрийн намын сонгуульт албан тушаал;
  • 42.1.3.багшлах болон эрдэм шинжилгээний ажил.
  • 42.1.4.төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал

Мөн УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн ... гэж заасан байдаг.

Иймээс УИХ-ын тухай хуулийн дээрх заалтуудын дагуу: УИХ-ын гишүүн Хотын даргын албан тушаалыг давхар хаших боломжгүй болж, гишүүний бүрэн эрхээсээ өөрөө түдгэлзэх өргөдлөө өгөх юм. Энэ дагуу Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж чөлөөлнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
10 сар 22, 2020 14:55

Хувийн их шун�##�тай хүн хотыг удирдах нь зөв үү

BUS
BUS
10 сар 22, 2020 14:58

автобус шиг цавчаад байв�##� хөгжихгүй шүү. амжилт хүсье

Irgen
Irgen
10 сар 22, 2020 16:33
Reply to  BUS

Araich dee MAH d enuunees uur hyn baihgyi yu bolovsrol hel us yuch baihgyi bid mun azgyi humuus ee Shunalaas ih yumgyi

Зочин
Зочин
10 сар 22, 2020 15:54

Томилгоо нь хүнээ олохгүй л юм даа, энэ айлын бөхчүүд мөнгнөөс юугаа ч өгөхөд бэлэн улсууд шиг байдаг, арай бага шун�##�тай, арай бага иддэг хүн олдоогүй юм бх даа

Zochin
Zochin
10 сар 22, 2020 15:59

Arai yum uzej nud tailsan NIISLEL hotiig hugjuuleh hun heregtei buhchuud tolgoi ni muutai humuus hereggui. MAN yostoi tenegteh yum.

Зочин
Зочин
10 сар 22, 2020 17:20

Давгадорж: - Чаддаг юм бол циркийг надаас аваарай

Зочин
Зочин
10 сар 23, 2020 08:21
Reply to  Зочин

Төрийн тарихыг базаж чадаж байгаагаа битгий гайхуул. Монголд л хүн гэж харагддаг гэдгээ битгий март.

Холбоотой мэдээ

Back to top button