УЛС ТӨР

Д.СУМЪЯАБАЗАРЫН ОРОНД: Нөхөн сонгуулиар Э.Батшугар, С.Мөнхчулуун, М.Тулга нарын нэг УИХ-д суух магадлалтай

Өнөөдөр /2020.10.22/ Парламентад дийлэнх суудал авснаараа МАН-ын удирдах зөвлөл Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын даргыг сонголоо.

Өглөө Нийслэл дэх МАН-ын хорооны тав дахь хуралдаан болж, үүгээр хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг 100 хувийн саналаар дэмжсэн. Дараа нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, эл саналыг мөн дэмжин баталгаажуулсан юм.

Ингэснээр Д.Сумъябазар хотын дарга, Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга болохоор болов. Тэдний томилгоог Ерөнхий сайд эцэслэн албажуулна.

Харин Д.Сумъяабазарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд 28-р тойрогт нэр дэвшин ялалт байгуулсан парламентын гишүүн. Мөн Нийслэл дэх МАН-ын дарга. Хуулийн заалтаараа тэр хотын дарга болохын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээс өөрөө татгалзах ёстой.

Тэр татгалзсанаар түүний суудалд нөхөн сонгууль явуулах хэрэгтэй болно. Нөхөн сонгуулийг хуулийн дагуу жилд хоёр удаа, тодруулбал зургадугаар болон аравдугаар сард явуулдаг. Тэгэхээр Д.Сумъяабазарын орны гишүүнийг ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль явуулж тодруулна гэсэн үг.

Тэгвэл түүний нэр дэвшиж, өрсөлдсөн 28-р тойрогт ялалт байгуулалгүй үлдсэн 24 нэр дэвшигч бий. Нөхөн сонгууль тэдний дунд явагдана. Мөн 2020 оны сонгуулиар авсан санал дээр нь нөхөн сонгуулийн санал нэмэгдэж, нийт дүнг тооцох юм.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эдгээр өндөр санал авсан долоон нэр дэвшигчийн тоймловол:

  • Э.Батшугар /Та бидний эвсэл/ - 22991
  • С.Мөнхчулуун /Бие даагч/ - 11579
  • М.Тулга /Та бидний эвсэл/- 10961
  • Г.Очирбат /Ардчилсан нам/ - 10761
  • Х.Бат-Ялалт /Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл/ - 8112
  • М.Наранбаатар /Та бидний эвсэл/ - 7469
  • О.Магнай /Ардчилсан нам/ - 7324

Тэгэхээр хамгийн өндөр саналтайгаараа Э.Батшугар, С.Мөнхчулуун, М.Тулга нарын нэгэнд боломж бий нь харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нийслэлийн иргэн
Нийслэлийн иргэн
10 сар 22, 2020 17:33

Ийм даргатай болмооргүй байна өө.
Мэдлэгтэй чадвартай МОНГОЛОО гэсэн сэтгэхүйтэй СЭТГЭЛТЭЙ нэгэн энэ НАМ-д �##�га уу?

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
10 сар 24, 2020 21:54

Сумьяабазар нэгэнт сонгогдсон. МАН та нарын сан�##�ыг тоож сонсохгүй. Харин нөхөн сонгуульд л ухаантай шиг оролцох цаг иржээ. Батшугар сонгогдвол Энхбаяр сонгогдлоо гэсэн үг. Түүний оронд Тулгыг сонгосон нь хамаагүй дээр шүү. Шударга, хэлэх үгээ хэлчихдэг з�##�уу харагдсан. Энэ тойргынхонд одоо монгол улсын ирээдүйг тодорхойлох боломж олдлоо. Ухаантайхан л байж үзээрэй дээ СХД-н иргэдээ

Irgen
Irgen
10 сар 22, 2020 17:46

Hotiin dargad arai chadvartai hun tavimaar bn Amarsaihan darga daichin shuurhai chadvarlag ajillaj baisan

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
10 сар 24, 2020 21:57
Reply to  Irgen

Сумьяабазар нэгэнт сонгогдсон. МАН та нарын сан�##�ыг тоож сонсохгүй. Харин нөхөн сонгуульд л ухаантай шиг оролцох цаг иржээ. Батшугар сонгогдвол Энхбаяр сонгогдлоо гэсэн үг. Түүний оронд Тулгыг сонгосон нь хамаагүй дээр шүү. Шударга, хэлэх үгээ хэлчихдэг з�##�уу харагдсан. Энэ тойргынхонд одоо монгол улсын ирээдүйг тодорхойлох боломж олдлоо. Ухаантайхан л байж үзээрэй дээ СХД-н иргэдээ. Бичиж байгаа сэтгэгдлийг уншаад хянаад байгаа юм бишүү энэ сайтууд

Irgen
Irgen
10 сар 22, 2020 17:47

Hotiin dargad arai chadvartai hun tavimaar bn Amarsaihan darga daichin shuurhai chadvarlag ajillaj baisan tiim hun baihgui yumu

Zochin
Zochin
10 сар 22, 2020 20:25

Odoo batshugar uh hurliin gishuun bolno

Зочин
Зочин
10 сар 22, 2020 21:50

cirk haragdaad bn

Зочин
Зочин
10 сар 22, 2020 23:34

Батшугарыг дэмжиж байна. Шинийг хийх чад�##�тай з�##�уу

Зочин
Зочин
10 сар 23, 2020 10:57

Бат-Ял�##�тыг сонгосон дээр.

Зочин
Зочин
10 сар 24, 2020 09:47

яасан дарга болох дуртай новшнууд вэ. Нөхөн сонгуулиар өөр НАМ гаргав�##� дээр байх. Ард түмнийг доромжилж ханахгүй дахиад МАН гарах юм чинь гэж бодож байгаа байхдаа. Сонгинохайрханчуудаа МАН аас өөр нам гаргаарай тэгвэл тэд �##�даа хийснээ ухаарах болно шүү.

Зочин
Зочин
10 сар 24, 2020 14:44
Reply to  Зочин

Үгүй дээ

Irgen
Irgen
10 сар 24, 2020 20:10

Батшугар болно ш дээ. Хүүкийн хийж байгаа ажил.Энхбаяр ахынхаа намтай хэлчихлээ.Сумъяабазарыг �######�уулаад хүүг нь их хурлын гишүүнд авчихлаа.Ахдаа өрөө төлөөд л байна. Одоо нэгдэж байгаад самарна даа

Иргэн
Иргэн
10 сар 24, 2020 22:32

Мөнхчулуун дээр байх өө. Бусад нь ямарч хэрэггүй л хүмүүс юм байна. Тэр Батшугар одоо больмоор юм

Зочин
Зочин
10 сар 24, 2020 22:36

Гэр бүлээрээ ингээд төрлүү зүтгээд байдаг хэцүү хүмүүс юмаа. Бидэнд та нар хэрэггүй гэдгийг сонгиночууд саяхны болсон 2 ч сонгуулиар ханг�##�ттай ойлгуулсан баймаар юм. Энхбаярт асар том хувийн ш�##�тгаан юм уу өс хонзонгийн сэтгэл байна. Улайран дайраад байхыг харахад.

Иргэн
Иргэн
10 сар 24, 2020 22:37

Мөнхчулуун одоо бол баараггүй байх өө. Ер нь бол манай энэ хавийг сүүлийн 30 жилд байгаагүйгээр хөгжүүлсэн мундаг з�##�уу

Зочин
Зочин
10 сар 24, 2020 22:42

Энэ МАХН чинь хаашаа ч юм бэ дээ. Өөр хүн байдаггүй юмуу. Сонгуульд ялагдаад энхбаяр нь намын даргаа өгдөггүй тэр нэг эрх хүү нь удаа дараа ялагдаад бгаа мөртлөө л ахин дахин өрсөлдөөд байх юм. Гэр бүлийн юм ч амар юм дөө. Хариулага гэж вм байхгүй дураараа.

Зочин
Зочин
10 сар 24, 2020 22:44

Энэ дотор чинь үнэндээ Мөнхчулуунд бараадах нэг ч хүн �##�гашив дээ. Нэгдүгээр хорооллыг өөрчилж юм хийж чадсан мундаг төлөөлөгч шүү. Дэмжиж байна

Баатараа
Баатараа
10 сар 24, 2020 22:46

Заваарсан завхарсан юм болох юм дандаа. Шууд хийж бүтээсэн ажил хэлэх үгтэйгээр нь Мөнхчулууныг болгочихёоо. Төсөвт ч хэмнэлттэй.

Зрчин
Зрчин
10 сар 24, 2020 23:04

Мөнхчулуун л дээр. Ядаж төлөөлөгч байгаад ажил хийж үзсэн хүн.

Irgen
Irgen
10 сар 26, 2020 06:22

Munhchuluuniig demjinee

Irgen
Irgen
12 сар 8, 2020 17:38

Munhchuluuniig demjij bn. Ajilaa meddeg duurgee meddeg hun ni deer bailguide

Холбоотой мэдээ

Back to top button